Page 14 - Монгол бичиг
P. 14

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Нэгж  хичээлийн  цагийг  төлөвлөхдөө  агуулгын  багтаамж,  сурагчдын  сурах  хурд,  чадвар,  туршлагыг
            харгалзан  өөр  өөр  байдлаар  тооцдог  ба  нэгж  хичээлийн  төгсгөлд  үр  дүнгийн  үнэлгээ,  ээлжит
            хичээлүүдэд  явцын  үнэлгээ  хийдэг.  Гэхдээ  нэгжийн  үнэлгээ  нь  улирал,  хагас  бүтэн  жилийн
            үнэлгээний хувьд явцын үнэлгээ болдог.
            Үнэлгээний нэгжийн тухай
            Үндэсний бичиг хичээлийн хувьд сургалтын хөтөлбөрийн агуулгын бүрэлдэхүүн хэсгийг баримжаалан
            “ҮНЭЛГЭЭНИЙ НЭГЖ”-ийг тодорхойлсон.
                                                                  Хүснэгт 5. Суурь боловсролын үнэлгээний нэгж

                                    YI анги              YII анги            YIII анги           IX анги
             Үнэлгээний     Үндэсний бичгээр        Дармал, бичмэл     Үндэсний бичгээр      Үндэсний
             нэгж 1.        унших                   эхийг унших        унших                 бичгээр унших

             Үнэлгээний     Үндэсний бичгээр        Үндэсний бичгээр   Үндэсний бичгээр      Үндэсний
             нэгж 2.        бичих                   бичих              бичих                 бичгээр бичих

                            Хэл зүй (жинхэнэ
             Үнэлгээний     нэрийн дагавар          Хэлзүй             Хэлзүй                Хэлзүй
             нэгж 3.
                            нөхцөлийг зөв бичих)
            Тухайлбал, “Унших”, “Бичих”, “Хэл зүй” агуулгын айг тус тусад нь  үнэлгээний нэг нэгж болгож холбогдох
            суралцахуйн зорилтуудыг тооцсон болно. Сурагчийн уншихтай холбоотой мэдлэг чадварыг, бичихтэй
            холбоотой мэдлэг чадварыг, хэл зүйтэй холбоотой мэдлэг чадварыг тус тус багтаасан үнэлгээ хийхэд
            баримжаалах нэгж юм.

                    Хүснэгт 6. 7-р ангийн үндэсний бичиг хичээлийн жишээ: Үнэлгээний нэгж ба суралцахуйн зорилт

               Aгуулгын ай    №          Үнэлгээний нэгж            Холбогдох суралцахуйн зорилтын код
                  Унших       1      Үндэсний бичгээр унших                     7.1а, 7.1б, 7.1в
                  Бичих       2      Үндэсний бичгээр бичих                7.2а, 7.2б, 7.2в, 7.2г, 7.2д
                 Хэл зүй      3              Хэл зүй                            7.3а, 7.3б, 7.3в

            Ийнхүү үнэлгээний нэгжийг тогтоохдоо  дараах зарчмыг баримталсан. Үүнд:
                 1.  Сургалтын  хөтөлбөрийн  өөр  өөр  агуулгын  айн  суралцахуйн  зорилтуудыг  хооронд  нь
                    холихгүйгээр  нэгж  болгох,  тухайлбал,  унших  агуулгыг  бичих  агуулгатай,  эсвэл  хэлний  зүйн
                    агуулгыг унших, бичихтэй холихгүй байхыг зорьсон.
                 2.  Унших,  бичих  суурь  чадвар  нь  нэг  удаагийн,  эсвэл  нэг  нэгж  хичээлээр  эзэмшдэг  чадвар
                    биш,  ялангуяа  үндэсний  бичиг  хичээлийн  хувьд  энэ  нь  илүү  ялгарах  тул  олон  удаа  давтаж
                    байж  эзэмшдэгийг  тооцож  унших,  бичих,  хэл  зүйн  чадварыг  үнэлэх  нэгжийг  тус  тусад  нь
                    үнэлгээний  нэгж  болгосон.  Эндээс  үнэлгээний  нэгж  нь  тухайн  ангийн  нэгж  хичээлтэй
                    тохирохгүй байгааг харж болно.

            Үнэлгээний нэгжийг хэрхэн хэрэглэх вэ?
            “Үндэсний  бичгээр  унших”,  “Үндэсний  бичгээр  бичих”,  “Хэл  зүй”  гэсэн  үнэлгээний  3  нэгж  байгааг
            “Дэвсгэрлэх,  үл  дэвсгэрлэх  үсэг”  гэсэн  нэгж  хичээл  дээр  нэг  удаа  хэрэглэх  биш  “олон  тооны
            дагавар”,  “Тийн  ялгалын  нөхцөлийг  зөв  дагуулан  бичих”,  “Хамаатуулах  нөхцөлийг  зөв  дагуулан
            бичих” гэх зэрэг нэгж хичээлүүдийн үнэлгээнд мөн л хэрэглэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэгж хичээл
            бүр  дээр  “унших”,  “бичих”  чадвараа,  “хэл  зүй”-н  ойлголтыг  нүдэлж  тогтоох,  зөв  хэрэглэх  чадвараа
            хамтад  нь  хөгжүүлж  байдагтай  холбоотой  юм.  Ингэхдээ  “Хэл  зүй”  гэсэн  үнэлгээний  нэгжийн
            хувьд тухайн нэгж хичээлд байгаа хэл зүйн мэдлэг ойлголтоороо ялгагдана.





             10
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19