Page 13 - Математик
P. 13

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            1.3.  Үнэлгээний талаарх онол, арга зүй

            Үнэлгээгээр  дамжуулан  боловсролын  үр  өгөөжийг  нэмэгдүүлэхийн  тулд  үнэлгээний  хэлбэрүүдийг
            (оношлох,  явцын,  үр  дүнгийн)  сургалтын  хөтөлбөр,  сургалт,  үнэлгээний  нэгдсэн  тогтолцоонд  уялдаа,
            холбоотойгоор авч үзэх ёстой (Nichols, 1993, 1994; NRC, 2001; Pellegrino et al., 1999).
            Оношлох үнэлгээ
            Оношлох  үнэлгээ  нь  сурагчдын  танин  мэдэхүйн  давуу  болон  сул  талуудын  талаар  мэдээлэл
            цуглуулах,  үр  дүнг  суралцахуй  болон  багшлахуйн  үйл  ажиллагаанд  хэрэглэх    зорилгоор  тэдний
            тусгай  мэдлэгийн  бүтэц,  мэдээлэл  боловсруулах  чадварыг  хэмжихэд  чиглэдэг  гэж  зарим  судлаачид
            тодорхойлдог.  Хичээлийн  жилийн  эхэнд,  бүлэг  сэдэв  эхлэхийн  өмнө  оношлох  үнэлгээг  түгээмэл
            хэрэглэдэг.  Гэвч  үнэлгээнд  хэрэглэж  буй  асуултууд  нь  ихэвчлэн  богино,  хаалттай  асуултуудаас
            бүрддэг.  Эдгээрээс  гадна  нээлттэй  хариулт  бүхий  асуулт  даалгаврыг  багтаах  нь  зүйтэй.  Оношлох
            үнэлгээнд ашиглах асуулт, даалгавар, тэдгээрийн жинг оновчтой сонгосноор үнэлгээний гол зорилгоо
            биелүүлэх  боломжтой  болно.  Үүнээс  гадна,  хэрэв  бид  сурагчдын  хоцрогдлын  талаар  үнэхээр  санаа
            зовж  байгаа  бол  жилийн  эхэнд,  эсвэл  шинэ  сэдэв  заахын  өмнө  шалгалт  авч  хүүхдүүдийн  түвшнийг
            тогтоохоос  илүүтэйгээр  шинээр  заах  гэж  байгаа  зүйлийг  тэдний  өмнө  мэдсэн,  ойлгосон  зүйлтэй
            хэрхэн  уялдуулах  вэ?  гэдэг  асуултаас  эхлэх  нь  зүйтэй.  Оношлох  үнэлгээг  агуулгын  хоцрогдлыг
            арилгахад чиглэсэн, сурагчид чиглэсэн гэж ангилж  үзэх тохиолдол байдаг.

            Хүснэгт 3. Оношлох үнэлгээний төрөл

                           Хоцрогдлыг арилгахад                         Сурагчид чиглэсэн
                                  чиглэсэн

             Зорилго       – Сурагчдын математикт         – Хамтран нэг нэгнээсээ суралцах боломжтой
                           суралцахуйн хоцрогдлыг        бүлгүүдийг зохион байгуулах
                           илрүүлэх, нөхөх                – Өмнө судалсан болон шинээр судлах гэж буй
                           – Тодорхой агуулгыг эзэмших   ухагдахууны хооронд холбоо үүсгэх


             Гол           – Суурь түвшин эсвэл           – Судлах, шинжлэх, бодлого бодох, асуудал
             анхаарал      оношлох шалгалт               шийдвэрлэх, үндэслэх тайлбарлах чадварыг
                           – Олон сонголтот эсвэл        хөгжүүлэх
                           хаалттай хариулттай            – Багш нь сурагчдын танин мэдэхүйн үйл явцыг
                           асуулт, даалгавар             чухалчилдаг, тэднээс эрэл хайгуул хийхүйц асуултыг
                           – Өгөгдөлд тулгуурлан         асуудаг, харилцан ярианд дэмжлэг үзүүлдэг.
                           бүлгүүдэд хуваах оролдлого
                           хийдэг.

             Багшийн  – Шинэ зүйлийг судлахын             – Хамтран судалж буй туршлагаар, жишээгээр

             итгэл         өмнө сурагчдын                дамжуулан бүх сурагчид шинэ ухагдахууныг ойлгодог.
             үнэмшил       хоцрогдлыг арилгах ёстой.      – Ялгаатай байдлыг харгалзсан сургалт нь сурагчдын
                           – Сурагчдын суралцахуйн       танин мэдэхүйг чухалчилдаг бөгөөд бүх сурагчдад
                           ялгаатай байдлыг              хүртээмжтэй (хийж болохуйц) нээлттэй даалгавраар
                           харгалзан үзэх,               хангах нь чухал ба ингэснээр математик зүй тогтол,
                           суралцахуй нь сурагч          харилцан хамаарлыг ойлгоход дэмжлэг үзүүлэхүйц
                           бүрийн хувьд өөр байдаг.      харилцан яриаг зохион байгуулах боломжтой болдог.


            Жишээлбэл, шинэ бүлэг сэдвийн хувьд:
                – Шинэ ухагдахуун бүрд тохирох оношлох даалгавраар эхлүүлэх
                – Нээлттэй хариулт бүхий асуулт, даалгавраар эхлүүлэх боломжтой. Даалгаврын гүйцэтгэлд тулгуурлан
               өмнө  судалсан  болон  шинэ  ухагдахуун,  математик  үйл  ажиллагааг  хооронд  нь  холбох  тодорхой
               жишээг сонгох боломжтой болно.



                                                                                                           9
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18