Page 17 - Математик
P. 17

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


                             Тооцоолол  нь  математикийн  үндсэн  үйлдлүүдийг  гүйцэтгэхэд  хамаарна.
                             Боловсруулах  нь  тооцоолох  буюу  байгуулалтын  үе  шатыг  бодитой,  үр  дүнтэй
             Тооцоолол ба    явуулах явдал юм. Үүнд хэмжигдэхүүний нэгж шилжүүлэх, математик илэрхийллийг
             боловсруулах
                             хувиргах,  тэгшитгэлийн  шийдийг  олох,  тооцооллын  үр  дүнг  тоймлох,  үнэлэх,
                             геометрийн үндсэн байгуулалт хийх гэх мэт орно.
             Тайлбарлах      Тайлбарлах  нь  тухайн  нөхцөлд  математик  дүрслэлээр  (график,  илэрхийлэл,
                             хүснэгт) өгсөн харилцан хамаарал, өгөгдлийг таньж, ойлгох явдал юм.

                             Нотлох, батлах нь математикийн харилцан хамаарал ба шинж чанар, математикийн
             Нотлох, батлах  дүрмийг  тодорхой,  оновчтой  хэрэгжүүлэх,  түүнчлэн  математикийн  хэлийг  зөв
                             ашиглан учир шалтгаан, үндэслэлээ харуулахыг шаарддаг.

            Математикийн  олон  төрлийн  бодлогуудыг  ерөнхийд  нь  өгүүлбэртэй  бодлогууд  ба  процессын
            асуудлууд  гэсэн  хоёр  онцлог  бүлэгт  хувааж  болно  (Souviney,  1994).  Өгүүлбэртэй  бодлогыг  нэг  буюу
            хэд  хэдэн  үйлдлийг  сонгон  хэрэгжүүлснээр  шууд  шийдвэрлэх  боломжтой  байдаг  бол  үйл  явцын
            (процессын)  асуудлыг  шийдвэрлэхэд  илүү  уян  хатан  сэтгэлгээ,  зохион  байгуулалтын  ур  чадвар
            шаардагддаг  (Souviney,  1994).  Olkun,  Şahin,  Akkurt,  Dikkartın,  and  Gülbağcı  (2009)  нар  өгүүлбэртэй
            бодлогыг стандарт ба стандарт бус асуудал гэж ангилсан.
            Бодлого  бодоход  танин  мэдэхүйн  ажиглах,  турших,  хэмжих,  жиших,  харьцуулах,  задлан  шинжлэх,
            нэгтгэн дүгнэх сэтгэлгээний арга, барилуудыг ашигладаг.
            Асуудал шийдвэрлэх арга барилыг хэрхэн илрүүлэх вэ?
                    Асуудал шийдвэрлэх арга барил гэдэг нь төрөл бүрийн асуудал шийдвэрлэхэд шаардлагатай
            чадварууд буюу асуудал шийдвэрлэх цогц чадамж юм. Суурь боловсролын Математикийн  сургалтын
            хөтөлбөрт  Асуудал  шийдвэрлэх  арга  барилыг  танин  мэдэхүйн  үйл  явцтай  холбон  VI  -  VII  анги,
            VIII  -  IX  анги  гэсэн  хоёр  түвшинд  4  үе  шаттай  тодорхойлсон  байдаг.  Тухайн  асуудал,  даалгаврын
            хүрээнд  эдгээр  чадваруудаас  сонгон,  багш  нар  өөрсдөө  рубрик  боловсруулж,  илрүүлэх  боломжтой.
            Багш  тухайн  агуулга,  сэдвийн  хүрээнд  нийлмэл  танил  болон  танил  бус  нөхцөлд  өгөгдсөн,
            боломжтой  бол    нээлттэй  хариулт  бүхий  асуудал,  даалгаврыг  сонгон  авах  нь  сурагчдын  асуудал
            шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.


            1.6.  Нэр, томьёоны тайлбар

            Сургалтын  хөтөлбөр  болон  үнэлгээний  шалгуурт  өргөн  хэрэглэгддэг  зарим  нэр,  томьёо,  үйл  үгийг
            тайлбар, дүрслэлийн хамт орууллаа
            Хүснэгт 5. Нэр, томьёо, үйл үгийн тайлбар, дүрслэл

                    Нэр, томьёо                                   Тайлбар/дүрслэл

                                        Сурагчид  судлагдахууны  хүрээн  дэх  асуудлуудыг  шийдвэрлэхийн
             understanding /oйлголт     тулд мэдлэгийг зохих ёсоор нь сонгож, хэрэглэх чадвартай холбоотой
                                        ойлголтууд

             skills / чадвар            Судлагдахууны тодорхой арга, техник, стратеги, үйл явц
             сonceptual understanding/   Математик  үзэл  баримтлал,  харилцан  хамаарлыг  тодорхойлох  болон
             ухагдахуун                 таних,  дүрслэх, холбох
             logical /логик             Зөв дараалалтай
             recognise /таних           Мэдэж байх, хүлээн зөвшөөрөх

             identify / тодорхойлох     Юу болохыг тогтоох эсвэл зааж өгөх






                                                                                                          13
   12   13   14   15   16   17   18   19   20   21   22