Page 32 - Монгол хэл
P. 32
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Цагаанхүү ах эхнэр Мөнхгэрэлтэйгээ урд гарч шуурхайлан алхана. Тэдний хоёр сайхан
ижий нь сэрүүн тунгалаг, үр хүүхдүүдийнхээ нүд, сэтгэлийг баясгаж суудгийг дуулсан болохоор
хөгшидтэй золгож, “Хоол болтол шийр зугаа” гэдэгчлэн юу эсийг ярьж хөөрөх сөн билээ гэж
хөөрүүхэн бодол хөвсөлзүүлж алхсаар хэдийнээ хүрээд ирж. Нэг сууцнаас нөгөө рүү ирэхийн зуурт
эгээ л саахалт руугаа морь хөлөргөн довтолгосон хөдөөх айлчин аятай цан хүүрэг савсуулчихсан
нүдний булай чинь нүд сормуусныхаа цас мөсийг ч шудралгүй тэр чигээрээ орж явчихлаа. (4)
Шенгийн төвийнхөн тохилог сайхан орон сууцанд хот газрын зиндаагаар товхийтэл
амьдарцгаадаг аж. Илүү дутуу эд хогшил, нүсэр хүнд тавилгуудгүй, тохь тухыг эрхэмлэсэн
орчин үеийн хөнгөн шийдэл бүхий цэмцгэрхэн гэр орон угтаж байсан юм. Шалаа гэгээ гэрэлтэй
шаазан хавтангаар өнгөлж, ханандаа эзэн Чингисийнхээ хөргийг эсгийн дээр хатгамалдан
залсан байна. Хөхнуурт Чингисийн хөрөггүй айл байдаггүй гэнэ билээ. Зочдын өрөөний эсрэг
талын хананд шил болон улаан модоор хийсэн орчин үеийн хананы цогц тавиурууд байх бөгөөд
түүнд нь Хятадын их удирдагч асан Мао Цзы Дуны баримал дүр урлагийн бүтээл мэт ихэмсэг
залрах нь мөн л Чингис хааны хөрөг лугаа нийтлэг. (5)
...Энэ нутагт дээжийн ёс гэх хүндэтгэлийн зан үйлийг машид чухалчлах бөгөөд идээ ундаа
бүхнийг дээжилнэ. Ингэхдээ эхлээд баруун гараа чамархайн тус газраа хүргэж, дараа нь дээжилж
буй идээнд нөгөө гараа дэмнэн хүргээд дахин баруун гараа өөд өргөн магнайдаа адислан
бөхийхийн хамт тахимаараа нахисхийн үйлдэнэ. Айлд ороход хийж өгсөн цай, цагаалга, архи
гэхчлэн бүхий л ундаа шүүсийг гэрийн эзэн болон тэнд байгаа настнуудаар дээжлүүлж байж
айлчин сая аяганы амсар зууна. Гэрийн эзэгтэй цай хийж барихад цайгаа барьсаар настан дээр
очиж “Настанд цайгаа дээжлүүлье ээ” гэнэ. Хөгшид дээжлэх зан үйлийг нарийн дэс дарааллын
дагуу хийж цайг уруулдаа хүргэн буцааж өгөхөд л зочин цайгаа өөрийн өмнө тавин уух эрхтэй
болно. (6)
... Өвлийн нарны туниа муутай илч цонхны шил шүргэн хөлөргөх үес бид гэртээ буцаж ирэхэд
айл хөршийн сайн нөхөд нь манай хоёртой яаруу сандруу золгочхоод эргэж тухтай айлчлах юм
болоод гарлаа. Улаанбаатарынхан айл хөршийнхөө улстай анд нөхөд бололцон сүжрээд байдаггүй,
амьдран суугаа орчин нөхцөл нь ч тийм боломжоор хомсхон. Харин энд сайхан монгол ёсоор
айл аймаг, амьтан ах дүүтэйгээ ойр салгуу амьдардаг нь тун чиг дотно санагдаж билээ. Түүгээр
ч барахгүй Өвөр Монголын тийм хүн, Шинжааны ийм хүн, Хөхнуурын тэр найз Гансувд маань
айлчлаад гэж ирээд л, Цастын Монголд буусан суусан бүхнийг халуун сэтгэлээр дурсаж, хаа
холын Монгол улсынхаа буян заяаг тэнгэрт даатган цай сүүгээ дээжлэн, Өвөр Монголд үзэгдээд
өнгөрдөг Монголын уран бүтээлчдийг “Одон” телевизээр харснаа бахдаж, өөг нь хүртэл гоо
болгон ярих ажээ. (7)
Цаст уулын хормой дахь цайлган монголчууд энд дөрөвхөн мянгуулаа атлаа дөрвөн зууны
түүхийг ажралгүй үүрээд иржээ. (8)
Гүйцэтгэх даалгавар:
Мэдлэг, ойлголтыг илрүүлэх даалгавар:
1. “Цастын Монгол” гэж нэрлэсэн суурингийнхан аль улсын нутаг дэвсгэрт байдаг вэ? /1 оноо/
А. Өвөрмонголын өөртөө засах орны нутагт
Б. Хятад улсын нутаг дэвсгэрт
В. Монголын өмнөд хэсгийн нутаг дэвсгэрт
Г. Өвөрмонголын хойд нутагт
2. Зохиогчийн хувьд ямар хоёр үг нэр нь юм шиг л санагддаг болчихсон бэ? /1 оноо/
А. Найз, нөхөр
Б. Эрхэм, дотно
В. Эрхэм, хүндэт
Г. Хүндэт найз минь
28