Page 19 - mongol hel baga -1217
P. 19
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Хоёр. Нэгжийн үнэлгээний
жишиг даалгавар
Монгол хэлний хичээлийн нэгжийг төлөвлөхдөө ялангуяа нэгж хичээлийн АГУУЛГЫН
ТӨЛӨВЛӨЛТ-д унших, бичих, сонсох-ярих, хэл зүй, үгийн санг хэрэглэх чадваруудыг интеграцилдаг.
Учир нь ямар эхийг зохион найруулж бичихээс шалтгаалж, холбогдох унших чадвар буюу
суралцахуйн зорилтыг сонгон авч, интеграцилна. Жишээ нь, “Адил төстэй шинжийг харьцуулан,
утгыг далдлан оньсого зохион бичих” 5.2к гэсэн бичих чадварыг “Оньсогын далд утгыг
үндэслэлтэй таамаглах” 5.1л гэсэн унших чадвартай интеграцчилна. Үлгэр зохиож бичнэ гэсэн
бол үлгэр уншихтай холбох, жүжгийн харилцан яриа нэмж бичих бол жүжгийн хэсгээс уншуулах
гэх мэтээр. Ийм зарчмаар нэг нэгжийг сонгон үнэлгээний даалгаврын жишээг, аргачлалын хамт
танилцуулъя. Гэхдээ энэ хэсэгт нэгж хичээлийн төлөвлөлтийг цогцоор нь хийхийг зорьсонгүй,
зөвхөн сэдэв, зорилго, зорилт, үнэлгээний төлөвлөлт гэсэн хэсгийг оруулсан болно.
Нэгжийн сэдэв: Үлгэр зохиоё.
Нэгжийн зорилго: Үлгэрийн утгыг ойлгож, ойлгосноо жүжиглэж харуулахаас гадна хүншүүлсэн
дүрслэлийг тайлбарлаж сурснаар үлгэрийг дэгийн дагуу зохион, зөв алдаагүй бичих арга барилтай
болно.
Нэгжийн зорилт:
Мэдлэг
А1. Өгүүлбэрийн утга, эхийн утга
Чадвар
Унших чадвар Бичих чадвар Сонсох-ярих чадвар Хэл зүйг хэрэглэх чадвар
Эхээс хүншүүлсэн Өгсөн бүтцийн Зохиолын баатрын хэл Хашилт тэмдгийг зөв
дүрслэлийг тайлбарлах дагуу үлгэр зохиох яриа, үйл хөдлөлийг хэрэглэн өгүүлбэр зохиох
замаар үлгэрийн утгыг 5.2м дуурайн, үзэл бодлыг 5.4а
ойлгосноо харуулах 5.1д илэрхийлэн жүжиглэх
5.3г
Хандлага
В. Дүрд тоглохдоо чармайн мэрийж байгаа байдал
15