Page 13 - Монгол бичиг
P. 13

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

















                                                       Хоёр. Шалгуурт суурилсан
                                                       үнэлгээ








                                              НЭГЖ ХИЧЭЭЛ БА ҮНЭЛГЭЭНИЙ НЭГЖ
                                              “Үндэсний  бичиг  хичээлийн  сургалтын  үр  дүнг  үнэлэх  шалгуур”
                                              баримт бичигт үнэлгээний нэгж гэсэн нэршил байгаа. Бид үүнийг
                                              нэгж хичээлийн ойлголтоос ялгах хэрэг гарна.
                                              Бидний  мэдэх    нэгж  хичээл  нь  сургалтын  хөтөлбөрийн  агуулгыг
                                              томсгосон  дидактик  нэгжид  хуваасан  шийдэл  бүхий  агуулгын
                                              хуваарилалт  юм.  Энэ  нэгж  хичээлийг  ойролцоогоор  5-10  орчим
                                              цагаар  багцлан  төлөвлөдөг  ба  хөтөлбөрийн  унших,  бичих,  хэл
                                              зүйд  байгаа  суралцахуйн  зорилтуудыг  нэгж  төдийгүй  ээлжит
                                              хичээлд  ч  хамтад  нь  хэрэгжүүлдэг  нь  монгол  хэл,  үндэсний
                                              бичгийн  хичээлийн  онцлог  юм.    Харин  үнэлгээний  нэгж  нь  ямар
                                              агуулгын  хүрээнд  үнэлэхийг  чиглүүлсэн  сургалтын  хөтөлбөрийн
                                              суралцахуйн зорилтуудын багц юм.


                                              Нэгж хичээлийн тухай
                                              ЕБС-ийн  сургалтын  төлөвлөгөөнд  6-9  дүгээр    ангид  үндэсний
                                              бичиг  хичээлийг  долоо  хоногт  тус  бүр  2  цаг,  жилд  66  нийт  264
                                              цаг заахаар тусгасан . Жишээ болгож 6-р ангийн нэгж хичээлийг
                                                                  1
                                              харуулъя. (Багш нар өөр өөр хийх нь нээлттэй.)



                 Нэгж хичээлийн сэдэв:

                 VI анги
                 1. Үндсэн зурлага, эгшиг үсэг         5. Са, ша, за, жа, ца, ча гийгүүлэгч
                 2. Титэмт гийгүүлэгч                  6. Дэвсгэрлэх, үл дэвсгэрлэх үсэг,олон тооны дагавар
                 3. Ра, Йа, Га, Ха гийгүүлэгч          7. Тийн ялгалын нөхцөлийг зөв дагуулан бичих
                 4. Ба, нг, да, та гийгүүлэгч          8. Хамаатуулах нөхцөлийг зөв дагуулан бичих





                 1  Боловсрол, шинжлэх ухааны сайдын 491 дүгээр тушаалаар батлагдсан сургалтын төлөвлөгөө


                                                                                                           9
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18