Page 15 - Монгол бичиг
P. 15

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            СУРАЛЦАХУЙН ЗОРИЛТ БА СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН

            Суралцахуйн зорилтын тухайд:
                    Суралцахуйн  зорилт  бол  сурагчид  үндэсний  бичиг  хичээлээр  судалж  эзэмших  мэдлэг,
            чадварыг  харуулдаг  бөгөөд  сургалтын  хөтөлбөрт  байгаа  эдгээр  зорилтын  тоог  хүснэгт1-ээр  дээр
            харуулсан.  Жишээ нь: 7-р ангийн үндэсний бичиг хичээлээр

                    7.1.  УНШИХ  7.1а.  Дармал,  бичмэл  эхийг  харьцуулж  унших,  7.1б.  Гадаад  үг,  өгүүлбэрийг
                         шударга унших, 7.1в. Сурах бичгийн хүрээнд дуудлага, бичлэг зөрүүтэй үгсийн хэлбэр,
                         утгыг харьцуулан унших

                    7.2.  БИЧИХ  7.2а.  Бичмэл  эхийг  хичээнгүй  хуулж  бичих,  7.2б.  Дармал  эхийг  бичмэлээр
                         хичээнгүй  хуулж  бичих,  7.2в.  Галиглан  бичсэн  өгүүлбэр,  бичил  эхийг  үндэсний  бичигт
                         хөрвүүлэх,  7.2г.  Урт,  хос  эгшигтэй  үгийг  зөв  бичих,  7.2д.  Үйл  үгийн  язгуур  үндсийг
                         цагаар төгсгөх нөхцөлөөр зөв ялган бичих
                    7.3.  ХЭЛ  ЗҮЙ  7.3а.  Урт,  хос  эгшгийг  тэмдэглэх  ёсыг  таних,  7.3б  Холбох  эгшгийн  дүрмийг
                         таньж, цагаар төгсгөх нөхцөлөөр хувилган бичих, 7.3в. Холбох эгшгийн дүрмийг таньж
                         үйл үгийг зөв хувилган бичих

            Суралцахуйн үр дүнгийн тухайд:
                    Суралцахуйн  үр  дүн  нь  тухайн  хөтөлбөрийг  хэрэгжүүлснээр  сурагчдын  сурч  эзэмших  ёстой
            мэдлэг, ур чадварыг тодорхойлсон, тухайн мэдлэг, чадвар нь яагаад тэдэнд ашигтай болохыг ойлгоход нь
            туслах зорилготой. Сурагч юуг сурхан байхыг харуулна.

            Суралцахуйн үр дүнг тодорхойлохдоо дараах хэдэн зүйлийг  харгалзсан болно.
            1.  Сургалтын  хөтөлбөрийн  агуулгаас  хэд  хэдэн  суралцахуйн  зорилтыг  нэгтгэж  ерөнхийлөн
                суралцахуйн нэг л үр дүн болгож тодорхойлсон. Жишээ нь энд 7-р ангийн сургалтын хөтөлбөрийн
                “Унших”  агуулгын  3  суралцахуйн  зорилтыг  2,  Бичих  агуулгын  5  суралцахуйн  зорилтыг  1,  хэл
                зүйн  агуулгын  3  суралцахуйн  зорилтыг  2;  нийтдээ  11  суралцахуйн  зорилтыг  суралцахуйн
                5 үр дүн болгосон байгаа.
                                 Суралцахуйн зорилт                               Суралцахуйн үр дүн
             7.2а. Бичмэл эхийг хичээнгүй хуулж бичих                      Дармал ба бичмэл эхийг хичээнгүй
             7.2б. Дармал эхийг бичмэлээр хичээнгүй хуулж бичих            бичгээр хуулж бичиж чаддаг болно.
             7.2в. Галиглан  бичсэн  өгүүлбэр,  бичил  эхийг  үндэсний  бичигт  Дармал ба бичмэл эхийг уншихдаа
                  хөрвүүлэх                                                гадаад үг, өгүүлбэрийг зөв шударга
             7.2г.  Урт, хос эгшигтэй үгийг зөв бичих                      уншиж чаддаг болно.
             7.2д. Үйл  үгийн  язгуур  үндсийг  цагаар  төгсгөх  нөхцөлөөр  зөв
                  ялган бичих

            2.  Зарим  тохиолдолд  хэд  хэдэн  суралцахуйн  зорилтыг  нэгтгэхдээ  тэдгээрийн  хэрэгжих  байдал,
                онцлогоос  хамаарч  2-3  суралцахуйн  үр  дүн  болгон  тодорхойлсон.  Тухайлбал  7.3б,  7.3в  хоёр
                зорилт  нь    зөвхөн  цагаар  төгсгөх  нөхцөлийг  таних  гэж  ялгагдаж  байгаа  тул  нэгтгэж  нэг  үр
                дүн  болгосон.  Гэтэл  7.3а  зорилт  нь  холбох  эгшгийн  дүрэмд  хамааралгүй  “Урт,  хос  эгшгийг
                тэмдэглэх ёсыг таних” тул тус бүр нэг нэг үр дүн болгосон.
                     1.


                    Суралцахуйн зорилт нь      Сурагч юу сурах ёстойг








                     суралцахуйн үр дүн нь    Сурагч юу сурсан байхыг        тус тус тодорхойлсон.


                                                                                                          11
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20