Page 15 - mongol hel baga -1217
P. 15

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ





                                                      •  Бусдыг хүндэтгэн              •  Бусдыг ойлгон
                     •  Сонсож,                        сонсох, яриагаа                  сонсох, санаа
                       ойлгосноо                       төлөвлөн                         бодлоо илэрхийлэн
                       илэрхийлэх
                                                       илэрхийлэх                       харилцах

            Хэлзүй,  үгийн  санг  хэрэглэх  чадвар  буюу  4  гэсэн  кодтой  суралцахуйн  зорилтуудыг  үнэлгээний
            нэгж  болгоогүйн  учир  нь  монгол  хэлний  хөтөлбөрийн  үзэл  баримтлалтай  холбоотой  юм.
            Тодруулбал,  уламжлалт  хэл  шинжлэлд  хэл  зүйг,  хэл  зүйн  мэдлэгийг  чухалчилж,  тодруулбал  авиа
            зүй,  үг  зүй,  өгүүлбэр  зүй,  эхийн  тухай  ухагдахууныг  мэдлэг  болгон  эзэмшүүлэх  замаар  хэлийг
            хэрэглээнд  нь  авч  үздэггүй  байсан  бол  энэ  удаагийн  хөтөлбөрийн  шинэчлэлээр  мэдлэгээ  хэрхэн
            хэрэглэх  арга,  аргачлалыг  дэвшүүлэн  тавьсан  онцлогтой  холбож  ойлгохыг  зөвлөж  байна.  Иймээс
            хэлзүйг  хэрэглэхтэй  холбоотой  суралцахуйн  зорилтуудыг  бичих  чадварыг  хөгжүүлэх  үнэлгээний
            нэгжийн үр дүн, шалгууртай холбон үнэлгээний даалгавар боловсруулна уу.
            Үнэлгээний нэгж тус бүрийн суралцахуйн үр дүнг хэрхэн ойлгох вэ?
            “V  ангийн  МОНГОЛ  ХЭЛНИЙ  ХИЧЭЭЛЭЭР  сурагчийн  хүрэх  суралцахуйн  үр  дүн,  түүний  шалгуур”
            гэсэн  хүснэгтийг  дахин  хараарай.  Харахдаа  үнэлгээний  нэгж  бүрийн  суралцахуйн  үр  дүнг  хэрхэн
            томьёолсныг  ажиглана  уу.  СУРАЛЦАХУЙН  ҮР  ДҮНГ  томьёолохдоо  дараах  зарчмыг  баримталсан.
            Үүнд:
                1.  Хэд хэдэн суралцахуйн зорилтуудыг нэгтгэж, ерөнхийлсөн.
                2.  Монгол  хэлний  сургалтын  хөтөлбөрийн  үзэл  баримтлалтын  хувьд,  хүүхдийн  насан  туршийн
                   боловсролын  суурь  чадвар  болохынхоо  хувьд  өргөн  хүрээний,  хамгийн  чухал  хэмээн  үзэж
                   байгаа мэдлэг, чадвар, хандлагыг сонгон суралцахуйн үр дүнгээ томьёолсон.
                Тухайлбал, “Уншсанаа ойлгох” үнэлгээний нэгжийн хүрээнд хүүхэд дараах 2 үр дүнд хүрнэ.
                А.  Сурагч эхийн утгыг ойлгож, зөв хурдан уншдаг болно.
                Б.  Сурагч эхийг зөв, хурдан ойлгож уншаад, уншсан зүйлээ тайлбарлаж, ялгаж, харьцуулж, дүгнэж
                   чаддаг болно.
            Эдгээрээс  эхний  үр  дүнг  тайлбарлая.  “Зөв  унших  нь  авиаг  зөв  дуудахаас,  хурдан  унших  нь  зөв
            уншихаас,  ойлгож  унших  нь  хурдан  уншихаас  шууд  хамааралтай” -г  тодруулсан  “Унших  чадварын
                                                                             3
            үнэлгээ”-ний  судалгаа  (EGRA)-н  дээр  үндэслэсэн  болно.  Авиа,  үсгийг  зөв  дуудаж  унших,  хурдан
            уншихдаа ойлгох нь уншлагын чанарыг илтгэдэг. Хурдан унших гэдэг нь ярианы хурдаар, бүтэн үгээр
            унших  чадварыг  хэлнэ.  Хурдан  уншдаг  хүүхдийн  ойлгоц  нь  сайн  байдаг.  Хэт  удаан  унших,  ярианы
            хурдтай  тохируулж  уншдаггүй  хүүхэд  эхийн  утгыг  ойлгодоггүй.  Авиа,  үсгийг  буруу  дуудсанаас,  үсэг,
            үеийг  сольж  хэлснээс,  амьсгаагаа  тохируулаагүйгээс  шалтгаалж  эхийн  утгыг  ойлгохгүй  асуудал
            гардаг.  Иймээс  ОЙЛГОЖ  унших  чадварыг  хөгжүүлэхдээ  ЗӨВ,  ХУРДАН,  ОЙЛГОЖ  унших  гэсэн
            шаардлагуудыг багш бүр анхаарч, сурагчаа хөгжүүлэхийг энэхүү СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН чиглүүлж байна.
            Зөв  бөгөөд  хурдан,  ойлгож  унших  нь  суурь  чадвар  юм  гэж  үзэж  байгаа  учраас  суралцахуйн  үр  дүн
            болгож  томьёолсон  нь  ийм  учиртай.  Жил,  нэгж,  ээлжит  хичээлийн  төлөвлөлтийг  боловсруулахдаа
            зөв, хурдан, ойлгож уншдаг арга барилыг эзэмшүүлэх, түүнийг үнэлэхэд голлон анхаарах юм.
                    Үнэлгээний шалгуурыг жил, нэгж, ээлжит хичээлийн гараа, явц, үр дүнгийн үнэлгээнд
                                            хэрхэн хэрэглэх арга зүйн зөвлөмж

            Суралцахуйн  үр  дүнгийн  үнэлгээний  шалгуурыг  жил,  нэгж,  ээлжит  хичээлийн  (гараа,  явц,  үр
            дүнгийн) үнэлгээнд хэрхэн хэрэглэх вэ?
            Сурагч өөрийгөө сурсан гэдгийг яаж мэдэх вэ? Суралцахуйн үр дүнд хүрэхийн тулд юу хийж чаддаг
            болсон байх вэ?







                                                                                                          11
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20