Page 23 - mongol hel baga -1217
P. 23

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Сонгох даалгавар боловсруулах аргачлал:
            1.  Сонгох  даалгаврын  өмнө  ЗӨВ,  ХУРДАН  унших  чадварыг  үнэлэх  аргачлал,  тэмдэглэх  хуудсыг
                оруулсан.  Аливаа  нэгжийн  төлөвлөлтөд  суралцахуйн  зорилтуудаас  гадна  зөв,  хурдан  унших
                чадварыг үнэлэх хэсэг оруулж байхыг зөвлөж ийн орууллаа. Хэрвээ 2 дугаар ангиасаа зөв, хурдан
                унших чадварыг хөгжүүлсэн байвал заавал 5 дугаар ангид байнга үнэлэхээр тусгах албагүй юм.
            2.  Сонгох даалгавар нь мэдлэг, ойлголтыг үнэлдэг. Нэгжийн төлөвлөлтөд юуг мэдлэг гэж төлөвлөснөө
                харна.  Дээрх  нэгжид  сургалтын  хөтөлбөрийн  24-р  талд  буй  “А1  буюу  өгүүлбэр,  эхийн  утга”
                гэж  төлөвлөснийг  үндэс  болгож,  уншиж  ойлгосныг  үнэлэхийг  зорьсон  байна.  Харин  А1-ээ
                сургалтын  хөтөлбөрөөсөө  хэрхэн  сонгохоо  багш  сурагчдынхаа  өмнөх  төсөөлөл,  өмнөх  нэгж
                дээр  оношилсон  судалгаанаас  шалтгаалж,  шийднэ.  Хэрэв  өмнөх  нэгж  дээр  ангийн  сурагчдын
                ихэнх  нь  эх  уншаад,  өгүүлбэр,  эхийн  утгыг  ойлгох  чадвар  тааруу  гүйцэтгэлтэй  байвал  энэ
                мэтээр даалгаврыг боловсруулна гэсэн үг.
            3.  Сонгох  даалгаврын  дасгал  бүрийн  зорилго  юу  вэ  гэдгийг  эргэцүүлэн  зохионо.  Хөтөлбөрийн
                агуулгатай уялдаатай байгаа эсэх, мэдлэг эзэмшүүлж байгаа эсэхийг сайтар төлөвлөөрэй.
            4.  Сонгох  даалгавар  олон  төрлөөр  боловсруулдаг.  Бид  энэ  нэгж  дээр  СОНГОХ,  ХАРГАЛЗУУЛАХ,
                ТИЙМ/ ҮГҮЙ гэсэн  3 хувилбараар зохиолоо.
            5.  Даалгавар бүрт хэр хугацаа шаарддагийг тооцно.
            6.  Сонгох  даалгавар  бүрт  1  оноо  өгнө.  Ер  нь  1-2  оноо  байхыг  зөвлөдөг  аж.  Жигд  оноотой  байх  нь
                анхны онооны тархалтад эерэг нөлөөтэй гэж үздэг юм байна.
                               Асуулт (даалгавар)-ын төрөл 5               Шаардлагатай тойм хугацаа
                     Зөв буруу 2 сонголттой асуулт                                20-30 секунд
                     Олон сонголттой (баримтад суурилсан)                         40-60 секунд
                     Нэг үгээр нөхөх                                              40-60 секунд
                     Олон сонголттой (нийлмэл)                                    70-90 секунд
                     Харгалзуулах (5-6 сонголт)                                     2-4 минут
                     Товч хариулт                                                   2-4 минут
                     Олон сонголттой (тооцоололтой)                                 2-5 минут
                     Өгүүлбэртэй бодлого (энгийн арифметик үйлдэлтэй)              5-10 минут
                     Богино эсээ бичлэг                                           10-20 минут
                     Өгөгдөл (график)-ийн шинжилгээ                               15-25 минут
                     Загвар зурах/нэр томьёо бичих                                20-30 минут
                     Дэлгэрэнгүй эсээ бичлэг                                      35-50 минут

            Чадварыг үнэлэх зорилготой задгай даалгавар:
            1.  Ухнын бодсон бодлыг ялгаад, нөхөн бичнэ үү.
               Ухна хуц гуайн дэргэд очоод ..........................................................................” гэж боджээ.
            2.  Ухнын хийсэн үйлийг ялган бичнэ үү.
               ...................................................................................................................................................................................

            3.  Бодсон  бодол,  хийсэн  үйлдлээс  нь  ямар  хүний  зан  чанарыг  бичсэн  бэ?  Оновчтой  жишээ  татан
               тайлбарлан бичээрэй.
               ...................................................................................................................................................................................
               ...................................................................................................................................................................................
               ...................................................................................................................................................................................

            5   Эх сурвалж: Антони Ж.Нитко ба бусад. Суралцагчдын эзэмшсэн боловсролыг үнэлэх арга зүй, хуудас 123-150 дугаар талд

                                                                                                          19
   18   19   20   21   22   23   24   25   26   27   28