Page 29 - Монгол хэл
P. 29

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            6.   Хэрэв  Асгат  цохионы  хажуунаас  хус  биш  өөр  мод  шахаж  ургасан  байсан  бол  Мятавт  юу
                тохиолдох байсан бол? Нэг өгүүлбэрээр бичнэ үү.
                ..................................................................................................................................................................................
                ..................................................................................................................................................................................

                                       Хангалтгүй         Дунд зэрэг 5 оноо          Хангалттай 10 оноо

                 1.  Эхийн сэдвийг   А,В хариултыг      Б хариултыг  сонгож     Г хариултыг  сонгож эхийн
                    тодохойлох      сонгосон бол 0     эхийн  сэвдийг дутмаг    сэдвийг бүрэн ойлгосноо
                                    оноо               ойлгосноо харуулсан бол  харуулсан бол 2 оноо
                                                       1 оноо
                 2.  Эхэд үйл явдал   А хариултыг      В хариултыг  сонгож үйл   В хариултыг  сонгож үйл
                    өрнөсан газрын  сонгосон бол 0     явдал өрнөсөн газрыг     явдал өрнөсөн газрын
                    дүрслэлийг      оноо               нэрлэсэн бол             дүрслэлийг олж чаддагаа
                    тодорхойлох                                                 харуулсан бол 2 оноо
                                                       1  оноо
                 3.  Хусны мөчрийн  А хариултыг        “Б,В, Г” хариултаас      “Б,В,Г” хариултыг
                    уян  харимхай   сонгосон бол 0     2-ыг сонгож, хус модны   гурвууланг нь сонгж, хус
                    шинжийг         оноо               онцлогийг дутмаг         модны  онцлогийг сайн
                    дүрсэлсэн                          мэддэгээ харуулсан бол   мэддэгээ харуулсан бол 2
                    хэсгийг олох                                                оноо
                                                       1 оноо
                 4.  Эхийн гол      “А” хариултыг      “Б,Г” хариултыг сонгосон  “Б” хариултыг  сонгосон бол
                    санааг          сонгосон бол 0     бол                      2 оноо
                    тодорхойлох     оноо
                                                       1 оноо
                 5.  Эхийг нэг      Мятав аюулаас      Мятав өндрөөс унаж       Хус мод шиг уян, харимхай
                    өгүүлбэрээр     өөрийгөө аварч     бэртэх магадлалтай       биш учраас Мятав өндрөөс
                    дүгнэж бичих    чадна гэсэн        гэсэн санааг гаргасан    унаж гэмтэх аюултай гэсэн
                                    санааг гаргасан    бол                      санааг гаргасан бол
                                    бол  0 оноо        1 оноо                   2 оноо



            ХОЁР. БИЧИХ ЧАДВАР
            6  дугаар  ангийн  сургалтын  хөтөлбөрт  хүүрнэсэн  эхийг  уншиж,  үндсэн  шинжийг  нь  таньж  мэдэхийн
            зэрэгцээ захидал, намтар, өдрийн тэмдэглэл зэргийг бичихдээ үйл явдлыг цаг хугацааны дарааллаар
            уялдаа  холбоотой  хүүрнэн  бичиж  сурсан  байх  зорилт  байгаа.  Ийнхүү  цаг  хугацааны  дарааллаар
            хүүрнэн  бичиж  сурах  нь  6-р  ангийн  гол  зорилт  бол  7-р  ангид  тоочин  дүрсэлж  бичих,  8-р  ангид
            учир шалтгааны тайлбарлаж бичиж, 9-р ангид эргэцүүлэн дүгнэж бичих чадвар эзэмших ёстой.

            Харин үйл явдлыг хүүрнэн бичих чадварыг “Эх зохиож бичих” үнэлгээний нэгжийн “Сурагч хүүрнэсэн
            эхийн  үндсэн  шинжид  тохирсон  эх  зохиож  чаддаг  болно.  /захидал,  өдрийн  тэмдэглэл,  тохиолдсон
            явдал, үйл явдлын мэдээ, үлгэр, өгүүллэг/, “Сурагч эхийн найруулгыг судалж, алдааг таньж сайжруулж
            чаддаг болсон байна.” гэсэн үр дүнг хэр эзэмшсэнийг мэдэхийн тулд зохиож бичих даалгавар өгнө.
            Хүүрнэсэн  бичлэг  нь  хүүхдэд  тохиолдсон  бодит  явдлыг  эсвэл  хэн  нэгэнд,  эсвэл  мал  амьтанд
            тохиолдсоын  явдлыг  үзэж  харснаа,  эсвэл  бусдаас  дуулж,  сонссоноо  бичих  хэлбэр  юм.  Сурагчдын
            зохион  бичих  чадварыг  үнэлэхэд  бичих  даалгавар  ба  онооны  рубрик  чухал  үүрэгтэй.  Сурагчдад
            ямар  бичлэгийг  илүү  сайн  гэж  үздэгийг  тайлбарлаж,  үүн  дээр  суурилж  үнэлдэг  гэдгийг  тайлбарлах
            хэрэгтэй. Нэг бичээд сайн бичиж сурдаггүй, энэ чадварыг хөгжүүлэхийн тулд тодорхой дэс дараатай
            үйл  явц,  процесс  байдгийг  зааж  өгөх  хэрэгтэй.  Сурагчид  ихэнхдээ  нэг  суугаад  бичиж  дуусгана
            гэсэн  бодолтой  байдаг.  Сайн  бичиж  сурахын  тулд  бичихэд  бэлтгэх,  анхны  ноорог  гаргах,  энэ
            ноорогтоо  санал  зөвлөмж  авах,    тэдгээрийг  тусган  сайжруулах  зэрэг  үе  шат  туулдгийг  ойлгуулах
            хэрэгтэй.




                                                                                                          25
   24   25   26   27   28   29   30   31   32   33   34