Page 21 - Монгол бичиг
P. 21

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ



              3.8. Үр дүнгийн үнэлгээг сурлагын амжилтын үр дүнг хэмжих зорилгоор бүлэг сэдвийн төгсгөл болон
              хагас жил /II улирлын төгсгөл/, хичээлийн жилийн эцэс /IV улирлын төгсгөл/-т хийнэ. Анги дэвших,
              улсын шалгалт нь үр дүнгийн үнэлгээ байна.
              3.9. Үр дүнгийн үнэлгээг аман болон бичгийн шалгалт, сорил, туршилт, судалгааны ажил, тайлан,
              төсөлт  ажил, илтгэл, эссэ, бүтээл, биечлэн хийж гүйцэтгэх зэрэг хэлбэрээр хийнэ.
                                       Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам
                                      Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/425 дугаар тушаалын хавсралт

            Жилийн  эцсийн  шалгалтын  даалгавар  боловсруулахдаа  тухайн  ангид  сурагчдын  эзэмшсэн  мэдлэг,
            чадвар, хандлага төлөвшлийг үнэлдэг тул энэхүү шалгуурыг бүхэлд нь ашиглаж болно.
            Нэгж хичээлийн явцад сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэхдээ эдгээр шалгуурыг хэсэгчлэн
            ашиглаж болно. Нэгж хичээлийн дараах үнэлгээг жилийн эцсийн үр дүнгийн үнэлгээтэй харьцуулбал
            явцын  үнэлгээ,  харин  ээлжит  хичээлийн  үнэлгээтэй  харьцуулбал  үр  дүнгийн  үнэлгээ  болно.  Өөрөөр
            хэлбэл,  агуулгын  нэг  нэгж  буюу  нэгж  хичээлээр  8  орчим  цагт  эзэмшсэн  мэдлэг  чадвараа  үнэлүүлж
            байгаа хэрэг болно.
               3.  Явцын  үнэлгээ:  Энэ  үнэлгээг    хичээл,  сургалтын  явцад  хэрэглэх  бөгөөд  сурагчийн  суралцах
                 үйл  хэрхэн  явагдаж  байгаа  талаар  мэдээлэл  авч,  багшлах  үйлд  тохируулга  хийх,  сурагчийн
                 хэрэгцээнд  нийцсэн  хариу  мэдээлэл-зөвлөгөө  өгөх,  багш  сурагчийн  хамтран  хэрэгжүүлэх  үйл
                 явц болно.


              3.6.Явцын үнэлгээ нь суралцахуйг дэмжих, сайжруулах зорилгоор хичээл, сургалтын явцад тогтмол
              хийх үнэлгээ байна.
              3.7.Явцын үнэлгээг хичээлийн явцад суралцагчийн суралцах үйлийг дэмжихэд чиглэсэн ажиглалт,
              асуулт,  ярилцлага,  хэлэлцүүлэг,  бие  даах  ажил,  рубрик,  суралцагчийн  өөрийн  болон  бусад
              суралцагчийн үнэлгээ гэх мэт арга, хэлбэрээр багш хийнэ. Явцын үнэлгээг сургалтын баримт бичиг /
              багшийн журнал/-т стандарт бус тэмдэглэгээгээр тэмдэглэж болно.
                                       Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам
                                      Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/425 дугаар тушаалын хавсралт

            Явцын  үнэлгээгээр  сурагчдын  суралцахуйтай  холбоотой  мэдээлэл  цуглуулж  болох  бөгөөд  хариу
            мэдээлэл өгөх олон арга хэрэгслийг судлаачид санал болгосон байдаг. Жишээ нь: Явцын үнэлгээний
            үр дүнд сурагч “Би юу мэддэг, юу чаддаг вэ?”, “Цаашид бие дааж эсвэл багшийн дэмжлэгтэйгээр юу
            сурах вэ, илүү сайн сурахын тул яах ёстой вэ? гэдгээ ойлгоход туслах болно.

            Явцын  үнэлгээг  хэрэгжүүлснээр  хичээлийн  явцад  суралцагчдын  суралцахуйг  багшийн  заах  аргын
            ямар  загвар,  аргачлал,  үйл  ажиллагаа,  даалгавар  нь  илүүтэй  дэмжиж  байгааг  эсвэл  дэмжихгүй
            байгааг ч  шалгаж болдог.
            Аливаа үнэлгээ нь багш сурагчийг, сурагч өөрийгөө, эсвэл бусдыг үнэлэхэд болон багшлах, суралцах
            үйл  ажиллагааг  сайжруулахад  нэмэр  болохуйц  хариу  мэдээлэл  (feedback)-ээр  хангаж  байвал
            суралцахуйд  тус  болно.  Ийм  үнэлгээний  хувьд  сурагчийн  сурах  хэрэгцээнд  багшлах  үйл  ажиллагааг
            тохируулахад үнэлгээний баримт, нотолгоонууд ашиглагдаж байгаа тохиолдолд тэр нь явцын үнэлгээ
            болно .
                  3
            Харин  ээлжит  хичээлийн  тухайд  явцын  үнэлгээг  голлох  бөгөөд  шалгуурт  баримжаалсан  болон
            гүйцэтгэлд суурилан үнэлгээг ашиглаж болно.
            Гүйцэтгэлд суурилсан үнэлгээ нь сурагчдын оролцоог нэмэгдүүлсэн, оюун ухааныг сорьсон, гарсан үр
            дүнг урамшуулсан байдлаар төлөвлөх боломж олгодог.

            3   Black, Harrison, Lee, Marshall, William; ‘Working Inside the Black Box’, 2004


                                                                                                          17
   16   17   18   19   20   21   22   23   24   25   26