Page 11 - Монгол бичиг
P. 11

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

                   Үнэлгээ нь агуулга хэлбэр үйл явцтайгаа нийцсэн урьдчилан төлөвлөгдсөн байдаг.
                   Үнэлгээ нь үндэслэлтэй, найдвартай, тохиромжтой, хэрэглэж болохуйц байх хэрэгтэй.
                   Үнэлгээ нь хөндлөнгийн нөөлөлгүй, тогтвортой байх ёстой.
                   Үнэлгээ ойлгомжтой, далд санаа агуулаагүй байх ёстой (Gallavan,Nancy P)



                                                  ҮНЭЛГЭЭНИЙ ТӨРЛҮҮД






                  ОНОШЛОХ ҮНЭЛГЭЭ                   ЯВЦЫН ҮНЭЛГЭЭ                  ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ



                                                     Багш сурагчдын                  Суралцагчийн тодорхой
                    Одоогийн түвшнийг                хооронд эргэх холбоо            хугацаанд эзэмшсэн
                    илрүүлэх                         тогтоох, суралцагчдын           мэдлэг, чадвар,
                                                     оролцоог нэмэгдүүлэх            ойлголтыг хэмжих




                    Хичээл сургалтын үйл             Суралцагчийн ахиц               Суралцагчдыг
                    ажиллагааг төлөвлөх              дэвшлийг хянах,                 өөр хооронд нь
                                                     урамшуулах                      харьцуулах



                                                     Боломж нөөцийг                  Дүгнэх, дүн тавих,
                    Боломж, нөөцийг                  тодорхойлох                     шийдвэр гаргах
                    тодорхойлох





                 Хичээл сургалтын үйл              Хяналт, сайжруулалт                  Сайн үр дүн
                 ажиллагааг төлөвлөх



            Энэчлэн үнэлгээний олон төрөл, арга хэлбэрийг бид олон жил ярьж хэрэгжүүлэхийг хичээсээр ирсэн
            хэдий ч төдийлөн үр дүнтэй арга замыг сонгож хараахан чадахгүй байгаа тал бий.
            Багш  суралцагчдынхаа  тухай  үнэлгээний  мэдээллийг  суралцахуйн  бүхий  л  үйл  явцад  илүү  өндөр
            үр  дүнтэйгээр  цуглуулж  авах  боломжийг  эрж  хайх  үүднээс  үнэлгээний  шалгуурыг  үр  дүнтэй
            хэрэгжүүлэх  нь  чухал  юм.  Хичээлийн  өмнө  суралцагчдаа  шинэ  мэдлэг  хүлээн  авахад  бэлэн  байгаа
            эсэхийг  тодорхойлсноор  эндээс  олж  авсан  чухал  мэдээллээ  хичээл  төлөвлөхдөө  ашиглах,  хичээл
            зааж  байхдаа    суралцагчдынхаа  ойлгож,  хэрэглэж  чадаж  буй  эсэхийг  шалгаж,  шаардлагатай
            тохиолдолд тэдэнд туслахын зэрэгцээ төлөвлөсөн аргууд нь аль хэр үр дүнтэй байгааг ажиглаж, хянаж,
            залруулах боломжтой юм.
            Сургалтын,  хичээлийн  төгсгөлд  суралцагчид  суралцахуйн  зорилтоо  хэр  биелүүлснээ  шалгах  боломж
            олгож ч болно. Энэ бүхний тулд багш ТА үнэлгээний шалгуурыг нээлттэй хэрэглэх нь илүү үр дүнтэй
            байх  магадлалтай  бөгөөд  багш  үнэлэхээс  гадна  сурагч  өөрийгөө  үнэлэх,  бие  биенээ  үнэлэхдээ
            энэхүү  шалгуурыг  нээлттэй  ашигласнаар  хамтын  үнэлгээний  бодит,  үнэн  магадлалт  байдал  сайн
            болох билээ.


                                                                                                           7
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16