Page 9 - Монгол бичиг
P. 9

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ














                                                       Нэг. Үндэсний бичгийн

                                                       сургалтын хөтөлбөрийн
                                                       онцлог ба үнэлгээ









            Суурь, бүрэн дунд боловсролын үндэсний бичгийн сургалтын хөтөлбөрт нийт 64 зорилт тодорхойлсон
            байна.
                                                  Хүснэгт 1.  Үндэсний бичиг хичээлийн суралцахуйн зорилтын тоо


























            Үүнээс харахад 7-р ангид нийт 11 суралцахуйн зорилтын хүрээнд сурагчид үндэсний бичгийн мэдлэг
            чадвар эзэмшиж бичиг соёлоороо бахархах, сурч эзэмших, хөгжүүлэх хандлага төлөвшилтэй болно.
            Үндэсний бичгийн  сургалтын хөтөлбөр нь дараах онцлогтой: Үүнд:
            1.  Үндэсний бичигт эхлэн суралцах буюу үндсэн зурлага болон эгшиг, гийгүүлэгч үсгээ ялган таньж, үг,
                холбоо үг, өгүүлбэр, эхийг унших, цэвэр цэгцтэй бичиж сурах
            2.  Үндэсний бичгээр бичсэн эхийг зөв дуудан уншиж үг, өгүүлбэрийн утгыг ойлгох, эх орныхоо биет
                болон биет бус өв соёлоос суралцах, бахархах хандлагыг төлөвшүүлэх
            3.  Үндэсний  бичгээр  бичсэн  эхийг  шударга  уншиж  үг,  өгүүлбэр,  эхийн  утгыг  ойлгох,  мэдээллийг  үр
                дүнтэй хэрэглэх, уншсан зүйлээсээ суралцах, амьдралд хэрэгжүүлэх эрмэлзэлтэй болж төлөвших.
            4.  Үндэсний  бичиг  хичээл  нь  бичиг  үсэгтэй  суралцагчдад  төрөлх  бичиг  үсгийг  үндэсний  соёл,  зан
                заншил сэтгэлгээний онцлогтой эх дээр суурилан зааж сургах
            5.  Сургалтын хөтөлбөрийн суралцахуйн зорилт нь бүхэллэг, нэгж хичээл бүрээр   давтан хэрэгжихүйц
                байгааг анги бүрээр ахиулан хөгжүүлэх боломжтой томьёологдсон.



                                                                                                           5
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14