Page 19 - Монгол бичиг
P. 19

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            8-р ангийн үнэлгээний нэгж 1. ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР УНШИХ

                                   Суралцахуйн зорилт                              Суралцахуйн үр дүн
             8.1.а  Дармал,  бичмэл  эхийг  галигаар  болон  орчин  цагийн
                    дуудлагаар хослуулан унших аргаар эхийг шууд унших       Сурагч үндэсний бичгээр бичсэн
             8.1.б  Үндэсний  зан  заншил,  сэтгэлгээний  онцлог  бүхий  эх,  эхийг  шууд,  зөв  уншиж  чаддаг
                    сургаалын зохиолыг шударга унших                         болно.
             8.1.в  Бийрийн хичээнгүй бичгээс зөв унших

            Үнэлгээний нэгж тус бүрээр сурагчийн хүрэх суралцахуйн үр дүнгийн шалгуур
              №              Суралцахуйн үр дүн                     Суралцахуйн үр дүнгийн шалгуур
                  Сурагч  үндэсний  бичгээр  бичсэн  эхийг   Дармал, бичмэл, бийрийн эхийг шууд, зөв уншдаг.
                  шууд, зөв уншдаг болно.

            Үнэлгээний шалгуур нь суралцахуйн үр дүнгээс ялгаатай.
               Суралцахуйн үр дүн нь сурагчийн юу сурсан байхыг харуулдаг бол үнэлгээний шалгуур нь сурагч
                сурсан эсэхээ яаж мэдэх вэ гэдгийг харуулна.


                          Суралцахуйн                 •  Сурагч юуг сурсан байх вэ?
                             үр дүн


                                  Үнэлгээний                •   Сурсан эсэхийг хэрхэн мэдэх вэ?
                                    шалгуур


            Үнэлгээний шалгуур нь:
                 •   Суралцахуйн үр дүнд нийцсэн сурагчийн гүйцэтгэлийг хэрхэн яаж, юугаар тодорхойлохыг зааж
                    өгдөг.

                 •   Сурагч  суралцахуйн  үр  дүнг  амжилттай  эзэмшсэнийг  харуулахын  тулд  юуг  хийж  чадаж
                    байгаагийн товч илэрхийлэл.

            Суралцахуйн  үр  дүн  бүрийг  эзэмшсэн  байх  тодорхой,  хоёрдмол  утгагүй  нотолгоог  бий  болгох
            зорилготой. Шалгуур нь суралцагчийн хүрсэн үр дүн буюу амжилтыг нотлон харуулахад чиглэнэ.
            Үнэлгээний шалгуур томьёолоход идэвхтэй үйл үг хэрэглэх, ялангуяа суралцахуйн үр дүнг томьёолоход
            хэрэглэсэн  үйл  үгтэй  тохирч  байх,  мөн  суралцахуйн  үр  дүнгийн  танин  мэдэхүйн  түвшинтэй
            тохирч байх, суралцахуйн үр дүнг илүү тодорхой болгох, хэрхэн яаж үнэлэхийг харуулна.
            Гүйцэтгэлийн үзүүлэлт ба түвшин
            Гүйцэтгэлийн  үзүүлэлт  бол  чанарын  тодорхой  түвшин  (амжилт  эсвэл  гүйцэтгэл)-ий  тухай  ойлголт
            юм.  Суралцахуйн  үр  дүнг  үнэлэх  шалгуур  нь  суралцахуйн  үр  дүнд  хүрсэн  үү?  Юу  хийж  чаддаг
            болсон  бол  үр  дүнд  хүрсэн  гэх  вэ?  гэсэн  асуултад  хариулагдах  бол  гүйцэтгэлийн  үзүүлэлт  нь
            “Би яаж хийх ёстой вэ?” гэдэгт хариулна.



                            Үнэлгээний                •   Сурсан эсэхийг хэрхэн мэдэх вэ?
                             шалгуур                  •   Юу хийж чаддаг бол үр дүнд хүрсэн гэх вэ?


                                  Гүйцэтгэлийн
                                    үзүүлэлт        •  Би яаж хийх ёстой вэ?




                                                                                                          15
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24