Page 43 - Биеийн тамир
P. 43

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Хүснэгт 2. 3-4 дүгээр ангийн сурагчдын биеийн жингийн үзүүлэлт (кг)

                                   Жин багатай       Хэвийн жинтэй    Жин бага зэрэг илүү      Жин ихтэй
                 Анги, нас
                                 охид     хөвгүүд    охид   хөвгүүд     охид      хөвгүүд    охид   хөвгүүд
              III анги, 8 настай   23-27   22-26      28       27      29-30       28-30        31-дээш
              IY анги, 9 настай  24-29     26-30      30       31      31-32       32-33     33-36   34-39
              Y анги, 10 настай       27-32           33       33      34-36       34-35     37-41   36-40

            Ангийн  нийт  сурагчдын  хэдэн  хувь  нь  биеийн  жин  хэвийн,  хэдэн  хувь  нь  илүү  жинтэй,  хэдэн
            хувь  нь  жин  бага  зэрэг  илүү  байгааг  багш  тооцоолж  тайлбарлана.  Биеийн  жингээ  хэвийн  түвшинд
            байлгахын тулд биеийн ерөнхий хөгжлийн дасгалаар тогтмол хичээллэхийг зөвлөнө.
            Биеийн  жингээ  тохиромжтой  байлгахад  зориулсан  биеийн  ерөнхий  хөгжлийн  хэрэгсэлгүй  дасгалыг
            гүйцэтгэхдээ:

            3 дугаар ангийн сурагчид:
               -  Үндсэн зогсолтоос тулж суух, тулж хэвтэх, тулж суух, босож үсрэх 8х2 удаа
               -  Гараа ардаа тулж суусан байдлаас дугуй жийх 15х2 удаа
               -  Өвдөглөн тулж хэвтээд гар дээрээ сунайх 10х2 удаа
            Эдгээр  дасгалыг  биеийн  жин  багатай  ба  жин  ихтэй  сурагчид  өдөр  бүр  дээрх  давтах  тоог  2-4-өөр
            нэмэгдүүлэн гүйцэтгэх даалгавар өгөөрэй.
            4 дүгээр ангийн сурагчид хосоороо тоглох ерөнхий хүчний тоглоом:
               -  Хосууд  эсрэг  харан  сугадалцаж  зогсоод  бие  биенийгээ  нуруугаараа  түлхэж  1  м  зайд  татсан
                  шугамыг давуулсан нь нэг оноо авах - 3 удаа тоглоно.
               -  Хосууд өөдөөсөө харж хоёр гараараа бугуйнаас атгаж барьсан байдлаас нэгнийгээ чирч 1 м зайд
                  буй шугамыг давуулсан нь нэг оноо авах - 3 удаа тоглоно.
               -  Хосууд өөдөөсөө харж, гараа ардаа тулан сууж хөлөө нугалж өргөсөн байдлаас нэгнийхээ хөлийг
                  хөлөөрөө дарж газарт буулгахыг эрмэлзэх - 1 удаа газарт хөлийг буулгаж чадвал 1 оноо авна.

            5 дугаар ангийн сурагчид:
               -  Хананд гараар тулж, налуу зогссон байдлаас гараа нугалж тэнийлгэх –  15х2 удаа
               -  Гараа ардаа тулж суусан байдлаас урагш явах – 18 м х 2 удаа
               -  Тулж хэвтсэн байдлаас зүүн мөрөө дагаж эргэн бэлтгэх байдалд орох. Дараа нь баруун мөрөө
                  дагаж эргэх – 10х 2 удаа
                 Биеийн жинг хэмжиж, хэлэлцүүлэх хичээл дээр эдгээр дасгалыг гүйцэтгэхээр төлөвлөсөн учраас
                 дасгалын тоо цөөн байгааг анхаарч, багш нэмэлт дасгалыг зохиож ашиглаарай.  Бага зэрэг илүү
                 жинтэй ба жин ихтэй сурагчдад өдөр бүр биеийн ерөнхий хөгжлийн дасгал гүйцэтгэхийг зөвлөнө. 12

                                              Бие бялдрын шалгуур үзүүлэлт
            Бие  бялдрын  хөгжлийн  шалгуур  нь  бие  бялдрын  хөгжил,  бие  бялдрын  бэлтгэлжилт  гэсэн  хоёр
            дэд  хэсэгтэй.  Бие  бялдрын  хөгжлийн  шалгуурын  үндсэн  үзүүлэлт  болох  биеийн  өндөр,  биеийн
            жингийн  үзүүлэлтүүдийг  нас,  хүйс  тус  бүрээр  дундаж  түвшин,  дундаас  дээгүүр  буюу  дунджаас
            доогуур, мөн дээгүүр ба доогуур  гэсэн 5 түвшинтэй шалгуурыг ДЭМБ-аас практикт өргөн хэрэглэдэг.
            Прецентилийн  аргаар  Statistica  Softwear  8  программаар  боловсруулна.  Тухайлбал,  6  настай
            эмэгтэй  хүүхдийн  биеийн  өндрийн  дундаж  үзүүлэлт  112.4-118.9  см  байх  бөгөөд  109.75  см  хүртэлх
            үзүүлэлттэй  бол  дундаж  үзүүлэлт  121.9  см  хүртлэх  нь  дунджаас  дээгүүр,  түүнээс  дээш  үзүүлэлттэй
            бол  дээгүүр үзүүлэлт буюу өндөр хүүхэд гэж үзнэ.



            12   Түвшинжаргал,Р.  Уртнасан,  Л.  Алтанцэцэг,  Л.  Оюундэлгэр,Ц.  Мэндбаяр,  Д.  (2020).”Сургалтын  хөтөлбөрийн  хэрэгжилтийг
               дэмжих арга зүйн зөвлөмж-Биеийн тамир II-XII.УБ:Содпресс ХХК.х.7-9.


                                                                                                          39
   38   39   40   41   42   43   44   45   46   47   48