Page 30 - Монгол хэл
P. 30

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Даалгаврын зорилго: Үйл явдлыг хүүрнэн бичиж сурсныг нь үнэлэх


              Ойрын  үед  өөрт  чинь  өөрт  чинь  ямар  ямар  баяртай  үйл  явдал  тохиолдсоныг  бодно  уу.  Энэ
              явдал гэрт чинь, ангид чинь, эсвэл өөр хаана ч тохиолдсон байж болно.  Энэ явдал танд яагаад
              баяр баясгалан авч ирснийг тодорхой бичнэ үү.  Үгийн тоо 150 орчим
              Та нарын зохиосон эх дараах асуултад хариулагдаж байхаар бичээрэй.
              1.  Эхийн бүтэц бүрэн байна уу? /эхлэл, гол, төгсгөл хэсэг/
              2.  Эхэд үйл явдал болсон орон, цагтай холбоотой мэдээлэл байна уу?, Үйл явдлыг цаг хугацааны
                 дарааллаар бичсэн үү?
              3.  Ушихад эхийн агуулга ойлгомжтой болж чадсан уу? Сонирхолтой жишээ, баримт ашигласан уу?
              4.  Энэ явдал яагаад чамд баяр баярласан /мэдрэмж/ төрүүлснийг  бичсэн үү?
              5.  Зөв бичих дүрмийн болон найруулгын алдаааа шалгасан уу?

            Эдгээрийг шалгуурыг ашиглан рубрик зохион сурагчдад танилцуулж болно. /Рубрикийн жишээг 14-р
            хуудаснаас харна уу./
            Сурагчдад зохион бичих даалгавар өгөхдөө сэдэв, үндэслэл, зорилго нь тодорхой байх хэрэгтэй. Зохион
            бичих даалгаврын сайн, муу жишээ нь:

            1.  “150 үгтэй хүүрнэсэн эх зохиож бичнэ үү.” гэсэн даалгаварт ямар сэдвээр, ямар зорилгоор бичих нь
                тодорхойгүй байна.
            2.  “Миний  нэг  өдөр”  сэдвээр  150  орчим  үгтэй  хүүрнэсэн  эх  зохиож  бич”.  Энэ  даалгаврын  хувьд
                сэдэв нь тодорхой боловч  хэнд хандаж, юуны тулд бичих  нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл зорилго нь
                тодорхойгүй байна.

            3.  “Та  нар    өөрт    тохиолдсон,  эсвэл  та  нар  харсан  үйл  явдлыг  эргэн  санана  уу.  Энэ  нь  сайн  муу,
                эсвэл  хөгжилтэй  ямар  ч  үйл  явдал  байж  болно.  Энэ  явдлын  талаар  найздаа  бичнэ  үү.  Найз
                чинь  энэ  явдалд  оролцоогүй,  нүдээр  хараагүй  ч  гэсэн  тэнд  юу  болсныг  яг  чамтай  адилхэн
                мэдрэхээр  тодорхой  бичээрэй.”  гэвэл  эхний  хоёр  жишээнээс  харьцангуй  сайн  болсон  ч  хэт
                нуршуу, хүүхэд бичих зорилгоосоо хазайхад хүргэж болзошгүй байна.

            Эх зохиох даалгаврыг хэдийд өгөх вэ?
            Сургалтын  хөтөлбөрт  уншиж  судалсан  эхийг  бүтэц,  агуулгыг  судалсан  мэдлэгээ  үндэслэн  эх
            зохиож  бичдэг.  Эх  зохионо  гэдэг  нь  нэг  суугаад  бичдэг  чадвар  биш  гэдгийг  өмнө  дурдсан.  Иймд
            нэгж  хичээлийн  эхний  хичээл  дээр  “Энэ  нэгж  хичэлээр  намтар  бичиж  сурна”  ,”...  өдрийн  тэмдэглэл
            бичиж  сурна”  гэх  мэтээр  зорилгыг  нь  ойлгуулж,  эхийг  уншиж,  задлан  шинжлэх  явцдаа  юуг,  яаж
            бичих  талаараа  эргэцүүлэн  бодох,  төлөвлөх,  эхэд  хэрэгтэй  мэдээлэл,  баримт  нотолгоо  цуглуулах,
            бичиж  ноороглох  гэх  мэтээр  бичих  үйл  ажиллагаа  нь  чиглүүлж  явах  нь  зүйтэй.  Өөрөөр  хэлбэл,
            сурагчдын  эх  зохион  бичих  үйл  явцыг  зөв  удирдах  шаардлагатай.  Багш  нар  хичээлийн  40  минтуад
            ямар  нэг  сэдэв  өгч,  эх  зохион  бичүүлээд,  шууд    хурааж  авч  дүгнэдэг  нь  нийтлэг.  Үүнийг  өөрчлөх
            хэрэгтэй.

            ГУРАВ. ХЭЛ ЗҮЙН МЭДЛЭГ, ЧАДВАР, ХЭРЭГЛЭЭ
            6-р ангид сурагчид жинхэнэ нэр, үйл үг, орон цагийн нэр, тэдгээрийн утга, бүтэц, найруулгын үүрэг,
            өгүүлбэрийн цөм бүтэц гэсэн хэл зүйн агуулгыг судална.  Энэ мэдлэг чадварыг тестээр шалгаж болно.
            Даалгаврын зорилго: Өгүүлбэрийг цөм бүтцийг тодорхойлж сурсныг үнэлэх












             26
   25   26   27   28   29   30   31   32   33   34   35