Page 17 - mongol hel baga -1217
P. 17

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ


             Улирал                              I улирал     II улирал    III улирал   IV улирал
             Цагийн хуваарилалт
             Нэгжийн сэдэв
             Жилийн          Эзэмших мэдлэг          Нэгж тус бүрд эзэмших мэдлэгийг бичнэ.
             төлөвлөлтийн    Эзэмших чадвар          Нэгж тус бүрд эзэмших чадварыг бичнэ.            Үр
             зорилт                                                                                дүнгийн
                             Хандлага          Нэгж тус бүрд байхаар хандлагыг тодорхойлж бичнэ.     буюу
             Суралцахуйн зорилт, код                                                                жилийн
                                                                                                    эцсийн
             Үнэлгээний      Эзэмших мэдлэг       Хагас жилд үнэлэх     Хагас жилд үнэлэх мэдлэг,   үнэлгээ
             зорилт          Эзэмших чадвар        мэдлэг, чадвар,          чадвар, хандлагыг       хийнэ.
                             Хандлага          хандлагыг тодорхойлно.         тодорхойлно.
             Үнэлгээнд хэрэглэх хэлбэр, арга             Үнэлгээний журмыг судална уу.
             хэрэгсэл

            Анхаарах зүйл:
            1.  Хэд  хэдэн  нэгжийн  агуулгыг  судалсны  дараа  буюу  хагас  жил,  мөн  жилийн  эцэст  "Үр  дүнгийн
               үнэлгээ"  хийнэ.  Үр  дүнгийн  үнэлгээнд  “уншсанаа  ойлгох,  уншсанаа  бүтээлчээр  ойлгох,  ойлгосноо
               уран унших, зөв бичих, зохион найруулж бичих, бусдыг ойлгож, хүндэтгэн сонсон, зөв харилцах”
               гэсэн  үнэлгээний  нэгжийн  нэршлийн  цаадах  мөн  чанарыг  хамгийн  чухал  гэж  үзэж,  тэрхүү  үзэл
               баримтлалаар  асуудалд  хандан  үнэлгээ  хийхийг  зөвлөж  байна.  Жилийн  эцсийн  үнэлгээний
               даалгавар  боловсруулахдаа  улсын  шалгалт  болон  чанарын  үнэлгээний  даалгаврын  жишгээр
               боловсруулж болно.
            2.  "Монгол  хэлний  хичээлийн  сургалтын  үр  дүнг  үнэлэх  шалгуур"  (2021  он)  гэсэн  бүтээгдэхүүний
               “Сурагчийн хүрэх суралцахуйн үр дүн” дээр суурилан үр дүнгийн үнэлгээг боловсруулна. Тухайлбал,
               5  дугаар  ангийн  сурагч  юу  хийж  чаддаг  болохыг  дараах  үр  дүн  дээр  тулгуурлан  үнэлгээний
               даалгавар боловсруулна.
                   •  Сурагч эхийн утгыг ойлгож, зөв хурдан уншдаг болно.
                   •  Сурагч эхийн утгыг ойлгож уншаад, уншсан зүйлээ тайлбарлаж, ялгаж, харьцуулж, дүгнэж
                      чаддаг болно.
                   •  Зохиолыг унших явцад төсөөлж, таамаглах чадвараа харуулна
                   •  Зөв бичих дүрмийг мэдэж, зохион найруулж бичихдээ алдаагүй зөв бичиж сурна
                   •  Сурагч  өгөгдсөн  бүтцийн  дагуу  эх  зохиож,  товчилж,  ятгаж,  илэрхийлж  найруулж  бичиж
                      чаддаг болсон байна. /богино өгүүллэг, захидал, өдрийн тэмдэглэл, мэдээ, харилцан яриа,
                      оньсого, үлгэр/
               Харин сурагч хэрхэн хийж чадаж байгааг нарийвчлан үнэлэхдээ үнэлгээний шалгуурыг нь тодруулж
               харах юм.
            3.  Тухайн  ангид  хэчнээн  нэгж  хичээл  судлахыг  сурах  бичгийн  эхний  нүүрт  буй  агуулгын  матрицаас
               харна.
            4.  Монгол  хэлний  хичээлээр  ямар  мэдлэгтэй  болох  вэ  гэдгийг  сургалтын  хөтөлбөрт  А1,  А2  гэсэн
               кодоор илэрхийлсэн. Тодруулбал,
               А1. Үг, өгүүлбэр, эхийн утга, бүтэц, зүй тогтол, үгийн сан, хэлний хэрэглээ
                  А2.  Зөв  бичгийн  дүрмийн  мэдлэг  гэсэн  нь  бий.  Тиймээс  тухайн  ангид  ямар  зөв  бичгийн  дүрэм
            үзэж  судалснаас  шалтгаалж  мэдлэгийг  тогтооно.  Мөн  шинэ  үгийн  мэдлэг,  үгийн  утга,  өгүүлбэрийн
            утга,  эхийн  утгын  талаарх  мэдлэг,  үйл  явдал,  түүний  дараалал,  цогцолбор,  догол  мөр,  эхийн
            бүтэц  буюу  эхлэл,  гол,  төгсгөл  хэсгийн  тухай  мэдлэг,  хэлц  үгийн  тайлбарын  тухай  мэдлэг  /2,  3-р
            анги/,  хэлц  үгийн  тухай  мэдлэг  /4,  5-р  анги/,  ойролцоо  утгатай  үг,  эсрэг  утгатай  үг,  анхааруулах,
            хүүрнэх,  асуух  өгүүлбэрийн  тухай  мэдлэг  гэх  мэт  мэдлэгийг  эзэмшсэн  байхаар  тооцож  төлөвлөнө.
            Энэ  мэтчилэн  Б  гэж  томьёолсон  чадвар,  В  гэж  томьёолсон  хандлагыг  багш  бүр  сургалтын
            хөтөлбөрөөсөө судлаарай.



                                                                                                          13
   12   13   14   15   16   17   18   19   20   21   22