Page 19 - Математик
P. 19
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Хоёр. Нэгжийн үнэлгээний
жишиг даалгавар
Суралцахуйн үр дүнгийн үнэлгээний шалгуурыг хэрхэн
хэрэглэх талаар VI ангийн Тоо тооллын “Процент, харьцаа,
пропорц“ үнэлгээний нэгж дээр авч үзье. Үнэлгээний даалгавар
боловсруулахдаа сургалтын хөтөлбөрийн үнэлгээний зорилт,
үнэлгээний жин, ерөнхий шалгуур болон тухайн нэгжийн хүрээн
дэх суралцахуйн үр дүн, үнэлгээний шалгууруудыг баримтлахаас
гадна дараах нэмэлт шаардлагуудыг харгалзан үзлээ. Үүнд:
Үнэлгээний даалгавар үндсэн 2 хэсэгтэй байх (мэдлэг ойлголт,
хэрэглээ – АШ)
Мэдлэг ойлголтыг сонгох болон богино хариулттай даалгавраар,
хэрэглээ – асуудал шийдвэрлэх чадварыг богино болон задгай
хариулттай даалгавраар илрүүлэх
Үнэлгээний даалгаврын оноо нь ойролцоогоор мэдлэг ойлголт
40% – 50%, хэрэглээ, асуудал шийдвэрлэх даалгавар 50% –
60% байх (5% – 10%-ийн хэлбэлзэлтэй байх боломжтой)
Даалгаврын оноожуулалт бодитой байх (нэг чадвар – 1 оноо)
гэх мэт.
2.1. Мэдлэг, ойлголтыг үнэлэх даалгавар
боловсруулах аргачлал
Тухайн үнэлгээний нэгжийн хүрээнд мэдлэг, ойлголтыг үнэлэх
даалгавар боловсруулахдаа:
Сургалтын хөтөлбөрийн үнэлгээний зорилт
Үнэлгээний нэгжийн хүрээнд тодорхойлсон суралцахуйн үр дүн
Суралцахуйн үр дүнгийн шалгуур 1
Суралцахуйн үр дүнгийн шалгуур бүрийн гүйцэтгэлийн түвшнийг
харгалзан үзлээ.
15