Page 25 - Монгол хэл
P. 25

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ



            Рубрик нь сурагчийн гүйцэтгэлийн янз бүрийн түвшнийг үнэлэхэд ашигладаг багц хэрэглэгдэхүүний
            нэг.  Рубрикийг  шалгуурт  баримжаалан  боловсруулдаг.  Шалгуур  нь  сургалтын  хөтөлбөрийн  хүрэх  үр
            дүнтэй тохирч байхаар, гүйцэтгэлийн түвшин бүр нь сурагч ойлгохоор энгийн хэлээр бичигдсэн, товч,
            хэмжигдэхүйц байхаар төлөвлөгдсөн байна. Рубрикийг хүснэгтээр илэрхийлдэг.

            Хүснэгтийн  босоо  баганад  гүйцэтгэлийн  түвшнийг,  хөндлөн  мөрөнд  шалгуурыг  бичнэ.  Гүйцэтгэлийн
            түвшнийг зүүнээс эхлэн баруун тийш бууруулан эрэмбэлж байрлуулсан нь нийтлэг байдаг. Жишээ нь:
            3х3х3 загвар

                                                              Гүйцэтгэлийн түвшин
                      Шалгуур
                                            Хангалттай             Дунд зэрэг            Хангалтгүй
                      Шалгуур 1
                      Шалгуур 2
                      Шалгуур 3

            Рубрикийг яагаад хэрэглэдэг вэ?

               •  Үнэлгээ  хийх  шалгуур,  түвшин  тодорхой  болсон  байдаг.  Тухайн  даалгавраас  хамаарч  ямар
                 шалгуураар  оношилж  болохыг  тодорхойлно.  Ийнхүү  сурагчдын  мэдлэг,  чадварын  түвшнийг
                 тодорхойлох  үзүүлэлтийг  урьдчилан  тодорхойлох  нь  багшийн  цагийг  хэмнэх  төдийгүй  үнэлгээг
                 бодитой болгоход тусална.
               •  Сурагчдад  өөрийн  гүйцэтгэлийг  бодитой  үнэлэх  боломж  бүрдэнэ.  Гүйцэтгэлээ  рубрик  ашиглан
                 түвшин, шалгуурын дагуу тэмдэглэх нь богино хугацаанд бодитой үнэлгээ хийхэд тусална.
               •  Гаргасан  үндэслэлээ  тайлбарлах  боломжтой.  Рубрик  ашигласнаар  багш,  сурагчид  даалгаврыг
                 хэрхэн гүйцэтгэх, тухайн даалгаврыг гүйцэтгэснээр сурагчид ямар мэдлэг, чадвар эзэмших нь ил
                 тод болно.
               •  Сурагчийн идэвх оролцоог нэмэгдүүлдэг. Үнэлгээ ил тод байх нь сурагчдад сурах хүсэл тэмүүллийг
                 төрүүлнэ.
            Рубрикийг хэрхэн боловсруулах вэ?
               •  Даалгаврын зорилгыг тодорхойлох (ямар мэдлэг, чадвар, үнэт зүйлийг үнэлэх гэж байна вэ?)
               •  Шалгуур, үзүүлэлтүүдийг тодорхойлох
               •  Гүйцэтгэлийг түвшинчилэх (4 байвал сайн)
               •  Түвшин хоорондын ялгааг сайн тодорхойлох
               •  Гүйцэтгэлийн түвшинд харгалзах оноог өгөх
               •  Рубрикийг монгол хэлний хичээлд ашиглах боломжтой бөгөөд сурагчдын унших, бичих чадварыг
                 үнэлэхэд ашиглаж болно.






















                                                                                                          21
   20   21   22   23   24   25   26   27   28   29   30