Page 14 - mongol hel baga -1217
P. 14

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Унших чадварын агуулгын залгамж холбооны гүнзгийрэл, чадваруудын ахиц :
                                                                                   2
                    Анги            1-р анги      2-р анги       3-р анги       4-р анги         5-р анги
                                    Ойлгох         Ойлгох         Ойлгох         Ойлгох          Ойлгох
                                                   Тоочих
                 Эхийн агуулгыг     Тоочих       Тайлбарлах     Тайлбарлах     Тайлбарлах      Тайлбарлах
               Унших чадвар  харуулах                             Ялгах        Харьцуулах      Харьцуулах
                    ойлгосноо
                                                                                                  Ялгах
                                                                                 Ялгах
                                                                                                 Дүгнэх
                 Эхийн агуулгыг
                   бүтээлчээр      Төсөөлөх       Төсөөлөх       Төсөөлөх       Төсөөлөх        Төсөөлөх
                     ойлгох                       Таамаглах     Таамаглах      Таамаглах        Таамаглах
               Танин мэдэхүйн                                                  Доод болон      Доод болон
                түвшний хувьд     Доод түвшин   Доод түвшин    Доод түвшин    дээд түвшин      дээд түвшин

            Юуг хэрхэн ойлгох, юуг хэрхэн тоочих, юуг хэрхэн тайлбарлах, юуг хэрхэн ялгах, юуг хэрхэн харьцуулах,
            юуг  хэрхэн  дүгнэх,  юуг  хэрхэн  төсөөлөх,  юуг  хэрхэн  таамаглахыг  “Сургалтын  хөтөлбөр”-өөсөө
            суралцахуйн  зорилт  болсон  томьёоллоос  тодруулан  хараарай.  Ийнхүү  суралцахуйн  зорилтоо
            сайн  ойлговол  үнэлгээний  нэгж,  суралцахуйн  үр  дүн,  үнэлгээний  шалгуурын  томьёоллыг  ойлгож,
            үнэлгээний даалгавар зөв боловсруулах юм.

            Бичих чадварыг хэрхэн үнэлгээний нэгж болгосон бэ?
            Бичих чадварын үнэлгээний нэгжийг
            1. Зөв бичих
            2. Зохион найруулан бичих гэж 2 ангилсан. Бичих чадвар гэдэг нь цээжээр зохион найруулан бичих
            үйлийг  хэлнэ.  Мөн  техникийн  хувьд  зөв  бичгийн  дүрмийг  баримтлан  алдаагүй  бичих,  үг,  өгүүлбэр,
            эхийг  дэгийн  дагуу  зөв  бичих  нь  чухал  юм.  Энэ  нь  бага  боловсролын  монгол  хэлний  хөтөлбөрийн
            үндсэн  том  зорилгын  нэг  болгон  томьёолсон  "Сурагч  өөрийн  бодол  санаагаа  амаар  болон  бичгээр
            илэрхийлэх  чадвар"-тай  холбоотой.  Хүүхдийн  санаа  бодлыг  нээх,  илэрхийлэхэд  зохион  бичих
            үйл  хамгийн  их  тусалдаг.  Улсын  шалгалт  болон  Боловсролын  үнэлгээний  төвөөс  жил  бүр  авдаг
            “Чанарын  үнэлгээ”-ний  судалгаанд  сурагчдын  зохион  бичих  чадварыг  илрүүлэх  даалгаврууд
            тавигддаг бөгөөд сурагчдын гүйцэтгэл нь маш сул байгааг судалгааны дүн бидэнд мэдээлдэг билээ.
            Сургалтын  хөтөлбөрт  1,  2  дугаар  ангид  багшийн  хэлснийг  цээжээр  бичих,  өгүүлбэр  зохион  бичих
            чадварыг  үнэлэх  зорилготой  суралцахуйн  зорилтыг  төлөвлөн  оруулснаас  гадна  2  дугаар  ангиас
            эхлээд эх зохион найруулан бичих чадварыг дэмжсэн суралцахуйн зорилтын тоог нэмснийг багш нар
            сайн  мэддэг.  Тэгэхээр  үнэлгээний  нэгжид  багшийн  хэлснийг  цээжээр  бичих  гэхээсээ  илүү
            өөрийн  санаа  бодлыг  тусган  цээжээр  зохион  найруулж  бичихийг  чухалд  тооцсон  болно.
            Улсын  шалгалт  болон  “Чанарын  үнэлгээ”-ний  судалгаанд  УНШААД  ОЙЛГОХ  ЧАДВАР,  ЗОХИОН
            НАЙРУУЛЖ  БИЧИХ  ЧАДВАРЫГ  хөгжүүлснийг  үнэлдгийг  багш  бүр  тооцон  ажиллахыг  хүсэж  байна.
            Учир  нь  олон  улсад  ойлгох  чадвар,  зохион  найруулах  чадварыг  хамгийн  чухалд  үздэгийг  PISA-гийн
            шалгалтын  материалаас харж болох юм.

            Сонсох-ярих чадварыг хэрхэн үнэлгээний нэгж болгосон бэ?
            Сонсох-ярих  үйл  нь  хүүхдийн  багаар  ажиллах,  харилцах  чадварыг  хөгжүүлэхэд  дэмжлэг  болох
            учиртай.  Харин  яаж  сонсох,  яаж  ярихыг  сургалтын  хөтөлбөрт  туссан  агуулгын  залгамж  холбоонд  нь
            сайтар судлахыг хүсэж байна. Бид үнэлгээний нэгжийг дараах байдлаар багцалсан юм.





            2   П.Одсүрэн, “Бага ангийн багш нарт” бага боловсролын монгол хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж”, Уб., 2020 он, 14-р
               тал

             10
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19