Page 18 - mongol hel baga -1217
P. 18
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Үнэлгээний шалгуурыг нэгжийн төлөвлөлт болон оношлох үнэлгээнд хэрхэн хэрэглэх вэ?
Нэгж хичээлийн төлөвлөлтөд оношлох үнэлгээний төрлийг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл нэгж
хичээлийн өмнө болон дараагийн нэгж хичээл эхлэхийн өмнө сурагчдын мэдлэг, чадвар, хандлагыг
үнэлнэ. Оношлох үнэлгээ нь сурагчдын ялгаатай байдлыг тодруулахад их ач холбогдолтой. Учир нь
нэгжээс дараагийн нэгжид үнэлгээ хийж байгаатай холбоотой.
Нэгжийн төлөвлөлт нь монгол хэлний хичээлийн хувьд өвөрмөц бүтэцтэй байдаг. Ялангуяа нэгж
хичээлийн АГУУЛГЫН ТӨЛӨВЛӨЛТ-д унших, бичих, сонсох-ярих, хэл зүй, үгийн санг хэрэглэх
чадваруудыг интеграц болгон төлөвлөдөг.
Нэгж хичээл бүр дээр давтан үнэлэх шалгуур бий. Тухайлбал, зөв, хурдан, ойлгож унших чадварыг
үнэлэхэд чиглэсэн “97-100%-ийн гүйцэтгэлтэй буюу “чадварлаг” түвшинд зөв, хурдан уншдаг”
гэсэн шалгуурыг багш бүр нэгж хичээлийн өмнө болон дараа нь үнэлэхээр оруулж ажиллахыг санал
болгож байна.
14