Page 41 - Биеийн тамир
P. 41
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Гурав. Нотолгоонд
суурилсан шинжилгээ
хийх аргачлал
3.1 Суралцахуйн үр дүнд хүрснийг
харуулах баримт нотолгоо цуглуулах,
түүнийг шинжлэх
Сурагчийн биеийн жин нь тэдний бие бялдрын хөгжлийн чухал
үзүүлэлтийн нэг мөн. Хүүхдийн насны янз бүрийн үеүдэд биеийн
жингийн үзүүлэлт нэг жилд харилцан адилгүй хэмжээгээр
нэмэгдэнэ. Энэ зүй тогтолд үндэслэн сурагчдын биеийн жингийн
жилийн өсөлтийн хэмжээг нас, хүйсээр тогтоосон “Монгол
хүүхэд, залуучуудын хөгжлийн шалгуур үзүүлэлт” (Боловсролын
хүрээлэн) -ийг ашиглан доорх аргачлалыг санал болгож байна.
11
Сурагчдын биеийн жингийн хэмжээ сургуулийн өмнөх насанд
эрчимтэй нэмэгдээд, сургуулийн насанд жилийн өсөлт нь
аажмаар буурах боловч охид 11-12 насанд, хөвгүүд 14 наснаас
биеийн жингийн эрчимтэй өсөлт ажиглагдана. Биеийн жин
тухайн насны үечлэлд хэвийн хэмжээнээс илүү, дутуу байх нь
зохистой хооллолт, амьдралын хэв маяг, удамшил болон
бусад олон хүчин зүйлтэй холбоотой боловч хамгийн гол
нь хүүхдийн идэвхтэй хөдөлгөөнөөс шалтгаална гэж үздэг.
Шинэ короновирусын хөл хорио нь сурагчийн хөдөлгөөнийг
хязгаарласнаар бие бялдрын хөгжлийн чухал үзүүлэлт
болох биеийн жин нэмэгдэх байдал ажиглагдсан. Сурагчдыг
хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, төрөл бүрийн дасгалаар
тогтмол хичээллэхийг дэмжих зорилгоор тэдний биеийн
жингийн үзүүлэлтийг бие бялдрын хөгжлийн оношилгоонд
хэрэглэх боломжтой гэж үзлээ. Биеийн жин нь биеийн өндрийн
хэмжээнээс шууд хамааралтай байдаг учраас “биеийн жин-
өндрийн индекс”-ийг тодорхойлбол илүү бодит үзүүлэлт гарах
боловч бид нэг цагийн хичээл дээр биеийн жин, биеийн өндөр
хоёрыг хэмжиж, шинжилгээ хийх цаг хугацааны боломжгүйг
тооцож зөвхөн биеийн жинг хэмжихийг зөвлөсөн.
11 Эх сурвалж: “Монгол хүүхэд, залуучуудын хөгжлийн шалгуур үзүүлэлт, зөвлөмж”.
(2018). Боловсролын хүрээлэн
37