Page 14 - Математик
P. 14

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Явцын үнэлгээ ба үр дүнгийн үнэлгээ.
            Bennett  (2011)  үр  дүнгийн  үнэлгээ  ба  явцын  үнэлгээг  дараах  байдлаар  тодорхойлсон.  Үүнд:  (а)  үр
            дүнгийн  үнэлгээ  нь  сурагчийн  амжилтыг  баримтжуулах,  бүртгэх  үндсэн  зорилгоос  гадна  сурагчдын
            суралцах  үйл  явцад  дэмжлэг  үзүүлэх  хоёрдогч  зорилгыг  хангахад  чиглэнэ.  (б)  явцын  үнэлгээ  нь
            сурагчийн  суралцахуйн  үйл  ажиллагааг  дэмжих  үндсэн  зорилгоос  гадна,  тэдний  амжилтын  талаарх
            албан бус дүгнэлтийг гаргах хоёрдогч зорилготой.
            Stiggins  (2010),  Black  and  Wiliam  (2009)  нар  багш  нарын  явцын  үнэлгээ  хийх  чадварыг
            (а) чанарын үнэлгээ хийх чадвар (б) үнэлгээг үр бүтээлтэй хэрэглэх чадвар (Stiggins, 2010) гэсэн хоёр
            бүрэлдэхүүн хэсэгтэйгээр авч үзсэн.
            Чанарын үнэлгээ хийх чадвар нь үнэлгээний үр дүнгийн үнэн зөв байдлыг хангахад чиглэсэн гурван үе
            шаттай.
                – Эхний алхам нь, үр дүнг хэн ашиглах талаар тодорхой зорилготой байх явдал юм.
                – Хоёр  дахь  алхам  нь,  сурагчийн  гүйцэтгэлийг  стандарттай  (суралцахуйн  үр  дүнгийн  шалгууртай)
               хэрхэн харьцуулж үнэлэх талаар сургалтын зорилтыг тодорхойлох явдал юм.
                – Гурав дахь алхам нь, “олон сонголтот даалгавар, бичих даалгавар, гүйцэтгэлийг үнэлэх даалгавар
               гэх мэт” аль нь байхаас үл хамааран оновчтой үнэлгээг боловсруулах явдал юм.
            Үнэлгээг  үр  бүтээлтэй  ашиглах  чадвар  нь  сурагчдын  суралцахуйг  дэмжихэд  үнэлгээний  үйл  явц
            болон түүний үр дүнг үр бүтээлтэй хэрэглэх явдлыг хангахад чиглэсэн хоёр үе шаттай.
                – I  алхам  нь,  сурагчийн  хийсэн  зүйлсийн  ялгаатай  тал,  онцлог  шинж  чанаруудыг  дараагийн  удаа
               хэрхэн сайжруулах талаар мэдээлэх, үр дүнтэй эргэх холбоогоор хангах
                – II алхам нь, сурагчид өөрсдийн ахиц дэвшлийг үнэлэх, хянахад оролцох.
            Сурагчдын  суралцахуйд  дэмжлэг  үзүүлэх,  суралцахуйг  илүү  үр  дүнтэй  болгоход  чиглэсэн  дараагийн
            алхмуудын  талаар  шийдвэр  гаргахын  тулд  тэдний  амжилтын  талаарх  нотолгоог  олж,  тайлбарлах,
            үр  дүнг  багш,  сурагч  хэрэглэх  нь  нотлох  баримт  байхгүй  тохиолдолд  эдгээр  шийдвэрийг  гаргахаас
            илүү  үр  дүнтэй  гэжээ  (Black,  Wiliam  нар,  2009).  Black,  Wiliam  (2009)  нарын  энэ  тодорхойлолт  нь
            гурван чухал санааг агуулна. Нэгдүгээрт, явцын үнэлгээ нь сурагчийн суралцахуйн үйл ажиллагааны
            нотолгоо, олсон нотолгооны талаарх багшийн тайлбар, тайлбар үр дүнг дараа дараагийн багшлахуй-
            суралцахуйн  үйл  ажиллагаанд  хэрэглэх  гэсэн  гурван  бүрэлдэхүүн  хэсгийг  хамарна.  Хоёрдугаарт,
            явцын  үнэлгээнд  оролцогч  зөвхөн  багш  нар  л  сурагчдын  суралцахуйн  үйл  ажиллагаанд  тохируулга
            хийдэггүй;  багш,  хамтран  суралцагчдаас  үзүүлж  буй  эргэх  холбоог  сурагч  өөрөө  идэвхтэйгээр
            хэрэглэж,  суралцах  үйл  ажиллагаагаа  илүү  үнэ  цэнтэй  болгохын  тулд  өөрийгөө  удирдан
            зохицуулдаг.  Гуравдугаарт,  явцын  үнэлгээ  нь  дараа  дараагийн  хичээл/сургалтын  талаар  шийдвэр
            гаргахад  тусалдаг.  Өөрөөр  хэлбэл,  багш  нар  зөвхөн  сурагчдын  амжилт,  суралцахуйд  дэмжлэг
            үзүүлэхийн  тулд  биш  сургалтын  үйл  ажиллагаагаа  илүү  үр  дүнтэй  болгохын  тулд  явцын  үнэлгээг
            хийдэг.
            Явцын үнэлгээний дараах үндсэн хоёр хэлбэр байдаг ба багш ямар үед аль аргыг хэрхэн ашиглахаа
            оновчтой сонгох нь чухал юм.
            Конвергент  явцын  үнэлгээ  (Convergent  formative  assessment):  Багш  сурагчдаас  богино  хариулт
            шаарддаг,  хаалттай  асуулт  асуух  замаар  сурагчид  суралцахуйн  зорилт,  үр  дүнд  хүрсэн  эсэхийг
            тодорхойлж, шалгадаг. Өөрөөр хэлбэл, багш нар сурах бичиг, хөтөлбөрт тодорхойлсон тусгай мэдлэг,
            чадвар,  процессыг  сурагчдад  эзэмшүүлэхэд  чиглэдэг.  Багшийн  тайлбар,  эргэх  холбоо  нь  ихэвчлэн
            дүгнэлт өгөх, тушаах хэлбэртэй байдаг.
            Дивергент  явцын  үнэлгээ  (Divergent  formative  assessment):  Багш  сурагчдаас  нээлттэй  асуулт  асуух
            замаар,  тэдэнд  тайлбарлах,  дахин  томьёолох,  бодлого  бодох  арга,  стратегийг  шинжлэн  судлах
            боломжийг  олгодог.  Сурагчид  мэдлэг  ойлголтын  одоогийн  түвшнээ  (мэдсэн,  ойлгосон,  хийж  чадах
            зүйлээ) харуулах боломжийг олгоход илүү чиглэнэ. Энэ үед сурагчид өөрсдийн ойлголтыг тайлбарлах,
            зөвтгөх,  мэтгэлцэх,  хэлэлцэх,  дахин  шинээр  бүтээх  зэргээр  танин  мэдэхүйн  өндөр  түвшний  үйл
            гүйцэтгэдэг.  Багш  нарын  тайлбар,  эргэх  холбоо  нь  сурагчдыг  илүү  эрэл  хайгуул  хийхэд  чиглүүлэх



             10
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19