Page 25 - mongol hel baga -1217
P. 25

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Үнэлгээний шалгуурыг ээлжит хичээлийн төлөвлөлт болон явцын үнэлгээнд хэрхэн хэрэглэх вэ?
            Ээлжит  хичээлийн  төлөвлөлтөд  явцын  үнэлгээний  төрлийг  хэрэглэнэ.  I-II  ангид  суралцагчийн
            тухайн  хичээлийн  жилд  хүрсэн  үр  дүнг  явцын  үнэлгээнд  үндэслэн  анги  удирдсан  багш  дүгнэн
            хувийн  хэрэгт  бичиж,  эцэг  эх,  асран  хамгаалагчид  танилцуулна.   Харин  3,4,5  дугаар  ангид
                                                                                6
            үнэлгээний  шалгуурыг  ээлжит  хичээлийн  явцын  үнэлгээнд  хэрэглэнэ.  Нэгжийн  төлөвлөлтөө
            ялангуяа  нэгжийн  үнэлгээний  төлөвлөлтөө  дээрх  байдлаар  харж  төлөвлөвөл  ээлжит  хичээл  дээр
            ямар  шалгуур  хэрэглэх  нь  ойлгомжтой  болох  юм.  Жишээ  нь  дээрх  нэгжээс  “Эхээс  хүншүүлсэн
            дүрслэлийг  тайлбарлах  замаар  үлгэрийн  утгыг  ойлгосноо  харуулах  5.1д”  гэсэн  нэг  суралцахуйн
            зорилтыг эзэмшүүлэх зорилготой ээлжит хичээлийг сонгоё.
             Сэдэв: Эхээс хүншүүлсэн дүрслэлийг   Хичээлийн  зорилго:  Уншсан  эх  дэх  хүншүүлсэн  дүрслэлийг
             тайлбарлах  замаар  үлгэрийн  утгыг   оновчтой жишээ татан тайлбарлан бичнэ.
             ойлгосноо харуулах 5.1д
                                                  Гүйцэтгэл нь: Сурагч утгыг ойлгоно
             Суралцахуйн зорилт:                  Нөхцөл нь: Үлгэр дэх дүрслэлээс
                                                  Шалгуур нь: хүншүүлсэн дүрслэлийг тайлбарлаж
                                                  Хүний  зан  чанарыг  амьтдын  дүрээр  гаргасныг  хэлсэн  үг,
             Үнэлгээний шалгуур:                  бодсон  бодол,  хийсэн  үйлдлээс  нь  оновчтой  жишээ  татан
                                                  тайлбарладаг
            Үнэлгээг  4  шатлалтай  авч  үзсэн  нь  сурагчийн  мэдлэг,  чадварын  ахиц  өөрчлөлтийг  хянах,  амжилтаа
            ахиулах  буюу  түвшнээ  ахиулах  боломжийг  олгохтой  холбоотой  юм.  Сургалтын  явцад  “Би  хаана
            байна  вэ?”  гэж  сурагч  өөрийнхөө  түвшнийг  харах,  хянах  боломжийг  энэхүү  4  түвшин  тусална.
            Явцын  үнэлгээ  нь  сурагчийг  хэрхэн  суралцаж  буйтай  холбоотой  мэдээлэл  цуглуулах  зорилготой
            бөгөөд харин багш түүнд үндэслэн арга зүйгээ тохируулах боломжтой.


            Үнэлгээний төлөвлөлт:

               Суралцахуйн        Үнэлгээний              Шалгуур тус бүрийн гүйцэтгэлийн түвшин
                  зорилт           шалгуур           I            II            III               IV

                               Хүний зан                                                  Хүний зан
             Эхээс             чанарыг амьтдын              Хүний зан      Хүний зан      чанарыг амьтдын
             хүншүүлсэн        дүрээр гаргасныг  Амьтдын  чанарыг          чанарыг        дүрээр гаргасныг
             дүрслэлийг        хэлсэн үг,        хэлсэн     амьтдын        амьтдын        хэлсэн үг,
             тайлбарлах        бодсон бодол,     үгийг      дүрээр         дүрээр         бодсон бодол,
             замаар үлгэрийн  хийсэн үйлдлээс    ялган      гаргасныг      гаргасныг      хийсэн үйлдлээс
             утгыг ойлгосноо   нь оновчтой       таньдаг    жишээ татан    хэлсэн үгээс нь   нь оновчтой
             харуулах 5.1д     жишээ татан                  тайлбарладаг   жишээ татан    жишээ татан
                               тайлбарладаг                                тайлбарладаг   тайлбарладаг

















            6   “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам” Боловсрол, соёл, шинжлэх
               ухаан, спортын сайдын 2018 оны 6 дугаар сарын 29 -ний өдрийн А/425 дугаар тушаалын хавсралт

                                                                                                          21
   20   21   22   23   24   25   26   27   28   29   30