Page 51 - Биеийн тамир
P. 51
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
• Хичээлийн агуулга (суралцахуйн зорилт), сургалтын хөтөлбөрт тусгасан үнэлгээний зорилт,
шалгуур, жинг баримтална. Ингэснээр тухайн ангийн судалсан агуулга (бүлэг сэдэв, суралцахуйн
зорилт), даалгаврын танин мэдэхүйн түвшин, тэдгээр нь сургалтын хөтөлбөрийн үнэлгээний
зорилт, шалгуур, жинд нийцсэн байх, төлөвлөсөн харьцаанд оношлох боломж бүрдэнэ.
2. Зөвлөмжид тусгасан сурагчийн мэдлэг, чадварыг оношлох даалгаврыг сонгож хэрэглэнэ. Багшийн
сонгох даалгавар дараах шаардлагад нийцсэн байхад анхаарна. Үүнд:
• Даалгавар нь тодорхой, хэмжигдэхүйц, үйл төвтэй, цаг хугацаандаа хэрэгжихүйц, үнэлж, дүгнэж
болохуйц, найдварт чанарыг хангахуйц байна.
• Даалгаврын өгөгдөл сурагчдад ойлгомжтой, хариултын ямар нэг санааг агуулаагүй байна.
• Даалгаврын хариултад илэрхий зөв эсвэл буруу хариулт оруулаагүй байна
3. Даалгаврын гүйцэтгэлээр сурагчдыг оношлох, оношилгооны үр дүнд үндэслэн тэдэнд дэмжлэг
үзүүлэх, цаашдын сургалтын үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд анхаарал хандуулна. Тухайлбал,
• Сонгосон даалгавраар сурагчдыг шалгах биш тэдний агуулга эзэмшилтийг илрүүлж оношлоход
чиглэнэ гэдгийг анхаарна.
• Сурагчдын даалгаврын гүйцэтгэлийг рубрикийн шалгуур, түвшний дагуу шинжилж, оношилно.
• Зөвхөн багш бус сурагч өөрийгөө, бусад сурагчидтай өөрийн болон найз нөхдийн үнэлгээ хийж
болохуйц хувилбарыг сонгоно.
• Багш сурагч нэг бүрийн өөрийн үнэлгээг нягталж, дараа дараагийн хичээлийн зорилт, үйл
ажиллагааг төлөвлөнө.
Сурагчийн мэдлэг, чадварыг бодитой үнэлэхэд суралцахуйн зорилт, танин мэдэхүйн түвшин, агуулгын
зохистой харьцааг хадгалсан үнэлгээний даалгавар маш чухал юм. Багш оношлох даалгаврын
боловсруулалт хийхдээ юуны өмнө суралцахуйн зорилт, сурагчдын мэдлэгийн түвшин, гүйцэтгэлийн ур
чадвар, үйлийн тогтолцоот хэлбэрийг харгалзана. 16
Оношилгооны үр дүнд шинжилгээ хийх аргачлал
Оношилгоог явуулсаны дараа дараах алхмаар дүгнээд, бататгал хичээлийн агуулга, арга зүйгээ
тодорхойлно. Оношилсны дараа сурагчдын ойлгоогүй, дутуу ойлгосон, алдаа зэрэг нь ялгаатай тул
бататгах агуулга, арга зүй ч өөр өөр байх болно.
а. Анхны өгөгдөл цуглуулах. (Сонгох, богино, бүтээх хариултат даалгаврын өгөгдөл)
б. Буруу хариулт, алдааны шалтгааныг оношлох, таамаглал дэвшүүлэх
в. Шийдвэрлэх арга замыг дэвшүүлэх.
г. Бататгах хичээлийг төлөвлөх.
д. Хичээлээ сайжруулах.
Багш та даалгавар боловсруулах, шинжилгээ хийх талаар багш нарт зориулсан “Даалгавар
боловсруулах арга зүй”, “Даалгаварт шинжилгээ хийх арга зүй” хичээлийг судлах боломжтой.
Оношилгоо нь сурагчдын хичээлийн агуулгыг эзэмшсэн мэдлэг, чадварыг илрүүлэхэд чиглэсэн тул
“зөв, буруу”, “сайн, муу” хийсэн байна гэж үнэлж дүгнэхээс илүүтэйгээр сурагчид агуулгын хоцрогдолд
орсон эсэх, ямар ташаа ойлголттой байгааг илрүүлэхэд голлон анхаарна.
Агуулгыг хэсэгчлэн эзэмшсэн болон бататгах шаардлагатай сурагчид аль сэдэв агуулга болон чадвар
эзэмшилт дээр анхаарах шаардлагатай байгааг тодорхойлж, шинээр төлөвлөж, зайлшгүй бататгах
хичээлийн төлөвлөлтөд тусган, хичээл сургалтыг зохион байгуулна.
16 Ариунчимэг, Ш. Оюунбилэг,Ч.Энхжаргал, Х. (2020).”Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж-Хөгжим
I-IX”.УБ:х.15.
47