Page 10 - Монгол бичиг
P. 10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Доорх  хүснэгтэд  буй  зорилтуудыг  харвал  анги  бүрд  үндэсний  бичгээр  унших  чадварыг  үсэг,  үе
            холбон  уншихаас  эхлээд  дармал,  бичмэл,  бийрийн  гэх  мэт  янз  бүрийн  хэлбэрээр  уншиж  сурахаар
            тодорхойлсон  байна.  Энэ  нь  анги  бүрийн  төгсгөлд  дармал  бичмэл,  бийрийн  хэлбэрээр  бичсэн
            эхийг  сурагчид  зайлшгүй  уншиж  сурсан  байх  тул  нэгж  хичээл  бүрээр  унших  үйлийг  хийж  байхаар
            хичээлийн төлөвлөлт, зохион байгуулалтыг шаардаж байгаа юм.
                                          Хүснэгт 2. Суурь боловсролын үндэсний бичгийн сургалтын хөтөлбөр дэх
                                                                      суралцахуйн зорилт –УНШИХ айн хүрээнд
                  VI ангид           VII ангид               VIII ангид                   IX  ангид
                                                     8.1а. Дармал, бичмэл
             6.1а. Дуудлага     7.1а. Дармал,        эхийг галигаар болон        9.1а. Дармал, бичмэл,
             бичлэг тохирдог    бичмэл эхийг         орчин цагийн дуудлагаар     бийрээр бичсэн эхийг
             үгийг шударга      харьцуулж унших      хослуулан унших аргаар      хурдан, шударга уншиж
             унших                                                               ойлгох
                                                     эхийг шууд унших
             6.1б. Дармал,                           8.1б. Үндэсний зан заншил,
             бичмэл бүхий үг,   7.1б. Гадаад үг,     сэтгэлгээний онцлог бүхий   9.1б. Уншсан эхээс түүхэн үг,
             холбоо үг, хялбар   өгүүлбэрийг         эх, сургаалын зохиолыг      хэллэгийн утгыг тольчлон
             үгтэй өгүүлбэрийг  шударга унших        шударга унших               тайлбарлах
             унших
                                                                                 9.1в. Түүх, соёл, өв уламжлал
                                7.1в. Сурах бичгийн                              бүхий монгол бичгийн
                                хүрээнд дуудлага     8.1в. Бийрийн хичээнгүй     хичээнгүй, дармал, хулсан
                                бичлэг зөрүүтэй      бичгээс зөв унших           үзэг, бийрийн хэлбэрээр
                                үгсийн хэлбэр, утгыг                             бичсэн түүхэн зохиол судар
                                харьцуулан унших
                                                                                 бичгээс сонгон унших

            6.   Сурах  бичгийн  хувьд  сургалтын    хөтөлбөрийн  агуулгыг  нэгж  хичээлээр  хуваарилсан  байдаг
                ба  багш  нар  үүнийг  үндэслэн  сургалтын  төлөвлөлтөө  хийж  хэвшжээ.    Сурах  бичигт  буй    нэгж
                хичээлийн  агуулга  нь  унших,  бичих,  хэл  зүйгээр  суралцахуйн  үйлээ  тухайн  нэгжид  хамтад  нь
                багтаасан  байдаг.  “Үндэсний  бичиг  VI”  Ш.Чоймаа,  Ө.Цэндсүрэн  нар  (Ёс  заншил,  уламжлалаа
                дээдэлье,  Өв  соёлоо  эрхэмлэе,  Эх  орноо  хайрлая,  Монгол  хүний  эрхэм  чанараас  суралцъя,
                Өөрийгөө танья, Танин мэдэхүйн ертөнцөөр аялъя. https://econtent.edu.mn/book/7r angi) гэх мэт
            Сургалтын  хөтөлбөрийн  онцлогийг  мэдсэнээр  үнэлгээний  шалгуурыг  үр  дүнтэй  хэрэгжүүлэх
            чадвартай  болно.  Хичээлд  суурилсан,  үр  дүн,  явцын  үнэлгээгээр  гэхчлэн  аль  ч  түвшинд,  ямар  ч
            тохиолдолд  энэхүү үнэлгээний шалгуураар үнэлэх боломжтой болно.
            Багш та дараах асуултуудын хариултыг хаанаас олж болох вэ?

                   Сурагчдаа үнэлсэн үнэлгээ, дүн миний ажилд ямар мэдээлэл өгөх вэ?
                   Сурагчид маань, сурах мэдэх ёстой зүйлээ хэр зэрэг сурч байгаа вэ?
                   Сурагчдаа сургалтын үйл ажиллагаанд хэрхэн татан оролцуулах вэ?
                   Сурагчид хэр сурч байгаагаа мэдэж байгаа болов уу?
                   Хэзээ хэрхэн, яаж тэднийг үнэлэх вэ?
                   Үнэлгээний дүн хэр бодитой болов, дүн сайн/ муу бол би яах вэ?
                   Сурагчдын даалгаврын гүйцэтгэлд ямар зөвлөмж өгвөл илүү үр дүнтэй вэ?

            Энэ бүхний хариултыг  үнэлгээнээс олох боломжтой. Учир нь үнэлгээ бол олон зорилготой.
                   Үнэлгээ бол зүгээр нэг тест биш маш ч их зүйлийг агуулж байдаг.
                   Бараг бүх үнэлгээ гүйцэтгэлд суурилсан байдаг.
                   Үнэлгээ нь суралцахуй, багшлахуй, сургалтыг удирдан чиглүүлж байдаг.
                   Үнэлгээ нь сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэхэд тохиромжтой бодит асуудлыг тусгасан байдаг.


             6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15