Page 10 - Математик
P. 10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Үнэлгээний  хүрээ:  Математикийн  хичээлийн  (нэгж/бүлэг  сэдвийн  хүрээнд)  суралцахуйн  үр  дүнг
            үнэлэх  шалгуур  боловсруулахын  тулд  “математикийн  хичээлийн  суралцахуйн  үр  дүн”  нь  ямар
            хувьсагч  болохыг  тодорхойлсон.  Энэ  нь  дараах  3  шинж  чанарыг  агуулсан  3  хэмжээст  хувьсагчаар
            тодорхойлогдоно гэж авч үзлээ.
            математикийн агуулга*математик чадвар*танин мэдэхүйн түвшин
            Иймд  математикийн  хичээлийн  үнэлгээний  зорилго  нь  энэ  3  хэмжээст  үр  дүнг  хэрхэн  үнэлэх  вэ?
            гэсэн асуултад хариулахад чиглэх ба суралцахуйн үр дүн, шалгуурыг тодорхойлоход дараах зарчимд
            үндэслэсэн.  (Хүснэгт  2).  Энд,  танин  мэдэхүйн  хүндрэл  ба  математикийн  чадварыг  дараах  байдлаар
            тодорхойллоо.

            Танин мэдэхүйн хүндрэл
                – Сэргээн санах (Reproduction):  Математикийн нэр, томьёо, ойлголт, хууль, дүрэм, чанар, зүй тогтол,
               харилцан хамаарлыг мэдэх
                – Үндсэн баримт, шинж чанаруудыг эргэн санах, мэдэх, илэрхийлэх, дүрслэх, стандарт аргууд болон
               стандарт алгоритмуудыг хэрэглэх
                – Холбох (Connection): Хийсвэрлэлийн нэг хэлбэрээс нөгөө хэлбэр рүү шилжүүлэх, агуулга, ухагдахуун
               хоорондын  холбоо  хамаарлыг  олж  харах,  тогтоох,  мэдээллийг  холбох,  нэгтгэх  замаар  асуудал
               шийдвэрлэх, мэдээллүүдийг ялгах, асуудал шийдвэрлэх оновчтой арга, стратегийг сонгох
                – задлан  шинжлэх,  нэгтгэн  дүгнэх  (Reflection):  Бодит  нөхцөл  байдлыг  ажиглах,  таамаглах,  задлан
               шинжлэх, тайлбарлах, нэгтгэн дүгнэх, батлах нотлох, ерөнхийлөх
            Математик мэдлэг, чадвар
                – Математикийн  хэл  харилцааны  чадвар  (Mathematical  communication=MC):  Математикийн  үндсэн
               ухагдахуун, зарчим, нэр томьёо, бичлэг, тэмдэглэгээг мэдэх, тэдгээрийг ашиглан ярих, унших, бичих,
               илэрхийлэх
                – Бодлого бодох, асуудал шийдвэрлэх чадвар (Problem solving=PS): Математикийн мэдлэг, ойлголтоо
               хэрэглэн бодлого бодох, асуудал шийдвэрлэх чадвар
                – Үндэслэх,  батлах  (Reasoning=R):  Математик  өгүүлбэр  үнэн  эсэхийг  тайлбарлах,  батлах  бодлого
               бодох, ерөнхий дүрэм, зүй тогтлыг гаргах, нотлох

            Хүснэгт 2. Математикийн хичээлийн үнэлгээний хүрээ
                                                                Танин мэдэхүйн үйл явц

                             Математик                                                  Ажиглах, таамаглах,
               Агуулга                        Сэргээн санах             Холбох
                               чадвар                                                     задлан шинжлэх
                                              (Reproduction)         (Connection)
                                                                                             (Reflection)
             Тоо тоолол   1.Математикийн    MC* Reproduction    MC*Connection           MC*Reflection
             ба Алгебр    хэл харилцаа      Математикийн        Математикийн            Математик өгүүлбэр,
             Геометр ба   (MC)              үндсэн              үндсэн ухагдахууны      баримтыг задлан
             Хэмжигдэ-                      ухагдахууны         тодорхойлолтыг          шинжлэх (нөхцөл
             хүүн                           тодорхойлолт,       хийсвэрлэлийн нэг       дүгнэлтийг ялгах,
             Магадлал,                      зарчим,             хэлбэрээс нөгөө         өгсөн ба олох
             статистик                      дүрэм, чанар,       хэлбэр рүү шилжүүлэх,   зүйлийг ялгах,
                                            математик бичлэг    дүрслэх, ухагдахуун,    дүрслэх гэх мэт),
                                            тэмдэглэгээг        зарчим, тэмдэг          бодит амьдралын
                                            мэдэх, тэдгээрийг   тэмдэглэгээнүүдийг      нөхцөл байдлыг
                                            ашиглан харилцах    холбох, хамтад нь       математикаар
                                            чадвар (унших,      ашиглах замаар          загварчлах
                                            бичих, ярих         харилцах (унших,
                                            тэмдэглэх)          бичих, тэмдэглэх, ярих)




             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15