Page 44 - Биеийн тамир
P. 44

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            7  настай  эмэгтэй  хүүхдийн  биеийн  өндрийн  дундаж  үзүүлэлт  117.1-123.9  см  байх  бөгөөд  112.6  см
            хүртэлх  үзүүлэлттэй  бол  дунджаас  доогуур,  түүнээс  доош  бол  доогуур  өсөлтийн  түвшинтэй  буюу
            намхан хүүхэд гэж үзнэ. Харин 7 настай дундаж түвшнээс 127.9 см хүртлэх нь дундаас дээгүүр буюу
            түүнээс дээш үзүүлэлттэй бол дээгүүр үзүүлэлт буюу өндөр хүүхэд гэж үзнэ.

            Хүснэгт-3. Бие бялдрын хөгжлийн сорилууд (6-10 нас)
                               Хэмжих үзүүлэлт                                   Хэмжих нэгж
                    Толгойн тойрог                                                    см
                    Биеийн жин                                                       кг, гр
                    Биеийн өндөр                                                      см
                    Цээжний тойрог                                                    см
                    Бүсэлхийн тойрог                                                  см
                    Гарын атгах хүч ( баруун, зүүн)                                   кг

            Хүснэгт-4. Бие бялдрын бэлтгэлжилтийн сорилууд (6-10 нас)

                Бие бялдрын чадавх                     Гүйцэтгэх сорил                     Хэмжих нэгж
                 Хурд                      30 м гүйлт                                          сек
                 Уян хатан                 Суугаа байдлаас бөхийлт                              см
                 Хөдөлгөөний эвсэл         10 м х3 удаа хэрж гүйх                              сек
                 Хүч                       Гар дээр сунайлт                              давтамж буюу тоо
                 Хөлийн хүч                Байрнаас уртад харайлт                               см
                 Тэсвэр                    300 м (6-7 нас) 500 м гүйлт (8-10 нас)

                                         Бие бялдрын хөгжлийг дэмжих зөвлөмж:
            6-10  нас  нь  бага  боловсролын  үе  юм.  Хүүхэд  жил  бүр  ойролцоогоор  5-9  см  өндөр  болж,  биеийн
            жин  нь  2-3.5  кг-аар  нэмэгддэг  байна.  Охид  хөвгүүдийн  өсөлт  10  нас  хүртлээ  онцын  ялгаа  байхгүй
            байна.  Хүүхдийн  булчин  шөрмөсний  хүч  аажмаар  нэмэгддэг  ч  хүүхдүүдийн  жин  бага  туранхай
            байх  нь  бий.  Хүүхдүүдийн  том  булчин  хөгжиж,  булчингийн  чадал  нэмэгдэх  боловч  гарын  сарвууны
            булчин зэрэг жижиг булчингийн хөгжил хангалтгүй байдаг.
            Хүүхдийн  бие  бялдрын  хөгжилд  амьдралын  нөхцөл,  биеийн  тамирын  дасгал  хөдөлгөөн,  нойр  буюу
            унтах  цаг,  эцэг  эх,  гэр  бүл  багш  нарийн  анхаарал  халамж  сургуулиас  зохион  байгуулж  буй  ажил
            болон спортоор хичээллэж байгаа байдал нөлөөлдөг нь судалгаагаар тогтоогдсон байна.


                      Сургууль, багшийн түвшинд 6-10 настай хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжих:
            Хүүхдүүдийн  бие  бялдрын  хөгжлийн  үзүүлэлтийг  жилд  1-2  удаа  тогтоодог  ажлыг  бодитойгоор
            хийж,  ахицад  дүн  шинжилгээ  хийхдээ  биеийн  тамирын  багш  нар,  нийгмийн  ажилтан,  сургуулийн
            эмчтэй  хамтран  ажиллах  шаардлагатай.  Тоглоомын  арга  нь  хүүхдүүд  нарийн  төвөгтэй  хөдөлгөөнийг
            амархан  сурч  эзэмшихэд  дөхөмтэй  учраас  бага  ангийн  сурагчдад  хамгийн  тохиромжтой  хэрэглүүр
            бол  хөдөлгөөнт  тоглоом  юм.  Хөдөлгөөнт  тоглоомын  явцад  хүүхдүүд  ямар  нөхцөлтэй  тулахыг
            мэдэхгүйгээр тасралтгүйгээр нэг хөдөлгөөнөөс нөгөөд шилжих, тоглож буй үе тэнгийн найзуудынхаа
            үйлдэлтэй  уялдан  сэтгэх,  хөдөлгөөний  хүнд  нарийн  асуудлыг  цаг  алдалгүй  шийдвэрлэх  боломжтой
            байдаг. 13

            Суурь, бүрэн дунд боловсролын түвшинд: Сурагчдын бие бялдрын хөгжлийг тэдний биеийн жингийн
            өөрчлөлтөөр тодорхойлох нь зүйтэй гэж үзэж, энэ аргачлалыг доор үзүүлж байна.


            13   Бэгз,Н.Санжаабадам,С.,Баярмаа,Б.,Лхагвасүрэн,Ц.Энхбаяр,Б.,Баярсайхан,Б.,Бүрэнжаргал,Г.,Мөнхбат,Ш.Наранцэцэг,Д.
               (2021). ”Хүүхдийн цогц хөгжлийн оношилгоо, шалгуур үзүүлэлт 6-10 нас”. УБ:Соёмбо принтинг ХХК. х.86.87.89.

             40
   39   40   41   42   43   44   45   46   47   48   49