Page 22 - mongol hel baga -1217
P. 22
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
2. Зөв, хурдан уншсанаа үнэлээрэй.
Зохиолын нийт үг 233
Минутад уншсан үгийн тоог тэмдэглээрэй. Хэдэн үг вэ?
Ямар нэгэн үгийн авиаг зөв дуудаагүй бол тухайн үгээ хасаарай. Хэдэн үг вэ?
Ямар нэгэн үгийн үсгийг сольж хэлсэн бол тухайн үгээ хасаарай. Хэдэн үг вэ?
Ямар нэгэн үгийн үеийг сольж хэлсэн бол тухайн үгээ хасаарай. Хэдэн үг вэ?
Ямар нэгэн үгийг бүтэн биш, авиа үсгийг хэлээгүй бол тухайн үгээ хасаарай.
Ярианы хурдаар биш, хэт хурдан буюу амьсгалаа зөв тохируулаагүй уншсан бол
дараагийн удаа анхаараарай.
Буруу уншсан үгийн тоо
Засаж уншсан үгийн тоо
Зөв уншсан үгийн тоо
Уншлагын хувь
Уншлагын түвшин
Зөв, хурдан унших чадварыг үнэлэх аргачлал:
Зөв уншилтыг тооцохдоо 1 минутад уншсан зөв үгийн тоог нийт уншсан үгийн тоонд хувааж
гаргана. Дараагийн хүснэгтэд алдаатай уншсан үгээ тэмдэглээрэй. Жишээ нь, хэрвээ
12 үгийг дараах байдлаар алдаж, хасалт гэж тэмдэглэсэн бол нийт 105 үгээс 97 үгийг
зөв уншсан гэж тооцно. Дараа нь 97 үгээ нийт уншсан 105 үгийн тоонд хуваагаад, зөв
уншилтаа үнэлээрэй. 97-100% оноо авсан бол “Чадварлаг түвшинд”, 90-96%-ийн оноо
авсан бол “Хангалттай түвшинд”, 90%-иас доошоо үнэлэгдсэн бол “Хангалтгүй түвшин”д
зөв хурдан уншдаг юм байна гэж үнэлээрэй.
Мэдлэг үнэлэх зорилготой сонгох даалгавар
1. Ямар зантай ухна байсан бэ? Зөв хариултыг сонгоорой.
А. Омог, бардам
Б. Омог, шартай
В. Бардам туулай шиг
Г. Өөрийгөө хайрласан
2. Ухна гэдэг амьтныг хүн шиг бодож, хүн шиг аашилдаг гэж бичсэн үү?
А. Тийм
Б. Үгүй
3. Дараах дөрвөн амьтны хийсэн үйлдлийг зөв харгалзуулна уу.
Ухна Хашааны буланд хэвтэж байсан
Хуц Ямааны сүвээнээс үмх мах тасдан авсан
Ирэг Тухлаг хэвтэртээ тавтай хэвтэж байсан
Чоно Хурц үзүүртэй эврээр мөргөн хөөсөн
4. Ижил олон сүрэг нь ухныг яагаад өрөвдөж хайрласангүй вэ? Зөв хариултыг сонгоорой.
А. Ухна ижил олон сүргээсээ өөр газар амьдардаг байсан учраас
Б. Ухна ижил олон сүрэгтээ дээрэнгүй ханддаг байсан учраас
В. Ижил олон сүрэг нь өрөвдөх сэтгэлгүй болохоор
Г. “Ухна бол ямаан сүргийн тэргүүн” гэж тэд бодсон
18