Page 16 - Монгол бичиг
P. 16

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            3.  Суралцахуйн үр дүн нь сурах үйл явцыг бус, харин ямар үр дүнд хүрэх гэж хүсэж буйг хоёрдмол
                санаагүй,  шууд  ойлгогдохоор  тодорхойлсон  байна.  Жишээ  нь,  “Дармал,  бичмэл  эхийг
                галигаар  болон  орчин  цагийн  дуудлагаар  хослуулан  унших  аргаар  эхийг  шууд  унших”  гэвэл
                галиг,  орчин  цагийн  дуудлага  хоёроор  хослуулан  уншиж  байгааг  нь  үнэлэх  үү?,  эсвэл  шууд
                уншиж чадаж байгааг нь үнэлэх үү? гэсэн хоёрдмол ойлголт бий болгож байна.
                Харин  “Сурагч  үндэсний  бичгээр  бичсэн  эхийг  шууд  уншиж  чаддаг  болно.”  гэвэл  үндэсний
                бичгээр бичсэн эхийг түгдрэлгүй шууд уншдаг болох үр дүн нь тодорхой ойлгогдож байна.
                Тиймээс  л    “ялган  таньдаг  болно”,  “тодорхойлж  чаддаг  болно”,  “тайлбарлаж  чаддаг  болно”,
                “зөв  бичиж  чаддаг  болно”.  “гэх  мэтээр  идэвхтэй,  үр  дүнг  харуулах    үйл  үгээр  төгсгөж,  ирээдүй
                цагийн  нөхцөлөөр  хэлбэржүүлсэн.  Мөн  тухайн  ангийн  хөтөлбөрт  байгаа  идэвхтэй  үйл
                үгийг нь харгалзан томьёолсон.

            Дунд  ангийн  сургалтын  хөтөлбөрийн  суралцахуйн  зорилтыг  хэрхэн  нэгтгэж  суралцахуйн  үр  дүн
            болгосныг  дараах  хүснэгтэд  харууллаа.  Эдгээрээс  алийг  нь  нэгж  хичээл  бүрээр  хэрэгжүүлэх,
            алийг нь тусгай нэг нэгж хичээлээр эзэмшүүлэхийг ойлгож авснаар зөв хэрэгжүүлэх юм.
                                                                                                    Хүснэгт 7.

             Суралцахуйн  Үнэлгээний                 Суралцахуйн үр дүн              Хэрхэн хэрэгжүүлэх вэ?
                зорилт         нэгж
                                                        VI  АНГИ
                            Үндэсний     Сурагч үндэсний бичгээр үзсэн үсгийн
             6.1а,  6.1б    бичгээр      хүрээнд дармал болон бичмэл эхийг уншиж    Нэгж хичээл бүрээр
                                                                                    хэрэгжинэ.
                            унших        ойлгодог болсон байна.
                            Үндэсний     Сурагч танил үг, өгүүлбэрийг үндэсний
             6.2а  6.2б     бичгээр      бичгээр хичээнгүй, алдаагүй хуулж бичиж    Нэгж хичээл бүрээр
             6.2в                                                                   хэрэгжинэ.
                            бичих        чаддаг болно.
                                                                                    Олон тооны дагавар,
                                         Сурагч нэр үндэст олон тооны дагавар, тийн
             6.3а           Хэл зүй      ялгал, хамаатуулах нөхцөлийг зөв дагуулан   тийн ялгал, хамаатуулах
                                                                                    нөхцөл гэсэн нэгж
                                         бичиж чаддаг болно.
                                                                                    хичээлүүдээр хэрэгжинэ.
                                                        VII  АНГИ
                                         Сурагч дармал, бичмэл эхийг уншихдаа
                                         дуудлага бичлэг зөрүүтэй үгсийн хэлбэр,
                            Үндэсний     утгыг харьцуулан зөв шударга уншиж
             7.1а 7.1б      бичгээр      чаддаг болно.                              Нэгж хичээл бүрээр
             7.1в                                                                   хэрэгжинэ.
                            унших        Сурагч дармал, бичмэл эхийг уншихдаа
                                         гадаад үг, өгүүлбэрийг зөв шударга уншиж
                                         чаддаг болно.

             7.2а 7.2б      Үндэсний     Сурагч дармал, бичмэл эхийг хичээнгүй      Нэгж хичээл бүрээр
             7.2в  7.2г     бичгээр      бичгээр хуулж бичиж чаддаг болно.          хэрэгжинэ.
             7.2д           бичих
                                         Сурагч урт, хос эгшгийн дүрмийг таньж
             7.3а 7.3б      Хэл зүй      чаддаг болно.                              Урт, хос эгшиг, холбох ёс
                                                                                    гэсэн нэгж хичээлүүдээр
             7.3в                        Сурагч холбох эгшгийн дүрмийг таньж, үйл   хэрэгжинэ.
                                         үгийг зөв хувилган бичиж чаддаг болно.







             12
   11   12   13   14   15   16   17   18   19   20   21