Page 50 - Биеийн тамир
P. 50
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
тохиромжтой. Хүүхэд бүрийг спортын төрөл болох, цана, тэшүүр, сагсан бөмбөг, волейбол тоглох,
усанд сэлэх тодорхой түвшний чадвартай болсон байхад анхааран ажиллах. Дунд ангийн сурагчдийн
хөдөлгөөний эв дүй, авхаалж самбааг хөгжүүлэх зорилготой хөдөлгөөний нөхцөл байдал гэнэт
өөрчлөгддөг дасгал хөдөлгөөн, насанд нь тохирсон буухиа уралдаан бүхий тоглоом дасгал,
аэробекийн дасгал, ерөнхий тэсвэрийг хөгжүүлэх 500-800 м-ийн гүйлт зэргийг тусгах нь зүйтэй.
15-17 нас: Дулааны улиралд биеийн тамирын хичээлийг гадаа талбайд оруулах боломжоор
хангах, сурагчдыг 1000-1500 м-ийн зайд гүйх боломжтой байх. 15-16 насны сурагчдад буухиа
тэмцээний хэлбэрийн биеийн тамирын хичээл дээр хийлгэвэл хүүхдийн хурдны хөгжилд тустай.
Биеийн тамирын хичээлээр хийх биеийн ерөнхий хөгжлийн дасгалууд хүүхдийн хөгжилд нөлөөлөх
учраас аль болох олон төрлийн дасгалыг сонгож ашиглах хэрэгтэй. Ахлах ангийн сурагчдад их
биеийн болон мөчдийн булчингийн хүчийг хөгжүүлэх шаардлагатай бөгөөд фитнесийн хэрэгсэлтэй
хичээлийг оруулж болно. Охидын хүчний болон тэсвэрт чанарыг хөгжүүлэхийн тулд зөв суниах,
холын зайд гүйх дасгал хөдөлгөөнийг хийлгэх нь зүйтэй юм. 15
3.2. Нэгжийн төлөвлөлтийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх,
шийдвэр гаргах
Сурагчийн өөрийн үнэлгээний арга хэрэгсэл, шинжилгээ хийх аргачлал
Сурагчид үйл ажиллагаа, даалгавар, дасгалын техник гүйцэтгэлийнхээ талаар эргэцүүлэн бодох,
үйл ажиллагааг төлөвлөх, сайжруулах, өөрийгөө болон бие биенээ үнэлэхэд суралцахад дэмжлэг
үзүүлэх зорилгоор сурагчийн өөрийн болон найзын (үе тэнгийн) үнэлгээг хэрэглэнэ.
Өөрийн үнэлгээний зорилго: Сурагчид өөрсдийн ур чадварыг үнэлэх, сайжруулах, хийсэн зүйлийн
талаар эргэцүүлэн бодох, цааш хөгжүүлэх зорилгоо тодорхойлох бодит шаардлагыг бий болгож,
идэвхтэй суралцахуйг дэмжих болно.
Өөрийн үнэлгээний арга хэрэгсэл: Өөрийн үнэлгээ нь мэдээллийн зуунд сурагч суралцах үйлээ
удирдах чухал хандлага болж байгаа ба өөрийн үнэлгээг хийсний дараа биелэлт, сул тал, алдааны
талаар эргэцүүлэн бодож дүгнээд, цааш өөрийгөө хөгжүүлэх зорилгоо тодорхойлно. Дараа
нь зорилгоо хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж бие дааж суралцана. Сурагчийн өөрийн үнэлгээг
хөгжүүлэхдээ багш нар ямар ч үед хэрэглэж болохуйц олон төрлийн арга, хэрэгслээс сурагчдын
ялгаатай байдалд тохируулан сонгож хэрэглэдэг. Энэ удаад сурагчийн өөрийн үнэлгээний хэд
хэдэн арга, хэрэгслийг зөвлөж байна. Аль ч арга техник, хэрэгсэл нь суралцахуйн явц болон
сурагчийн ур чадварт өөрийн үнэлгээ хийхэд хэрэглэж болох юм.
Өөрийн үнэлгээ хийх алхам:
а. Өөрийн үнэлгээг хийх
б. Эргэцүүлэл дүгнэлт хийх (мэдэхгүй, чадахгүй байгаа, дутуу ойлгосон г.м.)
в. Өөрөө мэдлэг, чадвараа гүйцээн суралцах төлөвлөгөө гаргах
г. Бусад (багш, найз нөхөд)-аас дэмжлэг хүсэх
Сурагчийн мэдлэг, чадварыг оношлох, үр дүнд шинжилгээ хийх аргачлал
Зорилго: Биеийн тамирын хичээлийн цөм агуулга, сурагчдын зайлшгүй эзэмших чадвар, сурах арга
барил буюу хэрэглээг Блуумын таксономын танин мэдэхүйн 6 түвшний дасгал даалгавраар илрүүлж,
сурагчдын ташаа ойлголт, хоцрогдож буй агуулга, мэдлэг, чадварыг бататгах хичээл, сургалтыг
төлөвлөж хэрэгжүүлэхэд оршино. Биеийн тамирын сургалтын хөтөлбөрийг үнэлгээтэй уялдуулан
даалгавар боловсруулж сурагчдыг оношлох нь сургалтын чанарт нөлөөлөх чухал алхам болно.
Сурагчдын хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг оношлоход юуг анхаарах вэ?
1. Оношлох даалгаврыг төлөвлөнө. Зөвлөмжид тусгасан даалгавар боловсруулах блюпринтийг
мөрдөнө. Хэрвээ багш өөрөө даалгавар боловсруулах тохиолдолд дараах зүйлийг анхаарна. Үүнд:
15 Бэгз,Н.Санжаабадам,С.,Баярмаа,Б.,Лхагвасүрэн,Ц.Энхбаяр,Б.,Баярсайхан,Б.,Бүрэнжаргал,Г.,Мөнхбат,Ш.Наранцэцэг,Д. (2021).
”Хүүхдийн цогц хөгжлийн оношилгоо, шалгуур үзүүлэлт 11-17 нас”.УБ:Соёмбо принтинг ХХК. х.93,94.
46