Page 15 - Математик
P. 15

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            бөгөөд  тэднийг  өдөөн  хатгасан  шинжтэй  байдаг.  Нээлттэй  даалгаврын  жишээг  дараах  хүснэгтээр
            харууллаа.
            (Open-minded) Нээлттэй хариулт бүхий даалгаврын жишээ

                              5 – д хуваагдах тоо
                                                                      Эйлер  –  Веннийн  диаграммын  дугуй
                                                                      тус  бүрд  өгсөн  тоонуудад  хуваагдах
                                                                      тоонуудыг  бич.      Огтлолцсон  хэсэг  нь
                                                                      дугуй  тус  бүрийн  шаардлагад  нийцэх
                                                                      ёстой  бол  огтлолцсон  хэсэг  тус  бүрд
                                                                      тохирох  гурав,  гурван  тоо  бич.    Гурван
                                                                      тойргийн огтлолцолд ямар тоонууд байх
                 2– т хуваагдах тоо           3– т хуваагдах тоо      вэ? Дүгнэлт гаргаарай.



            Тайлбар: Энэ даалгаврын хувьд хүүхэд бүр ялгаатай өгөгдлүүд дээр ажиллаж, нэгдсэн дүгнэлт гаргах
            боломжтой.

            1.4.  Үнэлгээний шалгуурыг хэрэглэх арга зүй

            Суралцахуйн үр дүн, үнэлгээний шалгуурыг явцын болон үр дүнгийн үнэлгээ, оношлох үнэлгээн дээр
            хэрхэн хэрэглэх талаар авч үзье.
            Ээлжит хичээлийн явцын үнэлгээг хэрхэн хийх вэ?
            Ээлжит  хичээлийн  явцын  үнэлгээг    хийхдээ  тухайн  хичээлийн  агуулга  буюу  суралцахуйн  зорилтын
            хүрээнд  эзэмших  мэдлэг,  чадварыг  илрүүлэхэд  чиглэсэн  явцын  үнэлгээний  тохиромжтой  арга,
            хэлбэрээр  багш  өөрөө  зохион  байгуулах  боломжтой.  Үнэлгээний  шалгуурыг  туршсан  үр  дүнгээс
            харахад нийслэл, орон нутгийн зарим багш нар ээлжит хичээл дээр үнэлгээний шалгуурыг хэрэглэн
            сурагчдын гүйцэтгэлийн түвшнийг тогтоох нь  тохиромжтой биш байна гэсэн санал ирүүлсэн.

            Үнэлгээний шалгуурыг нэгж хичээлд хэрхэн хэрэглэх вэ?
            Нэгж хичээлийг тухайн ангийн суралцахуйн үр дүнд суурилан төлөвлөх боломжтой. Энэ тохиолдолд
            багш  нар  тухайн  суралцахуйн  үр  дүнгийн  үнэлгээний  шалгууруудыг  шууд  хэрэглэн  сурагчдын
            гүйцэтгэлийн  түвшнийг  тогтоох  боломжтой.  Өөрөөр  хэлбэл  үнэлгээний  шалгуурыг  хэрэглэн  нэгж
            хичээлүүдийн  явцын  үнэлгээг  хийх  нь  сургуулийн  орчинд  үнэлгээг  бодитой  хийх  нэг  алхам  болох
            болов  уу.  Багш  нэгж  хичээлийн  явцын  үнэлгээг  хийхдээ  тухайн  нэгж  хичээлээр  хүрэх  суралцахуйн
            үр  дүн,  үнэлгээний  шалгуурт  нийцсэн  сурагчийн  ажлын  хуудас  боловсруулан  сурагч  нэг  бүрийн
            гүйцэтгэлийн  түвшнийг  тогтоож  болно.  VI  ангийн  үнэлгээний  8.1  шалгуурын  3  дугаар  түвшний
            “Ажлын хуудас”-ны жишээг хавсаргав. (Хавсралт 1)
            Үнэлгээний шалгуурыг хэрэглэн үр дүнгийн үнэлгээг хэрхэн хийх вэ?
            Суурь боловсролын түвшинд VI – IX анги тус бүрд үнэлгээний 8 - 9 нэгжийг төлөвлөсөн байгаа. Эдгээр
            үнэлгээний  нэгж    бүрээр  үнэлгээний  даалгавар  боловсруулж,  бүлэг  сэдвийн  үр  дүнгийн  үнэлгээг
            хийх  боломжтой.  Өөрөөр  хэлбэл,  тухайн  үнэлгээний  нэгжийн  хүрээнд  тодорхойлсон  үнэлгээний
            шалгуурууд  болон  гүйцэтгэлийн  түвшинд  тохирох  үнэлгээний  даалгавар  боловсруулж,  хэрэглэнэ
            гэсэн үг.
            Харин  тухайн  ангийн  сурагчдын  жилийн  үнэлгээг  хийхдээ  дээрх  үнэлгээний  нэгжүүдийн  үр
            дүнгийн  үнэлгээнүүдийг  нэгтгэн,  сурагч  нэг  бүрээр  тохиромжтой  гүйцэтгэлийн  дунджийг  гаргах
            боломжтой.  Мөн  хичээлийн  жилийн  эцэст  тухайн  ангийн  үнэлгээний  шалгууруудад  нийцсэн
            даалгавар боловсруулж, анги дэвших шалгалт авах боломжтой. Энд заавал бүх үнэлгээний шалгуурыг
            оруулах  шаардлагагүй,  сургууль,  багш  нар  хэлэлцэж,  төлөвлөсний  дагуу  тухайн  ангид  шинээр
            судалсан  болон  зайлшгүй  үнэлэх  шаардлагатай  суралцахуйн  үр  дүнд  харгалзах  шалгууруудаар
            үнэлэх боломжтой.



                                                                                                          11
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20