Page 45 - Биеийн тамир
P. 45

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            6-12 дугаар  анги
            Зорилго:
            1.  Сурагч  бүрийн  биеийн  жингийн  өөрчлөлтийг  илрүүлж,  өмнөх  ангийн  үзүүлэлттэй  харьцуулан
                шинжилгээ хийх
            2.  Биеийн жингээ хэвийн түвшинд хадгалахад зориулсан дасгалын ачааллыг өөртөө тохируулан, бие
                даан гүйцэтгэдэг болох

            Сурагчдын  биеийн жингээ хэмжихдээ:
               -  Хөвгүүд биеийн жингээ хэмжинэ.
               -  Охид биеийн ерөнхий хөгжлийн дасгалуудыг давтана.
               -  Дараа нь солигдон гүйцэтгэнэ.
            Биеийн тамирын хичээлийн цаг дээр сурагчдын биеийн жингийн өөрчлөлтийг тодорхойлж үнэлэхдээ
            хөвгүүд  биеийн  жингээ  хэмжиж  байхад  охид  биеийн  ерөнхий  хөгжлийн  дасгал  гүйцэтгэхээр  зохион
            байгуулаарай.  Энэ  нь  ганцхан  жинлүүртэй  тохиолдолд  хичээл  зохион  байгуулалтын  оновчтой
            хэлбэр болно.
            Сурагчдын биеийн жингийн өөрчлөлтийг тодорхойлохдоо:
               -  Сурагч бүрд ажлын хуудас тарааж өгнө.
               -  Сурагчид ажлын хуудас дээр бодолт хийж, өөрийн биеийн жингийн өөрчлөлтөө тодорхойлно.
               -  Биеийн жингийн өөрчлөлтдөө өөрийн үнэлгээ хийнэ.
               -  Өөрийн үнэлгээг үндэслэлтэй тайлбарлахад бэлтгэнэ.

            Хүснэгт 5. 6 дүгээр ангийн сурагчдын ажлын хуудас

                              Өнгөрсөн жилийн      Одоогийн                    Өөрийн биеийн жинд өгөх
              Сурагчийн нэр                                      Өөрчлөлт
                                 биеийн жин       биеийн жин                            үнэлгээ
                                                                            Биеийн  жин  11  настай  хөвгүүд
                 Д.Сугар                                                    3  кг,  охид  4  кг  нэмэгдсэн  бол
                   (эр)             36 кг             ........     .......  хэвийн гэж үзнэ. Өөрийн үнэлгээг
                                                                            бичээрэй. .........................................

            Багш  ажлын  хуудсыг  бэлтгэн  сурагч  бүрийн  өнгөрсөн  жилийн  биеийн  жингийн  хэмжээг  бичсэн
            байна.  Ажлын  хуудсыг  тараан  өгч,  бодолтыг  сурагчид  бие  даан  хийнэ.  Ажлын  хуудас  дээр  тухайн
            насны  охид,  хөвгүүдийн  биеийн  жингийн  хэвийн  өсөлтийг  (өөрчлөлтийг)  бичсэн  байх  учраас  энэ
            судалгааны баримтад үндэслэн сурагчид өөрийн биеийн жингийн өөрчлөлтөд үнэлгээ өгнө.
            Биеийн жингийн үзүүлэлтийг авч үзэхдээ:
               -  Өөрийн биеийн жингийн үнэлгээг танилцуулах хүсэлтэй сурагч байвал сонсоно.
               -  Биеийн  жингийн  өөрчлөлтөд  өгсөн  өөрийн  үнэлгээ  нь  судлаачдын  боловсруулсан  дундаж
                  үзүүлэлтэд баримжаалж буй эсэхийг тодруулан ярилцана. Ингэхдээ хүснэгт 6-г ашиглан, тухайн
                  насны сурагчдын биеийн жингийн үзүүлэлт нэг жилийн хугацаанд ямар хэмжээгээр нэмэгдэж
                  болохыг үзүүлнэ. Үүнийг ажлын хуудас дээр бичсэн байхыг дээр тайлбарласан.
               -  Биеийн жин хэвийн хэмжээнээс ихээр нэмэгдэх шалтгааныг асуулт, хариултаар ярилцана. Сурагч
                  бүр биеийн жин хэт нэмэгдэх нэг шалтгаан хэлээд урагш алхах тоглоом тоглож болно. Хамгийн
                  олон шалтгаан нэрлэж, хол алхсан сурагч өөрийн нэрлэсэн шалтгаануудыг бусдадаа хэлж өгнө.
               -  Хичээлийн төгсгөлд ажлын хуудсыг хураан авч, багш дүгнэлт хийнэ.












                                                                                                          41
   40   41   42   43   44   45   46   47   48   49   50