Page 16 - mongol hel baga -1217
P. 16
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Үнэлгээний шалгуурыг боловсруулахдаа юуг, хэрхэн, яаж үнэлэхийг тодруулсан билээ. Ингэхдээ
суралцахуйн зорилт бүрийн агуулгын мөн чанарыг алдагдуулахгүйгээр, нөхцөл, гүйцэтгэл, шалгуурыг
тодруулах замаар нарийвчлан боловсруулсан учраас багш та бүхэн суралцахуйн зорилт болон
үнэлгээний шалгуур хоёрыг харьцуулан судлах нь чухал.
“Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-д
үнэлгээний дараах гурван төрлийг суралцагчийн үнэлгээнд хэрэглэхээр тусгасан.
4
Үнэлгээний Гарааны буюу оношлох Явцын үнэлгээ Үр дүнгийн үнэлгээ
төрөл үнэлгээ
Хичээлийн жилийн эхэнд
Хэзээ Ээлжит хичээл, сургалтын Бүлэг сэдэв, хагас жил,
үнэлэх вэ? эсвэл нэгж хичээл, бүлэг явцад тогтмол хийх хичээлийн жилийн эцэст
сэдэв эхлэхийн өмнө
Ямар Суралцагчийн мэдлэг, Суралцагчийн эзэмшсэн
зорилгоор чадварын түвшнийг тандах Суралцахуйг дэмжих, мэдлэг, чадварыг хэмжих
сайжруулах зорилгоор
үнэлэх вэ? зорилгоор зорилгоор
III-ХII ангид оношлох, III-ХII ангид оношлох,
Хэддүгээр I, II ангид оношлох болон
ангид үнэлэх явцын, үр дүнгийн явцын үнэлгээний төрлийг явцын, үр дүнгийн
үнэлгээний төрлийг
үнэлгээний төрлийг
вэ? ашиглана.
ашиглана. ашиглана.
• Аман
• Ажиглалт • Бичгийн шалгалт
• Асуулт
• Ажиглалт • Сорил, туршилт
Үнэлгээний • Ярилцлага • Хэлэлцүүлэг • Судалгааны ажил
ямар • Ярилцлага
хэлбэрийг • Хэлэлцүүлэг • Бие даах ажил • Тайлан
• Төсөлт ажил
• Асуулт
ашиглаж • Рубрик
болох вэ? • Сорил • Суралцагчийн өөрийн • Илтгэл
• Судалгаа • Эсээ
болон бусад суралцагчийн • Бүтээл
үнэлгээ г.м
• Биечлэн хийж гүйцэтгэх
Үнэлгээний шалгуурыг жилийн төлөвлөлтөд хэрхэн хэрэглэх вэ?
Боловсролын хүрээлэнгийн “Сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн
судалгаа” (2019 он)-нд жилийн төлөвлөлтөд агуулгаа хуваарилахаас гадна жилийн үнэлгээг тусгах
асуудлыг хөндсөн билээ. Жилийн үнэлгээнд “үр дүнгийн үнэлгээ”-г тусгана.
Жилийн төлөвлөлтөд үнэлгээний шалгуурыг тусгахдаа сургалтын хөтөлбөр дэх үнэлгээний
шалгуурыг баримтална. Сургалтын хөтөлбөрийн зорилт нь мэдлэг, мэдлэгээ хэрэглэх буюу чадвар,
хандлага гэсэн гурван чиглэлээр тодорхойлогдсонтой холбоотойгоор үнэлгээний зорилт нь мөн
адил мэдлэг, чадвар, хандлагыг үнэлнэ. Иймээс жилийн туршид сурагч юуг мэддэг болох вэ, юуг
чаддаг болох вэ, ямар хандлагатай болох вэ гэдгийг улирлаар нь юм уу, бүлэг сэдвээр нь хуваан
тодруулна. Бага боловсролын монгол хэлний хичээлийн агуулгыг нэгжийн түвшинд боловсруулдаг
учраас хэчнээн нэгж хичээлийн дараа мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэхийг багш тооцож
боловсруулах учиртай. Дараах загварыг санал болгож байна. Тухайн загварыг өөрийн сургуулийн
менежментийн түвшинд өөрчлөх эрх та бүхэнд бий.
.... дугаар (3, 4, 5) ангийн жилийн төлөвлөлтийн жишиг загвар
Жилийн төлөвлөлтийн зорилго:
........................................................................................................................................................................
........................................................................................................................................................................
12