Page 18 - Монгол бичиг
P. 18

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ





                 ХI ангид
                   Монгол ёс заншил, уламжлалт мэдлэг ухаан, шинжлэх ухаан, танин мэдэхүйн эхийг уншиж
                    ойлгодог болсон байна.
                   Мэндлэх, хүндлэх, талархах, эерүүлэх, цээрлэх, бэлгэдэх үг хэллэг, өргөн хэрэглээний өвөрмөц
                    хэллэгтэй  үг,  идэвхтэй  хэрэглээ  бүхий  үг  хэллэгийн  үндэс  залгаврыг  зөв  бичдэг  болсон
                    байна  гм




                 ХII ангид
                   Үсэг бичиг, монгол бэлгэдлийн сэдэвт эхийн үг хэллэгийг тайлбарладаг болсон байна.
                   Монгол бэлгэдлийг бусад орны өв соёлтой жишиж ойлгодог болсон байна.
                   Сурах бичгийн хүрээний гадаадын уран зохиолын гадаад үгиийг үндэсний бичгээр зөв бичдэг
                    болсон байна.
                   Монгол ахуй, хөдөлмөртэй холбоотой эхийг дэлгэрүүлж, хураангуйлж бичдэг болсон байна




            Үнэлгээний шалгуур ба гүйцэтгэлийн түвшин

            Үнэлгээний шалгуур нь стандартын шаардлагыг хангаж, сургалтын үр дүнд хүрсэн байдлыг харуулахын
            тулд  цуглуулах  нотолгоог  хэлнэ.  Үнэлгээний  шалгуур  нь  хоёр  бүрэлдэхүүн  хэсэгтэй  (Sadler,  1987).
            Үүнд:
            1.  Шалгуур (criterion). Шалгуур нь “Би юу хийх ёстой вэ?” гэдэг асуултад хариулна.
            2.  Гүйцэтгэлийн түвшин (Achievement Standard, Performance Standard) “Би яаж хийх ёстой вэ?” гэдэгт
                хариулна.

            Шалгуур (criterion)
            Үнэлгээний  шалгуур  нь  суралцахуйн  үр  дүнд  хүрснийг  харуулахын  тулд  сурагчид  юу  хийх  ёстойг
            ойлгомжтой  болгохоос  гадна  багш  нарт  сурагчдын  амжилт,  гүйцэтгэлийн  талаар  дүгнэлт  хийх
            хүчин  зүйлсийг  тодорхойлно.  Өөрөөр  хэлбэл  үнэлгээний  шалгуур  нь  сурагчдад  хүрсэн  үр  дүн,
            амжилтыг харуулахын тулд юу хийх ёстойг нь тодорхой харуулдаг бол багш нарын хувьд сурагчдын
            гүйцэтгэлийн  талаар  дүгнэлт  хийхдээ  харгалзан  үзэх  хүчин  зүйлүүдийг  харуулдаг.  Сургалтын
            эхэнд  үнэлгээний  шалгуурыг  сурагчдад  танилцуулах  нь  тэдний  сурах  итгэлийг  нэмэгдүүлж,
            гүйцэтгэлийг  сайжруулахад  туслах  үр  дүнтэй  арга  юм.  Үнэлгээний  шалгуур  үзүүлэлтийг  тодорхой
            зааж  өгөх  нь  сургалтын  хөтөлбөрт  юу  чухал,  юу  үнэ  цэнтэй  болохыг  таньж  мэдэхэд,  сургалтын
            гол  үр  дүнд  хүчин  чармайлтаа  төвлөрүүлж,  өөрийгөө  үнэлэх,  эргэцүүлэн  бодох  замаар  өөрсдийн
            гүйцэтгэлийг  үнэлэхэд  нь  тусалдаг.  Үнэлгээний  шалгуур  нь  сургалтын  явцыг  дэмжихэд  чиглэсэн
            сургалтын санал хүсэлт өгөх, түүнчлэн улирлын төгсгөлийн нэгтгэн дүгнэх арга юм.
                                                                                          2
            Үнэлгээг  зөв  хийснээр  багш  суралцагчдын  хоорондох  мэдээлэл  болон  харилцаа  ойлголцол  сайжирч
            илүү  баялаг,  илүү  үр  дүнтэй  болохын  зэрэгцээ  хичээл  сургалтын  үйл  ажиллагаа  нь  оновчтой  болж
            суралцахуй жинхэнэ утгаараа хэрэгжиж суралцагчийн мэдлэг чадвар бодитоор өөрчлөгдөнө.

            Сурагч сүралцахуйн үр дүнд хүрч байгаа эсэхийг тодорхой шалгуураар үнэлнэ.






            2   https://ctet.royalroads.ca/writing-effective-assessment-criteria/

             14
   13   14   15   16   17   18   19   20   21   22   23