Page 24 - Монгол хэл
P. 24

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

                2. Үр дүнгийн үнэлгээ: Энэ үнэлгээ нь хичээлийн агуулгыг сурагчид хэр эзэмшсэнийг, тухайлбал
                тэдний эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлага төлөвшилд үнэлгээ өгөх зорилгоор хэрэглэгддэг.

              3.8.  Үр  дүнгийн  үнэлгээг  сурлагын  амжилтын  үр  дүнг  хэмжих  зорилгоор  бүлэг  сэдвийн  төгсгөл
              болон  хагас  жил  /II  улирлын  төгсгөл/,  хичээлийн  жилийн  эцэс  /IV  улирлын  төгсгөл/-т  хийнэ.
              Анги дэвших, улсын шалгалт нь үр дүнгийн үнэлгээ байна.

              3.9. Үр дүнгийн үнэлгээг аман болон бичгийн шалгалт, сорил, туршилт, судалгааны ажил, тайлан,
              төсөлт ажил, илтгэл, эссэ, бүтээл, биечлэн хийж гүйцэтгэх зэрэг хэлбэрээр хийнэ.

                     Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам
                    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/425 дугаар тушаалын хавсралт

            ЖЖилийн эцсийн шалгалтын даалгавар боловсруулахдаа тухайн ангид сурагчдын эзэмшсэн мэдлэг,
            чадвар, хандлага төлөвшлийг үнэлдэг тул энэхүү шалгуурыг бүхэлд нь ашиглаж болно.
            Нэгж  хичээлийн  явцад  сурагчдын  эзэмшсэн  мэдлэг,  чадварыг  үнэлэхдээ  эдгээр  шалгуурыг
            хэсэгчлэн  ашиглаж  болно.  Нэгж  хичээлийн  дараах  үнэлгээг  жилийн  эцсийн  үр  дүнгийн  үнэлгээтэй
            харьцуулахад  явцын  үнэлгээ,  харин  ээлжит  хичээлийн  үнэлгээтэй  харьцуулахад  үр  дүнгийн  үнэлгээ
            болно.  Өөрөөр  хэлбэл,    агуулгын  нэг  нэгж  буюу  нэгж  хичээлээр  8-10  орчим  цагт  эзэмшсэн  мэдлэг
            чадвараа үнэлүүлж байгаа хэрэг болно.
                3.  Явцын  үнэлгээ:  Энэ  үнэлгээг    хичээл,  сургалтын  явцад  хэрэглэх  бөгөөд  сурагчийн  суралцах
                үйл  хэрхэн  явагдаж  байгааг  талаар  мэдээлэл  авч,  багшлах  үйлд  тхоируулга  хийх,  сурагчийн
                хэрэгцээнд нийцсэн хариу мэдээлэл-зөвлөгөө өгөх, багш сурагчийн хамтран хэрэгцүүлэх үйл явц
                болно.

              3.6. Явцын үнэлгээ нь суралцахуйг дэмжих, сайжруулах зорилгоор хичээл, сургалтын явцад тогтмол
              хийх үнэлгээ байна.
              3.7. Явцын үнэлгээг хичээлийн явцад суралцагчийн суралцах үйлийг дэмжихэд чиглэсэн ажиглалт,
              асуулт,  ярилцлага,  хэлэлцүүлэг,  бие  даах  ажил,  рубрик,  суралцагчийн  өөрийн  болон  бусад
              суралцагчийн  үнэлгээ  гэх  мэт  арга,  хэлбэрээр  багш  хийнэ.  Явцын  үнэлгээг  сургалтын  баримт
              бичиг /багшийн журнал/-т стандарт бус тэмдэглэгээгээр тэмдэглэж болно.
                     Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам
                    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/425 дугаар тушаалын хавсралт

            Явцын  үнэлгээгээр  сурагчдын  суралцахуйтай  холбоотой  олон    мэдээлэл  цуглуулж  болох  бөгөөд
            хариу  мэдээлэл  өгөх  олон  арга  хэрэгслийг  судлаачид  санал  болгосон  байдаг.    Явцын  үнэлгээний  үр
            дүнд сурач “Би юу мэддэг, юу чаддаг вэ?”, “Цаашид бие дааж, багшийн дэмжлэгтэйгээр юу сурах вэ?,
            илүү сайн сурахын тул яах ёстой вэ?” гэдгээ ойлгоход туслах болно.
            Аливаа үнэлгээ нь багш сурагчийг, сурагч өөрийгөө, эсвэл бусдыг үнэлэхэд болон багшлах, суралцах
            үйл  ажиллагааг  сайжруулахад  нэмэр  болохуйц  хариу  мэдээлэл  (feedback)-ээр  хангаж  байвал
            суралцахуйд  тус  болно.  Ийм  үнэлгээний  хувьд  сурагчийн  сурах  хэрэгцээнд  багшлах  үйл  ажиллагааг
            тохируулахад үнэлгээний баримт, нотолгоонууд ашиглагдаж байгаа тохиолдолд тэр нь явцын үнэлгээ
            болно .
                  3
            Харин ээлжит хичээлийн тухайд явцын үнэлгээг голлон ажиллах бөгөөд шалгуурт баримжаалсан үйл
            ажиллагааг зохион байгуулна.
            Сургалтын  явцад  сурагчдын  даалгаврын  гүйцэтгэлийг  үнэлэхэд  рубрикийн  хүснэгтээр  шинжилж,
            үнэлж  болно.  Рубрикийг  багш  ашиглахаас  гадна  сурагчдад  өгч  өөрийнх  нь  гүйцэтгэлд,  эсвэл  бусад
            сурагчийн гүйцэтгэлд үнэлгээ өгүүлж болно. Сурагчдаар үнэлгээ хийлгэх рубрикийн хуудсанд оноо өгөх
            шаардлагагүй.

            3    Black, Harrison, Lee, Marshall, William; ‘Working Inside the Black Box’, 2004

             20
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29