Page 20 - Монгол бичиг
P. 20
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Үнэлгээний шалгуурын гүйцэтгэлийн түвшнийг тодорхойлоход анхаарах зүйл:
• Үнэлгээний шалгуурыг ямар түвшинд хангаж байна вэ? Үнэлгээний шалгуур болон
гүйцэтгэлийн танин мэдэхүйн нэг түвшинд байх
• Гүйцэтгэлийн түвшин бүрд гүйцэтгэх үйл харилцан адилгүй, түвшин нь ялгаатай байж болохгүй
зэргийг баримтлан тогтоосон болно.
7-р ангийн “Үндэсний бичгээр унших” нэгж буюу унших агуулгын хүрээнд сурагчдын эзэмших “Дармал
ба бичмэл эхийг уншихдаа дуудлага бичлэг зөрүүтэй үгсийн хэлбэр, утгыг харьцуулан зөв шударга
уншиж чаддаг болно.” гэсэн суралцахуйн үр дүнг үнэлэх шалгуур, тэдгээрийн гүйцэтгэлийн түвшнийг
дараах хүснэгтэд харуулав.
Хүснэгт 8.
Суралцахуйн үр ГҮЙЦЭТГЭЛИЙН ХҮРЭХ ТҮВШИН
дүнгийн шалгуур I II III IV
Сурагч дармал ба Бичмэл эхийг Бичмэл эхийг Дармал, бичмэл Дармал, бичмэл
бичмэл эхийг уншиж, үелж уншиж уншиж чаддаг. эхийн ихэнхийг эхийг уншиж
чадна. чаддаг. уншиж чаддаг. чаддаг.
Сурагч гадаад үгийг Гадаад үг, Гадаад үг, Гадаад үг, Гадаад үг,
уншиж чадна. өгүүлбэрийг өгүүлбэрийн өгүүлбэрийг өгүүлбэрийг
унших гэж заримыг нь хам орчноос нь шударга зөв
оролддог. уншиж чаддаг. уншиж чаддаг. уншиж чаддаг.
Урьдчилсан үнэлгээ, явцын болон үр дүнгийн үнэлгээ гэсэн бүх төрлийн үнэлгээ нь суралцахуйн үйл
явцыг өөр өөрсдийн онцлог аргаар хүчтэй дэмждэг. Багш та эдгээр үнэлгээ бүрийг өндөр түвшинд
эзэмшсэнээр суралцагчдынхаа суралцахуйг сайжруулах чадвар нь сайжирч багшлах ажилдаа
илүү урам зоригтой болно.
Багш бүрийн эзэмших ур чадваруудад хичээлд суурилсан үнэлгээний аргачлал, системийг бүрэн
эзэмшсэн байх чадвар багтах ёстой.
Үнэлгээ бол үр дүнтэй багшлахуйн нэг чухал хэсэг байсаар ирсэн бөгөөд өнөөгийн суралцагчдын
онцлогийг харгалзах олон талын хэрэгцээ шаардлагыг хангах, 21-р зууны багшлахуйн хэмжүүр
өндөр болж байгаа зэрэгтэй уялдаж ач холбогдол нь улам бүр чухал болж байна.
Үнэлгээний шалгуурыг жилийн, нэгжийн, ээлжит хичээлийн хувьд хэрхэн ашиглаж болох вэ?
1. Оношлох үнэлгээ: Сургалт эхлэхийн өмнө сурагчдын эзэмшсэн суурь мэдлэг, чадварын түвшнийг
тодорхойлох хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл сурагчдын суралцахуйд ямар ямар бэрхшээл гарч
буйг илрүүлж, тэдгээрийн шалтгааныг олоход чиглэдэг.
3.5.Оношлох үнэлгээ нь хичээлийн жилийн эхэнд эсвэл нэгж хичээл, бүлэг сэдэв эхлэхийн өмнө
суралцагчийн мэдлэг, чадварын түвшинг тандах зорилгоор хийх үнэлгээ байна. Оношлох үнэлгээг
ажиглалт, ярилцлага, хэлэлцүүлэг, асуулт, сорил, судалгаа гэх мэт хэлбэрээр хийнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам Боловсрол, соёл, шинжлэх ухаан,
спортын сайдын 2018 оны А/425 дугаар тушаалын хавсралт
Оношлох үнэлгээний мэдээлэл нь суралцахуйн тодорхой зорилтыг биелүүлэхэд болон суралцагчдын
тодорхой нэг бүлэгт багшлахуйн загвар, арга зүй хэр нийцтэй байх талаар багшид мэдээлэл өгдөг.
2. Үр дүнгийн үнэлгээ: Энэ үнэлгээ нь хичээлийн агуулгыг сурагчид хэр эзэмшсэн, тухайлбал тэдний
эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлага төлөвшилд үнэлгээ өгөх зорилгоор хэрэглэгддэг.
Үр дүнгийн үнэлгээний зохистой хэрэглээ нь багшлах ур чадвараа өндөр түвшинд байлгахыг хүсэж буй
багш нарын зайлшгүй хэрэглэх ёстой хэрэглүүр. Үр дүнгийн үнэлгээнээс авсан мэдээлэл багшид
• суралцагчид юу сурсан
• заах арга нь суралцахуйд хэрхэн нөлөөлж байгаа
• суралцахуйд нөлөөлсөн бол чухам яаж гэх зэрэг илүү тодорхой ойлголттой болоход нь тусална.
16