Page 13 - mongol hel baga -1217
P. 13

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

              Үнэлгээг ямар зорилгоор хэрэглэх вэ?
            Бага  боловсролын  монгол  хэлний  сургалтын  хөтөлбөрийг  хэрэгжүүлэх,  сургалтын  чанарыг
            сайжруулах,  сурагчдын  мэдлэг,  чадварыг  хөгжүүлэхэд  суралцахуйн  үр  дүн,  үнэлгээний  шалгуур,
            гүйцэтгэлийн түвшнийг ашиглах юм. “Үнэлгээний гол зорилго бол хүүхэд бүрийн хөгжлийн түвшнийг
            бодитой тодорхойлох, суралцахуйд тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, багш нар суралцахуйг дэмжих
            сургалтын арга, технологийг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэхэд оршдог. 1

              Үнэлгээний нэгж гэдгийг хэрхэн ойлгох вэ?
            Үнэлгээний  нэгжийн  тухай  ойлгохоос  өмнө  багш  та  бүхэн  бага  боловсролын  монгол  хэлний
            хөтөлбөрийн агуулгыг дахин нягтлан харах шаардлагатай юм.

              Үнэлгээний нэгж, нэгж хичээл хоёр нэг зүйл үү?
            Үнэлгээний  нэгжийг  багш  та  бүхэн  нэгж  хичээлээс  ялган  ойлгох  нь  чухал  юм.  Нэгж  хичээл  нь
            сургалтын  хөтөлбөрийн  агуулгыг  дидактик  нэгжид  хуваасан  агуулгын  хуваарилалт.  Нэгж  хичээлийг
            сургалтын хөтөлбөрөөс гадна сурах бичгийн агуулгад үндэслэн төлөвлөдөг. Нэг нэгж хичээлд унших,
            бичих,  сонсох-ярих,  хэлзүйг  хэрэглэх  гэсэн  агуулга  цогцоороо  багтдаг.  Зарим  нэгжид  сонсох-ярих,
            хэлзүйг хэрэглэх агуулгыг төлөвлөхгүй байж болно.
            Харин  үнэлгээний  нэгж  гэдэг  нь  хөтөлбөрийн  үзэл  баримтлалд  тулгуурлан  сургалтын  хөтөлбөрийн
            агуулга  буюу  сурагчдын  эзэмших  чадваруудыг  багцалж,  суралцахуйн  үр  дүнд  чиглэсэн  агуулгын
            хуваарилалт.  Нэгж  хичээл  шиг  сурах  бичгийн  агуулгад  үндэслэн  төлөвлөөгүй,  харин  хөтөлбөрийн
            агуулгад үндэслэн үзэл баримтлалын хувьд хамгийн чухал ач холбогдолтойг тооцон томьёолсон.

              Унших чадварыг хэрхэн үнэлгээний нэгж болгосон бэ?
            Унших чадварын үнэлгээний нэгжийг
            1.  Уншсанаа ойлгох
            2.  Уншсанаа бүтээлчээр ойлгох
            3.  Ойлгож, уран унших гэж 3 ангилсан. Энэ нь хөтөлбөрийн үндсэн зарчимтай холбоотой билээ.
            Уншихын  чадварыг  “Эхийн  агуулгыг  ойлгох”,  “Эхийн  агуулгыг  бүтээлчээр  ойлгох”  гэсэн  2
            чиглэлээр  үзэл  баримтлалын  хувьд  ялган  ойлгох  нь  чухал.  Уншсан  эхийн  зөвхөн  агуулгын  хүрээнд
            ТООЧИХ,  ТАЙЛБАРЛАХ,  ЯЛГАХ,  ХАРЬЦУУЛАХ,  ДҮГНЭХ  гэсэн  оюуны  үйлийг  сурагч  хийдэг.  Үүн
            дээр  үндэслэн  “Уншсанаа  ойлгох”  гэж  нэрлэн  нэгжилсэн.  Өөрөөр  хэлбэл  “Уншсанаа  ойлгох”
            үнэлгээний  нэгжийн  хүрээнд  сурагчид  эх  зохиолыг  уншаад  ойлгосныг,  тоочсоныг,  тайлбарласныг,
            ялгасныг, харьцуулсныг, дүгнэснийг үнэлнэ гэсэн үг юм.
            Харин  ТӨСӨӨЛӨХ,  ТААМАГЛАХ  оюуны  үйл  дээр  үндэслэсэн  унших  чадварыг  “Уншсанаа  бүтээлчээр
            ойлгох”  гэсэн  үнэлгээний  нэгжийн  хүрээнд  ойлгоно.  Сайн  таамаглаж  байгаа  сурагчийг  үнэлэхдээ
            таамаглалаа  үндэслэлтэй  хэлж  байна  уу  гэдгээр  үнэлнэ.  Сайн  төсөөлж  байгаа  хүүхдийг  өөрийнхөө
            оюуны  дүр  зургаар  ургуулан  бодож  байгаа  байдлаар  үнэлнэ.  Төсөөлөх,  таамаглах  гэсэн  хоёр
            чадвар  бол  эхийг  уншиж  ойлгох  БҮТЭЭЛЧ  ЧАДВАР  юм.  Учир  нь  эхийг  унших  явцад  хүүхэд  тухайн
            эхийн  баатар,  баатрын  үйл  хөдлөлүүд,  эхийн  орчин  зэргийг  өөрийнхөө  төсөөллөөр  амилуулж
            боддогтой  холбоотой  юм.  Өөрөөр  хэлбэл  тухайн  эхэд  бичигдээгүй  утгыг  хүүхэд  өөрийнхөөрөө
            илэрхийлэн ярьж сэтгэх нь чухал юм.
            Багш та унших чадварыг үнэлэх үнэлгээний даалгавар боловсруулахдаа суралцахуйн зорилтын ҮЙЛ ҮГ
            дээр үндэслэн зохиохыг зөвлөж байна. Хэддүгээр ангид унших чадварыг үнэлэхийг дараах хүснэгтээс
            харж болно.













                                                                                                           9
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18