Page 9 - Математик
P. 9

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ







                                                       Нэг. Суурь боловсролын

                                                       математикийн хичээлийн

                                                       үнэлгээний шалгуурыг

                                                       хэрэглэх арга зүйн

                                                       зөвлөмж








            1.1  Үнэлгээний нэгж, суралцахуйн үр дүнг тодорхойлсон байдал
            Үнэлгээний нэгжид хэрхэн хуваасан бэ?
            Үнэлгээний нэгж нь:
              Суурь боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгын бүрэлдэхүүн хэсэг, бүлэг сэдэв дээр суурилан
               6 - 9 дүгээр ангид инвариант байх
              Суурь  боловсролын  түвшинд  анги  хоорондын  агуулгын  залгамж  холбоо,  агуулгын  өргөсөл,
               гүнзгийрэл тодорхой харагдахуйц байх
              Явцын  болон  үр  дүнгийн  үнэлгээ,  оношлох  үнэлгээ  хийхэд  нийцсэн  байхаар  агуулгыг  оновчтой
               хуваарилсан  байх  зарчмуудыг  баримтлан  VI  -  VII  дугаар  ангид  9  нэгж,  VIII  -  IX  дүгээр  ангид  8
               нэгжид хуваасан.

            Хүснэгт 1. Үнэлгээний нэгж, VI – IX анги

               Нэгжийн дугаар              VI – VII анги                         VIII – IX анги
             Үнэлгээний нэгж 1    Тоон олонлог, зэрэг, язгуур      Тоон олонлог, зэрэг, язгуур, тоог жиших,
             Үнэлгээний нэгж 2    Энгийн ба аравтын бутархай       тоймлох
             Үнэлгээний нэгж 3    Процент, харьцаа, пропорц        Процент, харьцаа, пропорц
             Үнэлгээний нэгж 4    Алгебрын илэрхийлэл, тэгшитгэл   Алгебрын илэрхийлэл, тэгшитгэл,
                                                                   тэнцэтгэл биш
             Үнэлгээний нэгж 5    Дараалал, функц                   Дараалал, функц
             Үнэлгээний нэгж 6    Өнцөг, дүрс, байгуулалт          Өнцөг, дүрс, байгуулалт
             Үнэлгээний нэгж 7    Байршил, хөдөлгөөн               Байршил, хөдөлгөөн, хувиргалт

             Үнэлгээний нэгж 8    Хэмжигдэхүүн                     Хэмжигдэхүүн
             Үнэлгээний нэгж 9    Магадлал, статистик              Магадлал, статистик

            Суралцахуйн үр дүнг хэрхэн тодорхойлсон бэ?

            Сурагчийн суралцахуйн үр дүн нь тухайн хөтөлбөрөөр суралцаж дүүргэсний дараа сурагчийн хүлээж
            буй  мэдлэг,  чадвар,  үнэт  зүйл,  хандлагыг  тодорхойлоход  чиглэсэн  байх  ёстой.  Үүний  тулд  эхлээд
            математикийн хичээлийн үнэлгээний хүрээг тодорхойлсон.





                                                                                                           5
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14