Page 46 - Биеийн тамир
P. 46
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Хүснэгт 6. 7-12 дугаар ангийн сурагчдын биеийн жингийн хэвийн өсөлтийн үзүүлэлт (кг)
Биеийн жингийн жилийн өсөлтийн хэвийн
Анги Нас Хүйс
үзүүлэлт
охид 5-6 кг
YII 12
хөвгүүд 3-4 кг
охид 3-4 кг
YIII 13
хөвгүүд 3-4 кг
охид 2-3 кг
IX 14
хөвгүүд 5-6 кг
охид 2 кг
X 15
хөвгүүд 4-5 кг
охид 2 кг
XI 16
хөвгүүд 3 кг
охид 1-2 кг
XII 17
хөвгүүд 3-4 кг
Яагаад биеийн жин нэмэгдсэн, эсвэл бараг нэмэгдээгүйн шалтгааныг сурагчдаар хэлүүлээд, хариултад
дүгнэлт хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй учир шалтгааныг тайлбарлаж өгнө. Биеийн жингээ
тохиромжтой байлгахын тулд тохирох дасгалыг тогтмол хийхийг зөвлөнө. Үүнд: бүсэлхийн тойрог
багасгах дасгал, ерөнхий жин хасах бүх биеийн булчин оролцсон дасгал гэх мэтээр сурагч бүрийн
онцлогт тохируулан дасгалыг зааж өгөөрэй .
14
Сурагчдын эзэмшсэн мэдлэг, хөдөлгөөний чадварын гүйцэтгэлийг оношлох аргачлал
Биеийн тамирын хичээлийн агуулга, сурагчдын зайлшгүй эзэмших мэдлэг, хөдөлгөөний чадварыг
илрүүлж, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарах зүйлсийг тодруулан, тухайн
ангийн хичээл, сургалтыг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх зорилгоор сурагчдыг оношлох үйл ажиллагааг
9 дүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулна.
Энэхүү оношилгоо нь биеийн тамирын хичээлийг үзэж судалсны дараах сурагчдын эзэмшсэн мэдлэг,
хөдөлгөөний чадварыг илрүүлэхэд чиглэсэн тул “зөв, буруу”, “сайн, муу” байна гэж үнэлж дүгнэхээс
илүүтэйгээр сурагчид агуулгын хоцрогдолд орсон эсэх, хөдөлгөөний чадварын ямар түвшинд
байгааг илрүүлэхэд голлон анхаарч, түвшний шалгуурыг сурагч, багш, эцэг эхэд ойлгомжтой байхаар
боловсруулан аргачлалыг зөвлөсөн болно.
3 дугаар анги
Даалгавар 1. Сурагчдын бөмбөг шидэх, барьж авах чадварын гүйцэтгэлийг оношлох
- Сурагчдад жижиг бөмбөг тарааж өгөх
- Бөмбөгийг хоёр гараар дээш шидээд хоёр гараар барьж авах дасгалыг сурагчид биеэ даан давтах.
Бөмбөгийг толгойноос дээш өндөрт шидээд, биедээ хүргэлгүйгээр хоёр гараар барьж авахыг
багш үзүүлж, сануулна.
- 5 удаа бөмбөгөө газарт унагалгүй барьж авсан сурагчид бөмбөгөө өргөөрэй гэнэ.
Багш сурагчдын гүйцэтгэлийг ажиглан, оношилгооны хуудас дээр сурагч бүрийн гүйцэтгэлийг
тэмдэглэнэ. Богино хугацаанд оношлохын тулд сурагчдын нэрсийг багшийн журнал дээрх дарааллаар
жагсаавал тэмдэглэл хийхэд хялбар болно.
14 Түвшинжаргал,Р. Уртнасан, Л. Алтанцэцэг, Л. Оюундэлгэр,Ц. Мэндбаяр, Д. (2020).”Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг
дэмжих арга зүйн зөвлөмж-Биеийн тамир II-XII.УБ:Содпресс ХХК.х.10-11.
42