Page 47 - Биеийн тамир
P. 47

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Хүснэгт 7. 2 дугаар ангийн сурагчдын бөмбөг шидэх, барих чадварын үзүүлэлт

                                         Маш сайн             Сайн              Дунд             Тааруу
                                     Бөмбөгөө дээш      Бөмбөгөө дээш      Бөмбөгөө дээш    Бөмбөгөө дээш
             № Сурагчийн нэр         шидээд 5 удаа      шидээд 3-4 удаа    шидээд 4-5 удаа  шидээд 2-оос
                                     биедээ хүргэлгүй   биедээ хүргэлгүй   биедээ наан      олон удаа
                                     барьж авсан        барьж авсан        барьж авсан      газарт унагасан
              1  Аззаяа                                         +
              2  Алтан                       +
              3  Амар                                                                              +
              4  Бат                                                              +

            Хичээлийн  дараа  сурагчдын  чадварын  гүйцэтгэлд  шинжилгээ  хийнэ.  Бөмбөгийг  шидээд  барьж  авч
            чадахгүй байгаа болон биедээ наан барьж авч буй сурагчдыг анхааралдаа авна. Гэртээ энэ дасгалыг
            давтаж  байгаад  бөмбөгөө  биедээ  хүргэлгүй  барьж  авч  чаддаг  болсон  үедээ  багшдаа  хэлээрэй
            гэсэн даалгавар өгнө.
            8 дугаар анги
            Даалгавар 1. Сурагчдын нам гараанаас гарч гүйх мэдлэгийг илрүүлж, үнэлэх
               -  Зураг дээрх даалгаврын хариултыг хэлэхийг хүснэ.
               -  Хөнгөн атлетикийн ямар зайн гүйлтүүд нам гараанаас гарч гүйдэг вэ? гэсэн асуултад хариулж
                  ярилцана.



                 1. “Гараандаа!” командаар сурагч Бат,
                  Дорж хоёрын хэн нь зөв сууж байна вэ?






                    2. “Анхаар!” командыг аль нь зөв
                           гүйцэтгэж байна вэ?





                 3. Хэн нь “Марш!” командаар гараанаас
                            зөв гарч байна вэ?



                 Хөнгөн атлетикийн 100 м, 200 м, 400 м зайн гүйлтүүд нам гараанаас гардагийг дүгнэж хэлээрэй.
                 Зураг  дээрх  тестийн  нэгдүгээр  хариулт  “Дорж”,  хоёрдугаар  асуултад  зөв  хариулт  байхгүй,
                 гуравдугаар хариулт “б” гэдэг нь харагдаж байна. Нийт 6 зөв хариулт хэлэх ёстой гэдгийг тооцон,
                 хэдийг зөв хариулснаар нь сурагчийг үнэлж болно.

            Даалгавар 2. Сурагчдын нам гараанаас гарч гүйх чадварын гүйцэтгэлийг оношлох. Сурагчдыг дөрвөөр нь
            нэг гараанд хуваарилна.
               -  Нам гараанаас 30 м зайд хурдтай гүйнэ. Сурагчид ээлжлэн гарааны дохиог өгнө.

            10 дугаар анги
            Даалгавар 1. Волейболын бөмбөгийг доороос дамжуулах техникийн гүйцэтгэлийг оношлох
            Даалгавар 2.  Волейболын бөмбөгийг дээрээс дамжуулах техникийн гүйцэтгэлийг оношлох



                                                                                                          43
   42   43   44   45   46   47   48   49   50   51   52