Page 26 - mongol hel baga -1217
P. 26
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Гурав.Нотолгоонд суурилсан
шинжилгээ хийх аргачлал
“Эхээс хүншүүлсэн дүрслэлийг тайлбарлах замаар үлгэрийн утгыг ойлгосноо харуулах 5.1д”
суралцахуйн зорилт буюу энэхүү чадварыг хэрхэн эзэмшсэнийг ямар шалгуураар үнэлэх вэ
гэдэг нь их чухал юм. Өөрөөр хэлбэл сайн тайлбарлаж байгаагийн шалгуур нь юу вэ гэдгийг багш та
бүхэн бидний боловсруулсан ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУРААС харахад болно. Нэгжийн ҮНЭЛГЭЭНИЙ
ТӨЛӨВЛӨЛТ-д суралцахуйн зорилтын шалгуур болон гүйцэтгэлийн түвшнийг хүснэгтээр
үзүүлснийг дахин харъя.
Үнэлгээний төлөвлөлт:
Суралцахуйн Үнэлгээний Шалгуур тус бүрийн гүйцэтгэлийн түвшин
зорилт шалгуур I II III IV
Хүний зан Хүний зан
Эхээс чанарыг амьтдын Хүний зан Хүний зан чанарыг амьтдын
чанарыг
хүншүүлсэн дүрээр гаргасныг Амьтдын чанарыг амьтдын дүрээр гаргасныг
дүрслэлийг хэлсэн үг, хэлсэн амьтдын дүрээр хэлсэн үг,
тайлбарлах бодсон бодол, үгийг дүрээр гаргасныг бодсон бодол,
замаар үлгэрийн хийсэн үйлдлээс ялган гаргасныг хэлсэн үгээс нь хийсэн үйлдлээс
утгыг ойлгосноо нь оновчтой таньдаг жишээ татан жишээ татан нь оновчтой
харуулах 5.1д жишээ татан тайлбарладаг тайлбарладаг жишээ татан
тайлбарладаг тайлбарладаг
Энэхүү гүйцэтгэлийн түвшин дээр үндэслэн даалгавраа зохиосныг нэгжийн үнэлгээний даалгавраас
харна уу. Тодруулбал, гүйцэтгэлийн түвшин болон шалгуурыг даалгаврын тавилд тусгах нь эргээд
сурагчийг хийж гүйцэтгэсний дараа 4 түвшнээр үнэлэхэд хялбар болно.
Энэ даалгаврыг гүйцэтгэсэн сурагчдын хариултад шинжилгээ хийж үзье.
Энэ даалгавраас хүүхдийн 4 өөр гүйцэтгэл илэрнэ. Тухайлбал,
• Эхний хоёр даалгаварт ухнын бодсон бодлыг, хийсэн үйлдлийг сурагч ялгаж байвал тус тус нэг нэг
оноо өгнө. Энэ нь шалгуурын 1 дүгээр түвшинд чадвар нь илэрч байгаа хүүхэд юм гэж үзнэ.
• Гурав дахь даалгаварт ухнын бодсон бодол, хийсэн үйлдлээс сурагч жишээ татан, хүний хувьд
ямар зан чанартай болохыг тайлбарлаж байвал мөн оноо өгнө. Энэ нь шалгуурын 4 дүгээр
түвшинд чадвар нь илэрч байгаа хүүхэд юм гэж үзнэ.
22