Page 42 - Биеийн тамир
P. 42

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Бага  боловсролын  түвшинд:  Сурагчдын  биеийн  жингийн  үзүүлэлтийг  4  түвшинд  авч  үзэж  болно.
            9 дүгээр сарын эхний долоо хоногийн нэг хичээл дээр хэрэгжүүлэх боломжтой.
            2 дугаар  анги
            Зорилго:
            1.  Бие бялдрын хөгжлийн гол үзүүлэлт болох биеийн жинг тодорхойлох
            2.  Биеийн жингээ тохиромжтой байлгахад зориулсан дасгалыг гүйцэтгэх

            Сурагчдын биеийн жинг хэмжихдээ:
               -  Гутлыг  тайлуулан,  цуваагаар  зогсоож,  ээлжлэн  жинлүүр  дээр  гаргаж  биеийн  жинг  хэмжээд,
                  үзүүлэлтийг өөрт нь хэлж өгнө.
               -  Багш сурагч бүрийн жинг урьдчилан бэлдсэн үнэлгээний хуудас дээр  тэмдэглэж авна.
               -  Сурагчийг жинлүүр дээр гаргаад жингийн үзүүлэлтийг 0.1 кг нарийвчлалтай тэмдэглэж авахдаа
                  доорх  үнэлгээний  хуудасны  тохирох  нүдэнд  тухайн  сурагчийн  биеийн  жинг  тэмдэглэнэ.  Олон
                  сурагчидтай ангийн биеийн жинг хэмжихдээ анги удирдсан багшийн туслалцааг аваарай.

            Хүснэгт 1.  2 дугаар ангийн 7 настай сурагчдын биеийн жингийн үзүүлэлт

                                             жин багатай    хэвийн жинтэй    жин бага зэрэг илүү  жин ихтэй
             №     Сурагчийн нэр     хүйс
                                            23-с доош кг       23-24 кг           25-26 кг         27-дээш
              1  А                    эр                         22.4
              2  Г                    эр        19.2
              3  Л                    эм                                            24.8
              4  У                    эм                                                             27.2
            Сурагчдын биеийн жингийн үзүүлэлтэд шинжилгээ хийх:
               -  Сурагч бүрт биеийн жин нь ямар түвшинд байгааг хэлж өгөөрэй.
               -  Сурагчдын нас нэмэгдэх тутам биеийн жин нэмэгдэх боловч жин хэтэрхий их нэмэгдэх нь эрүүл
                  мэндэд муу нөлөөтэй болохыг тайлбарлана.
               -  Биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгахын тулд тогтмол дасгал хийх хэрэгтэйг зөвлөнө.
            Биеийн ерөнхий хөгжлийн дасгал:
               -  Гар, хөл, их биеийн үндсэн хөдөлгөөн оролцсон 8 тоот 2-4 дасгалыг 4-5 удаа давтана.
               -  Эдгээр дасгалыг өдөр тутам хийж байх даалгавар өгнө.

                 Сурагч бүрийн биеийн жингийн үзүүлэлтэд дүгнэлт бичээд, тогтмол хийх дасгалын хамт эцэг, эхэд нь
                 тараах материалаар хүргэвэл бүр илүү ач холбогдолтой.

            3-5 дугаар анги
            Зорилго:
            1.  Сурагч өөрийн биеийн жинг хэмжих.
            2.  Биеийн жингээ тохиромжтой байлгахад зориулсан шинэ дасгалыг гүйцэтгэх.
            Эдгээр  ангийн  сурагчдын  биеийн  жинг  2  дугаар  ангид  хэрэглэсэн  аргачлалын  дагуу  хэмжиж,  доорх
            2-р хүснэгтэд өгөгдсөн үзүүлэлттэй харьцуулан охид, хөвгүүдийн биеийн жингийн түвшнийг тогтооно.
            Биеийн жингийн үзүүлэлтэд шинжилгээ хийх:
               -  8,  9,  10  настай  охид,  хөвгүүдийн  биеийн  жин  ямар  хэмжээнд  байвал  жин  багатай,  хэвийн
                  жинтэй,  жин бага зарэг илүү, жин ихтэй гэж үзэхийг тайлбарлана.
               -  Сурагч бүр өөрийн биеийн жингийн үзүүлэлт аль түвшинд байгааг тогтооно.





             38
   37   38   39   40   41   42   43   44   45   46   47