Page 27 - Монгол хэл
P. 27

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
















                                                       Гурав. Нэгжийн үнэлгээний

                                                       жишиг даалгавар








                                              3.1.   ҮНЭЛГЭЭНИЙ ДААЛГАВАР
                                                      БОЛОВСРУУЛАХ НЬ

                                              6  дугаар  ангийн  монгол  хэлний  хичээл  нь  9  нэгж  хичээл  тус
                                              бүрээр  үр  дүнгийн  үнэлгээ  хийх  бөгөөд  үнэлгээний  даалгавар
                                              нь  сурагчдчын  эзэмшсэн  унших  чадвар,  бичих  чадвар,  хэлний
                                              зүйн  мэдлэг,  ойлголт,  хэрэглээ  гэсэн  хүрээнд  даалгавар
                                              боловсруулна.  Гэхдээ  тухайн  нэгж  хичээлийн  агуулгаас  хамаарч
                                              зарим  нэгж  хичээлийн  үнэлгээний  даалгавар  нь  энэ  гурван
                                              агуулгыг  бүхэлд  нь  хамардаг  бол  зарим  тохиолдолд  өөр  байж
                                              болно.  Тухайлбал:  “Ярих-сонсох”  нэгж  хичээлийн  хувьд  бичих
                                              чадварыг  заавал  үнэлэх  шаардлагагүй.  Өөрөөр  хэлбэл  нэгж
                                              хичээлийн  үнэлгээ  нь  тухайн  нэгж  хичээлийн  зорилго  агуулгад
                                              нийцэж байх шаардлагтай гэсэн үг.


                                              3.2.   а Нэгж хичээлийн үнэлгээний
                                                      даалгаврын жишээ:   6-р анги:

                                              Уншиж  ойлгосныг  амаар  болон  бичгээр  шалгаж  болно.  Асуултад
                                              хариулах,  хэлний  зүйн  мэдлэг  ойлголтыг  сонгох  хариулттай  тест,
                                              зохион  бичих  чадварыг  задгай  хариулттай  даалгаврууд  байж
                                              болно.  Унших  чадварыг  үнэлгээний  “Эхийг  задлан  шинжилж,
                                              нэгтгэн дүгнэх” нэгжийн багц шалгуураар үнэлнэ.



                                              НЭГ. УНШИХ ЧАДВАР:
                                              Сурагчид унших гэж юу болохыг мэддэг ч унших ур чадвараа яаж
                                              ахиулах аргаа сайн мэддэггүй. Гэтэл багш нар сурагчдын их зүйл
                                              уншихыг шаарддаг ч үр дүн төдийлэн сайн байдаггүй. Сурагчдын
                                              нас  сэтгэхүй,  хэрэгцээнд  тохирсон  эхийг  сонгон  уншуулах
                                              явдал  чухал.  Уншихдаа  аль  болох  бага  хугацаанд  дэлгэрэнгүй
                                              мэдээлэл    авах,   уншсанаа   эргэцүүлэн   тунгааж   ойлгодог,
                                              өөрт хэрэгтэй зүйлийг олж авдаг байх нь чухал.




                                                                                                          23
   22   23   24   25   26   27   28   29   30   31   32