Page 31 - Монгол хэл
P. 31

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            1.   Дараах алхмаар өгүүлбэрийг шинжилж, цөм бүтцийг ялгана уу.

             Ажиллах  өгүүлбэр:   Нэг  өдөр  Мятав  малд  явж  байгаад  Асгатын  цохион  дээрээс  хэдэн  тэмээгээ
             дурандаж суужээ.

              Алхам 1. Нийлмэл өгүүлбэрийг энгийн өгүүлбэр      1.                   2.
              болгон салгаж бичнэ үү.
              Алхам 2. Өгүүлбэр тус бүрээс цөм бүтцийг нь ялган   1.                 2.
              бичээрэй.
              Алхам 3. Хоёр өгүүлбэрийн бүрэлдэхүүнийг          1.                   2.
              тодорхойлно уу.

            2.  Аль нь гурван бүрэлдэхүүнт өгүүлбэр вэ?  /2 хариулт сонгож болно./
                  А.  Ирвэс нэвсийн унажээ.
                  Б.  Мятав гэнэт ирвэс харжээ.
                  В.  Ирвэс муухай дуугарсан.
                  Г . Хусны үзүүр ирвэсийг шавхуурдсан.

            3.2.   б Нэгж хичээлийн үнэлгээний даалгаврын жишээ:   11-р анги:


                                         Амны бэлгэ, ашдын ерөөлтэй цастын Монгол
                  Хятадын  алдарт  Чиляний  их  нурууны  баруун  хормойг  дэрлэсэн  багаахан  суурингийнхан
              өөрсдийгөө Цастын Монгол хэмээн нэрлэх. Гансу мужийн Сүбэй шен гэх Монголын өөртөө засах
              суурингийнхны  хувьд  “Цастын  Монгол”  нэрээ  яруу  найраг  шиг  эрхэмлэж,  угтах,  үдэх  гийчдэдээ
              уйгагүй хэлж сануулцгаана. (1)
                  Цастын Монголчуудтай золгосон Цагаан сарын шинийн нэгэн
                  Хөхнуураар  хөндлөн  гулд  тэнэж  яваа  сайх  нөхөр  /Энэхүү  тэмдэглэлийг  эрээчин  татагч  би
              бээр/  Дундад  улс  даяар  улаан  дэнлүү,  улалзан  дүрэлзэгч  луун  чимэглэлдээ  “шатаж  ноцож”  асан
              билгийн улирлын Цагаан сарын шинийн нэгэнд Сүбэй шенд элгэмсэг дулаахан монгол гэр бүлийн
              дунд  тухлан  цагаалж  суувай.  Сүмбэр  уулыг  бэлгэдсэн  Шүмэр  хэмээх  идээ  ширээний  голд  байна.
              Энэ  айлын  босгыг  эл  өдөр  алхсан  бүхэн  заавал  амсаж  дээжлэх  учиртай  элгэн  тараг  том  мөнгөн
              аяганд  мэлтгэнэнэ.  Сагс  гэдэг  нэртэй  шармал  сараалжин  боорцог,  хоргон  боов  овоолсон  цар,
              зүйл  бүрийн  самрыг  нүд  бүхэнд  нь  хийж  алаглуулсан  олон  таславчтай  таваг,  уур  савссан  банш,
              нунтаг ааруул ээзгий, үзэм, чавган дээр шар тос хөвүүлэн аягалах сүүтэй цай... (2)
                  Хоорондоо  гар  барин  “товарищилж”  золгоно.  “Даага  далантай,  бяруу  булчинтай...”  гэж  нэг
              амьсгаагаар нэжгээд ерөөл урсгахгүй, “Амуур” гээд л болчихно. Асуулт нь хариулттайгаа адилхан
              болохоор бүр ч амар юм.
              -Амуур?
              -Амуур. (3)
                  Шинийн  нэгний  өглөө  гэрийн  хүмүүстэйгээ  золгоно  гэж  хадаг  яндраа  зэхээд  хэрэндээ
              бэлдсэн  ч  хэрэг  нь  гарсангүй.  Зүг  мөрөө  ч  гаргасангүй.  За  яах  вэ,  Монголын  Цагаан  сар  өмнө
              бий  шүү  дээ  гэж  өөртөө  зориулсан  өршөөлийн  хууль  санаачилж  суув.  Тэгтэл  эрхэм  ахан  дүүс
              шуугьтал  хувцаслаад  эхэллээ.  “За  хүндэт  гийчин  минь  гарч  цагаална  шүү  дээ”  л  гэж  байна.  /
              Энд ирсээр “Эрхэм”, “Хүндэт” гэдэг хоёр үг нэр минь юм шиг л сонсогддог болчихсонтой нэгэнт
              эвлэрчхээд байгаа/ Өглөөний зургаан цагийн үес нар битүү, өмнөх зам бүдэг бадагхан тарлантаж,
              өчигдрийн  цас  зарим  газарт  мөстөн  гялайсан  нь  халти  үзэгдэх  төдий.  Жавар  тачигнасан
              цантай  үүрээр  Цагаанхүү  гуайн  ганц  охин  Мандмаад  сугадуулж  садангуудыг  нь  зорилоо.







                                                                                                          27
   26   27   28   29   30   31   32   33   34   35   36