Page 21 - mongol hel baga -1217
P. 21
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Хашилт Энэхүү суралцахуйн зорилтыг үлгэр зохион бичих ээлжит хичээл дээр шалгуур болгон
тэмдгийг хэрэглэнэ.
зөв хэрэглэн
өгүүлбэр зохиох
5.4а
Дээрх хүснэгтийн эхний хоёр баганад суралцахуйн зорилт болон түүний шалгуурыг бичсэн байна.
Нэгж хичээлийн ҮНЭЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ-ийг боловсруулахдаа суралцахуйн зорилт буюу
тухайн чадварыг эзэмшихийн тулд сурагч ямар шалгуурыг хангаж суралцах вэ гэдгийг тооцно.
Иймд сурагчдын унших, бичих, сонсох-ярих, хэлзүйг хэрэглэх чадварыг үнэлэхдээ шалгуур дээр
үндэслэх учиртай юм.
Уншаад ойлгох болон хэлний зүйн мэдлэг ойлголтыг үнэлэхдээ сонгох хариулттай тест буюу сорилоор,
харин уншаад тайлбарлаж бичих, уншаад ялгах, уншаад харьцуулах, уншаад дүгнэж бичих зэрэг
чадварыг, түүнчлэн зохион бичих чадварыг хэрхэн хөгжүүлснийг задгай хариулттай даалгавраар
шалгаж болно. Жишээ болгон, дээрх нэгжийн зорилт болон үнэлгээний төлөвлөлтөд туссан
суралцахуйн зорилтыг үнэлэх даалгавар танилцуулъя. Даалгаврын үнэлгээний зорилт нь тухайн
нэгжийн зорилт болон үнэлгээний зорилттой МЭДЛЭГ ОЙЛГОЛТ, МЭДЛЭГЭЭ ХЭРЭГЛЭХ ЧАДВАР,
ХАНДЛАГА гэсэн бүтцээрээ ижил юм.
Нэгж хичээлийн оношлох үнэлгээний даалгавар
1. Эхийн утгыг ойлгож, зөв, хурдан уншаарай
УХНА ГУАЙ
Урьд нэг айлд омог бардам ухна байжээ. Ухна гуай өөрийн сүргийн төлөө ер санаа үл тавин,
ганцхан өөрийн биеийн жаргалыг эрхэмлэдэг байжээ.
Нэгэн өвлийн янгинам хүйтэн шөнө тэнгэр зузаан үүлээр бүрхэгдэж, сүрхий хүчтэй цасан
шуурга болоход өнөө эвэр ихт ухна бусад хонь ямааг айлган, хурц үзүүртэй эврээр мөргөн
хөөж босгосоор хамгийн аятай дулаан газрыг эрж явлаа.
Тэгж явсаар хуц гуайн дэргэд очиж гэнэ. Ухна “ихэмсэг зангаас минь хуц айж, тухтай дулаахан
байраа найр тавин өгч, өөр газар очих биз” гэж боджээ. Гэтэл өнөө хуц ер ажиглан анхаарсан
шинжгүй, тухлаг хэвтэртээ тавтай хэвтээд зүүрмэглэн байхаар нь ямаан сүргийн тэргүүн ухна гуай
омог уур ихэд хүрч, дээш цоройн сүрийг бадруулан, хуцыг мөргөе гээд цоройх гэтэл хашаатай
олон хонь ямаа тал талаас шахах учир үл айгч хуцыг мөргөж чадсангүй. Хий л уур омог нь хүрч
цухалдан дараа нэг чадал хүчээ үзүүлье гэж бодсоор өөр тухтай байр олохоор хавь ойрын бусад
хонь ямааг айлгаж, тав тухыг нь алдуулан хашаан дотуур цааш явжээ.
Тэр хашааны нэгэн буланд хонин сүргийн дунд хамгийн их настай хөгшин ирэг хэвтэж байжээ.
Ухна гуай уурандаа хөгшин иргийг айлгаж, босгон хөөгөөд, унтаж, цасан шуурганы аюулыг
мэдэрсэнгүй. Гэтэл шуурганаар хоол эрж явсан өлөн чоно хотонд сэмхэн орж, нэгэн ямааны
сүвээнээс үмх мах тасдан авсан нь дээрэнгүй зант ухных байжээ...
Маргааш өглөө бэлчээрт гарахад ухнын шарх ихэд өвдөж, хэвтэн босон, байж ядан, зовуурилан
шаналахад ижил олон сүргээс нэг нь ч ухныг өрөвдөн хайрласангүй гэнээ...
(Монгол ардын үлгэр, Д.Цэрэнсодном,
“Монгол аман зохиолын тайлбарт дээж бичиг” 2011 он, 483 дугаар тал)
17