Page 24 - mongol hel baga -1217
P. 24

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            4.  Тусархаг,  өрөвч  зөөлөн  зан  чанартай  нэгэн  амьтны  тухай  үлгэр  зохиогоорой.  Зохиохдоо  баатрын
               бодсон бодол, хийх үйлдлийг тодорхой бичээрэй. (80-100 үг)

            Задгай даалгавар боловсруулах аргачлал:
            1.  Суралцагчаас  дэвшүүлсэн  асуултад  чөлөөт  байдлаар  хариулахыг  шаарддаг  бөгөөд  танин
                мэдэхүйн түвшний хувьд сэргээн санах, ойлгох чадвараас илүү дээд  түвшний чадварыг үнэлэхэд
                чиглэсэн  байдаг.  Иймээс  “Эхээс  хүншүүлсэн  дүрслэлийг  тайлбарлах  замаар  үлгэрийн  утгыг
                ойлгосноо харуулах 5.1д” суралцахуйн зорилтыг сонгон даалгавар боловсруулсан.
            2.  Нэгжийн  ҮНЭЛГЭЭНИЙ  ТӨЛӨВЛӨЛТӨӨ  харах,  харахдаа  суралцахуйн  зорилтын  үйл  үгийг
                ажиглаж, дээд түвшний үйл шаардахаар байна уу, доод түвшний үйл шаардахаар байна уу гэдгийг
                тооцож,  задгай  хэлбэрийн  даалгавар  эсвэл  сонгох  хэлбэрийн  даалгавар  болгохыг  шийднэ.
                “5.1д”-д “тайлбарлах” гэсэн дээд түвшний үйл шаардаж байгаа учраас задгай хэлбэрээр бичүүлж
                авч  байна.  Өөрөөр  хэлбэл  даалгаврын  зорилго  нь  “тайлбарлах”  чадварыг  үнэлэхэд  чиглэгдэж
                байна.
            3.  Дараах  төрлийг  хэрэглэж  боловсруулна.  Энэхүү  нэгжид  нөхөх,  богино  болон  дэлгэрэнгүй

                хариулттай бичих төрлийг сонгов.

                                                                           Нөхөх


                                                                        Харгалзуулах
                            Задгай даалгаврын
                                  төрөл
                                                                     Богино хариулттай


                                                                   Дэлгэрэнгүй хариулттай


            4.  Задгай даалгаврын оноожилтыг 1-5 оноо /10 хүртэл/ байхуйцаар төлөвлөнө.

            Сонсох-ярих чадвар болон хандлагыг үнэлэх зорилготой даалгавар (Рубрик)

                                                                                             Өөрийн болон
              Үзүүлэлт                         Гүйцэтгэлийн түвшин
                                                                                           багшийн үнэлгээ
                         Үгийн  утгыг  мэдэрч,  зохиолчийн  санааг  ойлгосны  үндсэн  дээр  дуу
                         хоолойны  өнгө,  биеийн  хөдөлгөөн,  айзам  хэмнэл,  зогсоц,  өргөлт,
             5 оноо
                         хурд,    нүүрний  хувирлаа  тохируулан  чармайн  мэрийн  дүрд  тоглон,
                         уран уншдаг
                         Үгийн  утгыг  мэдэрч,  зохиолчийн  санааг  ойлгосны  үндсэн  дээр  дуу
             4 оноо      хоолойны  өнгө,  биеийн  хөдөлгөөн,  айзам  хэмнэлээ  тохируулан,
                         чармайн мэрийн дүрд тоглон, уран уншдаг
                         Зохиолчийн санааг ойлгосны үндсэн дээр дуу хоолойны өнгө,  айзам
             3 оноо
                         хэмнэлийг тохируулан чармайн мэрийн дүрд тоглон, уран уншдаг
             2 оноо      Дуу хоолойны өнгөө тохируулан уран уншдаг
















             20
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29