Page 16 - Математик
P. 16
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Оношлох үнэлгээг хэрхэн хийх вэ? Тухайн хичээлийн жилийн эхэнд эсвэл улирлын эхэнд сурагчдын
өмнөх мэдлэг ямар түвшинд байгааг үнэлгээний шалгуураар тогтоож, оношлох боломжтой.
Оношлох үнэлгээг хийхдээ өмнөх ангид эсвэл өмнөх улиралд зайлшгүй эзэмшсэн байх агуулга
дээр суурилан суралцахуйн үр дүнд хүрсэн эсэхийг тогтоож болно. Өөрөөр хэлбэл тухайн ангийн
сурагчдын мэдлэг, чадвар ямар түвшинд байгааг хичээл зааж байгаа багш өөрөө төлөвлөн зохион
байгуулж, сурагч нэг бүрийн түвшнийг тогтоож, судалгаандаа үндэслэн цаашдын сургалт, үйл
ажиллагааг явуулах нь чухал.
1.5. Асуудал шийдвэрлэх арга зүй
Бидний өдөр тутмын ажил, амьдрал шийдлийг нь шууд мэдэх боломжгүй нөхцөл байдлаар дүүрэн
байдаг. Асуудлыг шийдвэрлэх нь танин мэдэхүйн үйл явц юм. Асуудлыг шийдвэрлэх талаар танин
мэдэхүйн олон ойлголт, загварууд байдаг. Эдгээрт, асуудлыг шийдвэрлэх үйл явцтай холбоотой
танин мэдэхүйн хоёр үйл явцыг тодорхойлдог (ойлгох үйл явц, хайх үйл явц). Асуудлыг шийдвэрлэх
өөр нэг түгээмэл загвар болох IDEAL (Bransford & Stein, 1984)-д асуудлыг тодорхойлох, дүрслэх/
илэрхийлэх, боломжтой арга, стратегиудыг судлах, хэрэгжүүлэх, хариуг шалгах, эдгээр үйл ажиллагааг
үнэлэх нэгдмэл үйл явц гэж тодорхойлсон.
Асуудлыг шийдвэрлэхэд хамгийн их ашиглагддаг загваруудын нэг бол Поиа (1957)-ийн санал
болгосон загвар юм. Поиа (1957) нь математикийн асуудлыг шийдвэрлэх (бодлого бодох) дөрвөн
алхмыг санал болгосон:
– Бодлогыг ойлгох ( юу өгсөн, юу олох, өгсөн мэдээлэл хангалттай юу)
– Төлөвлөгөө зохиох (бүтэц, зүй тогтлыг олж харах, мэдээлэл зохион байгуулах)
– Төлөвлөгөөг хэрэгжүүлэх
– Үнэлэх, дүгнэх
Мөн түүнчлэн, Поиа нь аналоги ( та үүнтэй төстэй бодлого зохиож чадах уу?), индукц (асуудлыг
жишээнээс эхлэн ерөнхийлөн авч үзэх), хэв маягт тааруулах (өмнө нь үүнтэй ижил төстэй бодлого
бодсон уу?) гэх мэт бодлого бодох чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн олон тооны аргуудыг санал
болгосон. Дэвшүүлж буй асуудлаасаа шалтгаалан өөр өөр төрлийн бодлогыг бодоход танин мэдэхүйн
ялгаатай чадваруудыг шаарддаг тул түүнийг үнэлэх арга, хэлбэр нь мөн ялгаатай байдаг. Асуудлыг
гадаад шинж чанараар таван хэсэгт ялгаж ангилдаг бөгөөд үүнийг доор харуулсан байна.
1. Бүтэц (бүрэн тодорхойлогдсон, бүрэн биш тодорхойлогдсон)
2. Агуулга (контекст)
3. Нийлмэл төвөгтэй байдал (component complexity, coordinative complexity, dynamic complexity)
4. Динамик байдал (хувьсагч буюу хүчин зүйлсийн хоорондын харилцаа цаг хугацааны явцад
өөрчлөгдөж байдаг, нэг хүчин зүйлийн өөрчлөлт нь асуудлын мөн чанарыг ихэвчлэн өөрчилдөг
бусад хүчин зүйлүүдэд хувьсах өөрчлөлтийг үүсгэж болзошгүй юм)
5. Судлагдахууны өвөрмөц байдал (Орчин үеийн сэтгэлзүйд домэйны доторх асуудлууд тухайн
домэйны өвөрмөц танин мэдэхүйн арга, стратегид тулгуурладаг гэсэн нийтлэг итгэл үнэмшил
байдаг) (Mayer, 1992; Smith, 1991; Sternberg & Frensch, 1991)
Математикийн бодлогыг бодоход ямар арга техник хэрэглэж байгаагаас нь хамааруулан дараах дөрвөн
төрөлд хуваадаг.
Хүснэгт 4. Математик арга, техник
Дүрслэх, илэрхийлэх: Математик өгөгдлийг өөр хэлбэрт хөрвүүлэх, дүрслэх, өөрөөр
Дүрслэх- илэрхийлэх
илэрхийлэх ба
загварчлах Загварчлах: Өгсөн нөхцөлөөс математик холбоо хамаарлыг олж харан таньж, ижил
төрлийн бодлого руу шилжүүлэх (томьёо, график, зураг дүрслэл)
12