Page 49 - Биеийн тамир
P. 49
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Бөмбөгийг дээрээс ба доороос дамжуулах техник гүйцэтгэлийг дээрх шалгуураар үнэлж оношлох
боловч охид 3.5 м, хөвгүүд 4 м-ээс ойрхон зайнаас дамжуулалтыг гүйцэтгэсэн бол эдгээр
сурагчийн гар, хөл, нурууны хүчийг хөгжүүлэхэд анхаарах шаардлага байгааг илэрхийлнэ.
Дамжуулах техникийг гүйцэтгэхдээ зогсолт, гарын байрлал, бөмбөгөнд хүрэлт, дамжуулсан
бөмбөгний нисэлтийн чиглэл зэрэг үйлдлийн аль хэсэгт олон сурагч алдаа гаргаж байгааг
ажиглан, 9 дүгээр ангийн хичээлийн төлөвлөлтөд тусган сайжруулаарай.
Хүснэгт-9. Бие бялдрын бэлтгэлжилтийн сорилууд (11-17 нас)
Бие бялдрын чадавх Гүйцэтгэх сорил Хэмжих нэгж
Хурд 50 м гүйлт сек
Уян хатан Суугаа байдлаас бөхийлт см
Авхаалж самбаа 10 м х3 удаа хэрж гүйх сек
Хүч Гар дээр суниалт давтамж буюу тоо
Хөлийн хүч Байрнаас уртад харайлт см
Тэсвэр 500 м (11-14 нас) 1000 м гүйлт (15-17нас) сек
Бие бялдрын хөгжлийн дэмжих зөвлөмж:
Онцлог 11-14 настай хүүхэд нь суурь боловсролын үе бөгөөд хүүхдийн өсөлт хөгжлийн эрчимтэй
үе болно. Бие махбодын өсөлт хөгжлийн эрчимтэй үе болно. Бие махбодын өсөлт хөгжилт болон
бэлгийн бойжилт хурдасч, булчингийн хөгжил сайжирна. Өмнөх настай харьцуулахад гүйлтийн
хурдны хүч саарч, тогтворжино. Хүүхдийн бие бялдрын эрчимтэй өсөлтийн гурав дахь үе 11 наснаас
эхэлдэг байна. Ингэхдээ охид бие бялдрын эрчимтэй өсөлт хөгжилт 11-13 насанд хөвгүүдээс
түрүүлж явагддаг бөгөөд биеийн өндөр жилд 6-7 см нэмэгдэнэ, харин хөвгүүд бие бялдрын өсөлт
хөгжилт 13-14 насанд эрчимжиж, биеийн өндөр жилд 6-7.6 см нэмэгдэж охидыг гүйцэж түрүүлдэг.
Охид бие бялдрын эрчимтэй өсөлт хөгжил 11-13 насанд хөвгүүдээс түрүүлж явагддаг бөгөөд
биеийн жин жилд 4-6 кг нэмэгдэн харин хөвгүүд бие бялдрын өсөлт хөгжил 13-14 насанд
эрчимжиж, биеийн жин жилд 3-6 кг охидыг гүйцэж байна.
Ахлах ангийн буюу 15-17 насны сурагчдын бие бялдрын өсөлт эрчимтэй хөгжилт буурдаг үе.
Өндрийн өсөлт, ясжилтын процесс 17-18 насанд үндсэндээ дуусна. 15-17 насны хүүхдүүдийн
булчингийн хөгжил хүч чадал ихээр нэмэгдэж, нас ахих тутам охид хөвгүүдийн бучингийн хүч
чадлын зөрүү 8-10 кг болно. 15-16 насанд өсвөр үеийнхний гүйлтийн хурдны хөгжил тогтворждог.
Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрт сурагчдын хүч, тэсвэр чанарыг хөгжүүлэхэд
чиглэсэн хичээлийн хөтөлбөр болох холын зайн гүйлт, фитнесс, дугуйн спорт, цана, тэшүүр болон
усан спортын туслах нь зохимжтой.
Сургууль, багшийн түвшинд 11-17 настай хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжих нь
11-14 нас: Хичээлийн завсарлагаанаар сурагчдыг тогтмол биеийн тамирын дасгал хийх, янз бүрийн
хөдөлгөөнийг агуулсан дасгалыг хөгжмийн хэмнэлд хийлгэх. Дулааны улиралд биеийн хичээлийг
зориулалтын гадаа талбайд оруулдаг байх. Дунд ангийн сурагчдад хамгийн тохиромжтой хэрэглүүр
бол хөдөлгөөнт тоглоом болон янз бүрийн буухиа уралдаанууд юм.
Хүүхдийн тэсвэрийн чанар нь зүрх судасны болон амьсгалын системийн хэвийн үйл ажиллагаатай
нягт холбоотой бөгөөд, нэн тэргүүнд эдгээр системийн фунциональ чадварыг дасгал хөдөлгөөний
ачаалалд дасгаж хөгжүүлэх шаардлагатай. Охидын хүчний болон тэсвэрт чанарыг хөгжүүлэхийн
тулд зөв суниах, холын зайд гүйх дасгал хөдөлгөөнийг хийлгэх нь зүйтэй юм. Дунд ангийн сурагчдыг
удаан хугацаанд ачаалаал бүхий ажил гүйцэтгэх чадвар буюу ерөнхий тэсвэрийг 500 м - 80 0м
гүйлт, болон 3-6 минутын турш хөнгөн гүйлт, алхалт, хөгжмийн аянд янз бүрийн хэмнэлтэй дасгал
хөдөлгөөн гүйцэтгүүлж хөгжүүлэх шаардлагатай.
Төрөл бүрийн сунгалтын дасгалаар дунд ангийн хүүхдүүдийн уян хатны чанарыг хөгжүүлэх
боломжтой. Булчин, үе холбоосын уян харимхай чанарыг бие халаалт сайн хийсний дараа хийлгэвэл
45