Page 22 - Монгол бичиг
P. 22
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Сургалтын явцад сурагчдын даалгаврын гүйцэтгэлийг үнэлэхэд рубрикийн хүснэгтээр шинжилж,
үнэлж болно. Рубрикийг багш ашиглахаас гадна сурагчдад өгч өөрийнх нь гүйцэтгэлд, эсвэл
бусад сурагчийн гүйцэтгэлд үнэлгээ өгүүлж болно. Сурагчдаар үнэлгээ хийлгэх рубрикийн
хуудсанд оноо өгөх шаардлагагүй.
Рубрик нь сурагчийн гүйцэтгэлийн янз бүрийн түвшнийг үнэлэхэд ашигладаг багц хэрэглэгдэхүүний
нэг. Рубрикийг шалгуурт баримжаалан боловсруулдаг. Шалгуур нь сургалтын хөтөлбөрийн
хүрэх үр дүнтэй тохирч байхаар, гүйцэтгэлийн түвшин бүр нь сурагч ойлгохоор энгийн хэлээр
бичигдсэн, товч, хэмжигдэхүйц байхаар төлөвлөгдсөн байна. Рубрикийг хүснэгтээр илэрхийлдэг.
Хүснэгтийн босоо баганад гүйцэтгэлийн түвшнийг, хөндлөн мөрөнд шалгуурыг бичнэ. Гүйцэтгэлийн
түвшнийг зүүнээс эхлэн баруун тийш бууруулан эрэмбэлж байрлуулсан нь нийтлэг байдаг.
Жишээ нь: 3х3х3 загвар
Гүйцэтгэлийн түвшин
Шалгуур
Хангалттай Дунд зэрэг Хангалтгүй
Шалгуур 1
Шалгуур 2
Шалгуур 3
Рубрикийг яагаад хэрэглэдэг вэ?
Үнэлгээ хийх шалгуур, түвшин тодорхой болсон байдаг. Тухайн даалгавраас хамаарч ямар
шалгуураар оношилж болохыг тодорхойлно. Ийнхүү сурагчдын мэдлэг, чадварын түвшнийг
тодорхойлох үзүүлэлтийг урьдчилан тодорхойлох нь багшийн цагийг хэмнэх төдийгүй үнэлгээг
бодитой болгоход тусална.
Сурагчдад өөрийн гүйцэтгэлийг бодитой үнэлэх боломж бүрдэнэ. Гүйцэтгэлээ рубрик ашиглан
түвшин, шалгуурын дагуу тэмдэглэх нь богино хугацаанд бодитой үнэлгээ хийхэд тусална.
Гаргасан үндэслэлээ тайлбарлах боломжтой. Рубрик ашигласнаар багш, сурагчид даалгаврыг
хэрхэн гүйцэтгэх, тухайн даалгаврыг гүйцэтгэснээр сурагчид ямар мэдлэг, чадвар эзэмших нь ил
тод болно.
Сурагчийн идэвх оролцоог нэмэгдүүлдэг. Үнэлгээ ил тод байх нь сурагчдад сурах хүсэл
тэмүүллийг төрүүлнэ.
Рубрикийг хэрхэн боловсруулах вэ?
Даалгаврын зорилгыг тодорхойлох; (Ямар мэдлэг, чадвар, үнэт зүйлийг үнэлэх гэж байна вэ?)
Шалгуур, үзүүлэлтүүдийг тодорхойлох;
Гүйцэтгэлийг түвшинчилэх; (4 байвал сайн)
Түвшин хоорондын ялгааг сайн тодорхойлох;
Гүйцэтгэлийн түвшинд харгалзах оноог өгөх гэх зэргээррубрикийг монгол хэлний хичээлд
ашиглах боломжтой.
18